Шадар сайд С.Амарсайхан нэгдүгээр сарын 28-ны УИХ-ын чуулганы хуралдаанд нэгэн чухал зүйл хэлсэн ч цар тахал, хөл хорионд дарагдан бүдгэрч байна. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн асуудал хэдэн жил дамнаж байж шүүхээр шийдэгдсэн. Гэтэл энэ үйлдвэрийн охин компани болох “Эрдэнэт-Медипас” гэж 300 ортой, Франц, Японы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, 49 сая ам.долларын хөрөнгөөр баригдсан эмнэлгийг менежментийн хувьчлал нэрийн дор үнэгүй авсан. Дээрээс нь хоёр тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс жил бүр авдаг. Буцаагаад 1,5 тэрбум төгрөгийг нь үйлдвэртээ төлбөр хэлбэрээр төлдөг” хэмээн мэдэгдсэн.
Анх тус эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваасүрэн 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-д менежментийн хувьчлалаар өгсөн байдаг аж. Ингэхдээ японы эрүүл мэндийн менежментийг нэвтрүүлэх, японы хөрөнгө оруулалтаар 200 ортой эмнэлэг шинээр байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлттэй нөхцлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрээс оруулсан хөрөнгийг эргүүлэн төлөх гэсэн үндсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байдаг. Харин энэ менежментийн хувьчлалыг Монголын тал хууль бус гэж үзээд хууль хяналтын байгууллагад хандсан ч Японы тал Сингапурын Арбитрын шүүхэд хандсан гэсэн мэдээлэл саяхан хэвлэл мэдээллээр гарсныг дурдах хэрэгтэй.
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн байдал үүгээр дуусахгүйг Шадар сайдын мэдээлэл харуулна. Сайд цааш нь хэлэхдээ “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1,3 тэрбум төгрөгөөр хувьд авсан. Гэсэн ч Хөгжлийн банкинд 60 сая ам.долларын барьцаанд тавьчихсан. Үүнийгээ огт төлөөгүй. Дээрээс нь татвар, нийгмийн даатгалд 20 орчим тэрбум төгрөгийн өртэй” гэсэн юм. Мөн Шадар сайд Хөгжлийн банк гэж хуйвалдааны банк болчихсон, өгсөн зээлийнхээ араас огт явдаггүй, эргэн төлөлтийг нь шаардахгүй байгаа гэдгийг ч хэлнэ лээ. Жил хүрэхгүй хугацааны өмнө л гэхэд одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар зургаахан сар ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн болчихоод байгаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгож, ажлаа өгсөн хойноо шилжүүлэг хийсэн нь илэрсэн. Үүгээр зогсохгүй тэд гишүүн болоод бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүй хувиар хөнгөлөх, шаадлагатай эх үүсвэрийг төрөөс гаргах агууллага бүхий тогтоолын төсөл ч өргөн барьсан байдаг билээ.
Шадар сайд энэ мэдэгдэлдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч дурьдсан байсан. Сануулахад, 2010 оны есдүгээр сарын 29-нд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай “Кью Эс Си” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу 2018 онд тус цогцолбор ашиглалтад орох байсан ч баригдаагүй. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан хэрнээ татварын өр нь хуримтлагдсаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа гэнэ. Мөн “Кью Эс Си” ХХК төмөрлөгийн үйлдвэрийг авсан даруйдаа өнөөх л Хөгжлийн банкнаас 90 гаруй сая ам.долларын зээлийг авсан ч нөгөө цогцолбор ч байхгүй зээлийн эргэн төлөлт ч байхгүй байгааг Г.Дамдинням хэлсэн. Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлийнхээ төгсгөлд “Энэ мэт төрийн өмчөөр нь төрийн өмчийг худалдаад авчихдаг, төрийг барьцаалж байгаад өмчийг нь үнэгүйдүүлдэг, хаа сайгүй гараа дүрчихсэн ийм асуудлыг цэгцлэхгүйгээр бид цаашаа явахгүй” гэдгийг хэлсэн. Хууль зүйн байнгын хорооны гишүүд, дарга С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яам, сайд Х.Нямбаатар нар анхаарах хэрэгтэй болж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань ч өөрөө энэ тал дээр тэмцэл өрнүүлдэг учраас буруу зүйлийг таслан зогсооход гар, сэтгэл нийлэн ажиллацгаах байх гэж хаа хаанаа найдаж байна. Харин энэ мэт алдаа завхралтай зүйлсийг дарагдуулалгүй, алдаа мадгийг нь шалгаж тогтоогоод шаардлагатай гэвэл төр буцаан авах ёстой байх. Тэгээд ч Шадар сайдын хэлснээр хаа сайгүй гараа дүрчихсэн нөхдүүдийн саврыг татаж, хуулийн хэрэгжилтийг жигд хангуулж, үнэгүйдсэн төрийн өмчөө үнэд оруулах их ажил шинэ Засгийн газрын зайлшгүй хийх ёстой томоохон ажлуудын нэг болж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
МАНАН-г устгах ажил дэндүү удаан байна Том ажлыг эн тэргүүнд шуурхай авч үзэхгүй өдөр тутмын бичиг цаас, иргэдтэй уулзах ажилд хэт их цаг зарцуулж түүртээд байна Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг солих зайлшгүй шаардлага байхад яагаад хөдлөхгүй байна.Женкод одоо бараг хамаагүй болж байгаа биздээ.Хурдлаачээ
Nyambaatar shyrhai shydarga ajilah heregtei .Aival byy hiigeed .Hylgaichyyd mapyyd galtsyyraad baihad tsereg tsagdaa hudulguud bygediig ni ard tymenii sanlaar barivchil .Mongoloo tseverleh herh chamd bna shyy.Ter hynii erh prokror shyyh ene ter hamaagyi ted byged shal hydallal bolson bvged mapyyd.Turiin ergelt hii almasnyydiig yaraltai barivchil byy ai.Byy hamtar.Byy haitsail.
Бямбацогт концесс тэндерийн хулгайч юугаа мэддийн
Энэ бүхнийг жэнкогын бузар бүлэглэл л монголоос хулгайлж байгаа одоо ч бас хулгайлсаар байнаа ... хулгайч луйварчид шоронд орж үнэн ялах өдөр ирэх болтугай... жэнко бузар шорондоо хоригдож байж л монгол орон цэвэрлэгдэж хөгжин дээшлэх болно ... хорт ургамалыг тасалж байжийж энх цаг ирнэ
Shadar saidiin helsen mash unen shuu. Huuli hynaltiin baiguullaga oorsdoo “orsdoo orootsoldoogui”bol shuurhai shalgah bh
МАН улс төрийн мафийн бүлэглэл болж цэцэглэн хөгжиж байгаа шүү дээ. Авилгал, шүүхийг бүгдийг нь томилдог болсон. ЖДҮ санг цөлмөөд дууссан одоо Хөгжлийн банкийг цөлмөж эхэлсэн. Дээр нь 10 их наяд гээд ид солиорч бна. Энэ сургаармбайрны үнэ, долларын ханш өсөж эхэллээ. Хариуцлага хүлээх нэг ч хүн хлга.