Уран зураг: Ардын зураач, УГЗ Балбарын Гомбосүрэн.
Монгол хүн анх сансарт ниссэн түүхт явдал Их зураачийн уран бүтээлд чухал байр эзэлдэг бөгөөд хоёр орны сансрын нисгэгчдийн хөргүүдээс гадна төрөл бүрийн бэлэг дурсгал, ил захидал, урилга, тэмдгийн эх загвар зохиожээ.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой 2021 оны 3-р сарын 22-ны өдөр тохиож байна.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн юм. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд Эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Монгол хүн сансрын уудамд анх ниссэн тэр торгон агшныг уран зураг болгон буулгасан эрхэм зураачид, уран барималчид, музейн байгууллагууд, уран зургийн галлерей, дүрслэх урлагийн байгууллагууд, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст түүхт 40 жилийн ойгоор ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан ОШУСТ дээр дэглэн гаргах Олон улсын хамтарсан үзэсгэлэн дээр хамтран ажиллахыг санал болгож байна.
Холбогдох утас: 11- 46 10 26, 89669005
Сэтгэгдэл ( 1 )
17 цаг 58 минут гэж зөв бич