Коронавирусний “өмнөд африк” хувилбар вакцинд үзүүлэх дархлааны хариу үйлдлийг сулруулдаг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

АНУ-ын эрдэмтэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусний хувьссан хувилбар “Pfizer”, “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакциныг хийлгэсэн тохиолдолд бие организмын дархлааны хариу үйлдлийг 70 орчим хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

Тус улсын анагаах ухааны “The New England Journal of Medicine” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл,  ийм хэмжээний эсрэг биет халдвараас хамгаалахад хангалттай гэж судлаачид мэдэгдсэн байна.

Хэдийгээр КОВИД-19 халдвараас хамгаалах эсрэг биетийн хэмжээг нарийн тогтоогоогүй байгаа ч “Pfizer” вакцин коронавирусний шинэ хувилбарын эсрэг хангалттай хамгаалалтыг бий болгодог гэж Техас мужийн их  сургуулийн дэргэдэх Хүний дархлаа, халдвар судлалын хүрээлэнгийн захирал Скотт Уивер онцолжээ. Дархлааны хариу үйлдэл 2/3-аар буурах нь бусад илүү хувьсамтгай вирусний эсрэг вакцинтай харьцуулахад бага гэж үзэж болно гэж тэрбээр тодруулсан байна.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, тус улсад нийт 27.8 сая гаруй хүн халдвар авч, 490 мянга гаруй хүн энджээ.
 

Top