АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэргэжилтнүүд “Perseverance” сансрын хөлөг Ангараг гараг дээр газардах үеийн гэрэл зургуудыг авчээ.
НАСА агентлагийнхан хэд хэдэн гэрэл зургийг дэлгэн үзүүлснээс нэг нь сансрын аппарат Улаан нүдэн гарагийн гадаргуугаас хоёр метрийн өндөр байх үед авсан, сансрын хөлгийн дугуй зэргийг харуулсан гэрэл зургууд байна. Гэрэл зураг дээр нүхтэй чулуунууд тод харагдаж байгаа ба эдгээрийн гарал үүсэл, бүтцийг судлах гэнэ.
Төслийн мэргэжилтэн Полин Хван яг хэдэн ширхэг гэрэл зураг авсан тухай тодруулаагүй ч их олон тооны гэжээ. Гэрэл зургууд муу чанарынх хэдий ч даваа гараг гэхэд илүү өндөр чанарын гэрэл зураг авах гэнэ.
Өнгөрсөн пүрэв гарагт “Perseverance” сансрын хөлөг Ангараг гарагийн Эзеро тогоо орчим газардсан билээ. Ирэх хэдэн сард тус хөлгийн тоног төхөөрөмж, системийг шалгах юм. НАСА агентлагийн мэргэжилтнүүд тус аппаратын тусламжтай Улаан нүдэн гараг дээр эрт үед амьдрал байсан эсэхийг батлах ул мөр илрүүлэх үүрэгтэй.
“Perseverance” сансрын хөлөгтэй пуужин тээвэрлэгч “Atlas V” 2020 оны долоодугаар сард Флорида муж дахь Канаверал сансрын буудлаас хөөрсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )