Судлаачид “Pfizer” вакцины эхний тунгийн үр нөлөөг үнэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакцин эхний тунг хийлгэсний дараа 85 хувийн үр дүнтэй болохыг харуулжээ.

Израилийн Шиба Тель А Шомерын нэрэмжит Анагаах ухааны төвийн судлаачдын явуулсан судалгааны дүнгээс үзвэл, энэ оны нэгдүгээр сард эмнэлгийн долоон мянган ажилтан эхний тунг хийлгэснээс хойш 15-28 хоногт халдварын тохиолдол 85 хувь буурсан байна. Ингэхдээ нийт халдвар авагсад, тэр дундаа шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоо 75 хувиар буурсан байна.

Энэ судалгаа ард иргэдээ нэг удаагийн тунгаар вакцинжуулж эхлэх Их Британийн Засгийн газрын шийдвэрийг зөвтгөж  байна гэж тус төвийн орлогч ерөнхий захирал Арнон Афек онцолжээ.

Судалгааны дүнг “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.

Израил улс вакцинжуулалтад хамруулсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Одоогийн байдлаар, эхний тунг 4.13 сая гаруй хүн аваад байгаа бол 2.7 сая гаруй хүн хоёр дахь тунг хэдийн тариулаад байна. “Pfizer” компанитай байгуулсан гэрээ ёсоор, Израил улс вакцинжуулалтын явц болон вакцины гаж нөлөөний талаарх мэдээллээ хуваалцах үүрэг хүлээжээ.

 

 

Top