Дэлхийд хамгийн нүсэр ардчиллыг цогцлоож буй хэмээн өөрсдөөрөө бахархдаг Энэтхэгээс КОВИД-19 цар тахлын вакцин Монголд хамгийн түрүүнд буусан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ардчилсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар стратегийн томоохон түншээс бэлэглэсэн эхний тунг өөртөө хийлгэлээ. Үүгээрээ иргэдийг хүчлэх бус вакцинжуулалтад уриалав. Монголын Ерөнхийлөгч Энэтхэгт айлчилсан ч, Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилсан ч хүний заяагдмал эрх, эрх чөлөөг дээдлэн хөгжих ижил ардчиллын замыг сонгосон гэдгээ онцолдог нь хоёр улсын харилцааг өнөөдрийн үр дүнд хүргэсэн гэж үзэж болохоор юм.
Монгол-Энэтхэгийн харилцаа сүүлийн хэдэн жилд хөрш орнуудаас л илүү өндөр түвшинд хүрснийг бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэсэн төрийн өндөр түвшний айлчлалууд илтгэсэн. Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Монголд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр үүний нэг жишээ. Тус улсын хувьд гадаад оронд 200 сая ам.доллароос дээш хөнгөлөлттэй зээл өгсөн анхны тохиолдол Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэдгээс Энэтхэгийн хандлагыг харж болно.
Тэдний Монголд зээл өгсөн шалгуур нь ердөө л чөлөөт эдийн засагт суурилсан ардчилал байсан гэдгийг хэлдэг. Энэ утгаараа эдийн засгийн гэхээсээ илүү үзэл санааны хамтын ажиллагаа гэж харагддаг. Ардчилсан Энэтхэг улстай ойр байх нь Монгол Улсын “гуравдагч хөршийн бодлого”-той ч нийцэж буй.
Нөгөө талаар Монголд хийсэн КОВИД-ын вакцин Энэтхэг үйлдвэрийн тамгатай орж ирж буй боловч НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүтэй олон улсын түншүүдийн том дэмжлэг ард нь бий. Тэдний дэмжлэг Хятад, Оросын дундах, жижиг Монголд ямар хүчтэй байгааг олон улс харж таарна. Дэлхийн тавцанд Монгол бол нэг их гүрний хатавчинд бус олон улсад үүдээ нээсэн чөлөөт эдийн засагтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийг дээдэлдэг ардчилсан тусгаар улс. Нэг нам, нэг хүн засаглах бус олон нийтийн ардчилсан сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож чаддаг ард түмэн гэдгээрээ дэмжлэгтэй. Иргэд нь сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд тайван замаар, цус гаргалгүй төрд төлөөллөө сонгож чаддаг, дотроо үймээн самуунгүй. Хэдийгээр хоёр их гүрэнтэй олон мянган км-ээр хиллэдэг ч хилийн маргаангүй гэж гайхагддаг. Хөгжлөөр хоцрогдмол ч газрын баялагтай. Түүнийгээ тэгш хуваарилж чаддаггүй, авлига хээл хахууль гэх мэт засаж залруулах асуудал мундахгүй бий. Гэхдээ Монгол Улс өнөөдрийг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн чиг баримжаанаас гажаагүй учраас баруун төвтэй байгууллагуудын дэмжлэгийг авч буй. Ер нь өнгөрсөн хугацаанд Монголд орж ирсэн гадаадын зээл, тусламжийг ангилаад үзвэл, ардчилсан дэмждэг улс орнуудын дэмжлэг дийлэнх байдаг. Яагаад гэвэл, бид алдаатай ч гэсэн одоогоор хүн төрөлхтний сонгосон хамгийн зөв замаар салаглаж байгаа учраас олон улсын түвшинд үнэглэгддэг. Дэлхийд Монголоос дорой, ядуу, өвчин зовлон, дайн тулаанд нэрвэгдсэн улс 100 гаруй байгаа. Тэгэхээр бид ойролцоо орнууд дундаа арай түвшинд үнэлэгдэж байгаа биз. Хүн төрөлхтөн өвчин зовлон шаналж буй өнөөгийн нөхцөлд Энэтхэг Улс тэр дэмжлэгүүд нэгийг биетээр хүргэж буй төлөөлөл юм.
Энэтхэгийн хувьд Монгол Улс дорно дахь том түнш. Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх вакцин хүлээлгэх үеэрээ хэлсэн үгэндээ үүнийг онцолсон. Тэрбээр Энэтхэг Улс КОВИД-19-ийн вакцин өгч байгаа анхны улс “оюун санаа хөрш”, “стратегийн түнш” Монгол болж байна. Энэ нь “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулна гэдгийг илэрхийлжээ. “Act East” бодлого нь өрсөлдөгч их гүрнүүдтэйгээ энэ зэрэгцэх зорилгоор Энэтхэгээс баримталж буй гадаад стратеги. Энэ стратегиа хэрэгжүүлэх эхний сонголт нь ижил үзэл санаатай Монгол болж байгаа гэдэг. Аливаа улс нэн тэргүүнд хөрш орнуудтайгаа сайн харилцаа бий болгоно гэсэн гадаад бодлогыг баримталдаг. Энэ хүрээнд Энэтхэг өөрсдийн “Act East” буюу дорно дахинтай хамтран ажиллах бодлогоо Хятадын “Нэг бүс, нэг зам” бодлоготой огтлолцуулахаар судалж буй аж. Газар нутгийн онцлогоосоо энэ нь Монголд давуу тал байж мэднэ. Энэхүү давуу талынхаа хүчинд Монгол Улс өчигдрөөс эхлэн КОВИД-19-ийн эсрэг цар тахлын вакцинжуулалтаа эхлүүллээ. Энэтхэгийн араас Хятадын вакцин орж ирсэн бол Оросын вакцин удахгүй буухаар болсон. Мөнхийн хөршүүдийн хувьд мөн л Монголын талаарх талаар баримталж ирсэн гадаад бодлогынхоо хүрээнд вакцин хандивлаж буй. АНУ тэргүүтэй, барууны улсууд, мөн Азийн нэг том төлөөлөл Энэтхэг Монголыг “ардчиллын баян бүрд” хэмээн хүлээн зөвшөөрөх болсон нь Хятад, Оросын бодлогыг зөөлрүүлж буй биз.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Ерөнхийлөгчийнхөө өөрийн биеэр хөөцөлдөж бүтээсэн ганц ажил болох 30000 хониор авсан вакциныг олон юм ярилгүй хийлгэцгээгээрэй
Ерөнхийлөгчийнхөө өөрийн биеэр хөөцөлдөж бүтээсэн ганц ажил болох 30000 хониор авсан вакциныг олон юм ярилгүй хийлгэцгээгээрэй
Хичнээн сайрхлаа ч хоёр хөршөөсөө холдоод явах боломжгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй л болов уу,
Цөөхөн монголчуудад хүрэлцээтэй өгч чадахгүй 2 ын хооронд дэндүү цөөхөн. Шар будааг ширхэглэж өгч байгаа юм шиг инээдтэй.
одоо ардчилсан гэдээд байгаа орнуудаа нэг харчих, эвлэршгүй, тэмцэлдсэн хоёр үзэл бодолд хуваагдчихсан, эдийн засаг нь бөөн үр, хүний эрх зүгээр л өдөр бүр гудамжинд шууд зөрчигдөж амьд явах, ажиллах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн ойлголт аль эрт устаж үгүй болсон, борьвондоо баастай юм байж хүний унгасыг жигшдэг улсууд одоо тэгээд бидэнд яаж амьдрахыг заах болж байна уу, ёстой хол очиж .......
хятадын хандыг дарах ганц улс энэтхэг
Монгол Улс коммунист учраас Хятадаас вакцин авсан юм байна. Ардчилал гэдэг мухар сүсгээ боль, мунхарсан энэтхэг оркоо.
Ард тумний хяналтыг заавал танхимд сууж баас гэг дарга болж урамшуулал авч хийхгуй ээ Тэгэх тусмаа интернетийн эрин уед фейсбук олоохондоо будуулэг байгаа боловч ард тумний хяналтын нэг хэлбэр мон юмаа
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Энд ардчилал энэ тэр огт хамаагүй. Хол очиж солиор. Улс орнуудын хооронд тогтсон олон жилийн хамтын ажиллагааны зарчим үйлчилж байна. ДЭМБ зохицуулж байна.