БГД: “Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г амжилттай зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 18

Баянгол дүүрэг “Нэг хаалга–Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 63,000 өрхөө өргөтгөсөн шинжилгээнд хамруулж, амжилттай зохион байгуулж дууслаа. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12, 13, 17-ны өдөр 63,000 өрхийг суурин 56 цэг, явуулын 97 цэг дээр шинжилгээнд хамруулсан байна.

УГ АЖИЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАСАН:

- БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, дэмжин туслалцсан БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, УБТЗ-ын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд

- Дүүргийн ЗДТГ, 25 хороодын ажлын алба, харъяа хэлтсийн албан хаагчид

- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын Цагдаагийн Хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид

- Наркологийн эмнэлгийн хамт олон

- Мөн тээврийн үйлчилгээ үзүүлсэн “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч нартаа баярлалаа.

Иргэний үүргээ биелүүлэн, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН БАЯНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА.

\

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.87.255.66) 2021 оны 02 сарын 19

3 цагийн дотор хариу гарна гэж хэн ч хэлээгүй.\n\n\n

0  |  0
БГД - ийн иргэн(64.119.20.56) 2021 оны 02 сарын 19

Өгөөд 30 цаг боллоо. Хариу алга

0  |  2
Top