Алексей Навальный В.Путины нууц охиныг нэрлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

ОХУ-ын улстөрч Алексей Навальный Ерөнхийлөгч В.Путины нууц охин хэмээн нэрлэсэн 17 настай Елизавета Кривоногих (олон нийтийн сүлжээнд Луиза Розова нэртэй) сүүлийн үед Оросын олон нийтийн сүлжээгээр хамгийн их гарч байгаа хүн болоод байна. В.Путины талаар мөрдлөгө явуулсан "Проект" хэвлэлийн газраас охины ээж Светлана Кривоногих Санкт-Петербург хотын бизнес эрхлэгч, Владимир Путины найзуудаас тансаг бэлэг их авдаг, охин Путинтэй тун адил гэж бичиж байв.

Елизавета Кривоногих саяхан "Проект"-ийн Clubhouse сүлжээнд оролцож, ярилцлага өгчээ.

Тэрээр “Хүмүүс хувийн амьдралыг минь ухан төнхөж байгаад дургүй хүрдэг. Сүлжээнд миний талаар муу сэтгэгдэл бичдэг хүн маш олон. Бичиж л байг, тэдний л хэрэг. Би тоодоггүй. Ерөнхийлөгч Путины залуу цагийн гэрэл зурагтай харьцуулахад магадгүй төстэй байж болох юм. Гэхдээ Владимир Владимировичтой адилхан хүн маш олон байдаг шүү дээ. Энэ шуугианаас болоод би сүлжээнээс нүүрээ ил гарсан зурагнуудыг устгасан. Одоо дандаа нүүрээ тагласан зураг тавьдаг” гэж ярьсан байна. Харин тэр Путины охин мөн үү биш үү гэдэг асуудал хариултгүй хэвээр үлдлээ.

Түүний ээж Светлана Кривоногих Владимир Путинтэй 1990-өөд оны үеэс танил байсан гэнэ. Санкт-Петербург хотын нийтийн байранд амьдарч байгаад хэдэн жилийн дараа үнэтэй хороололд шилжсэн. 2000 онд "Россия" банканд ажилд ороод удалгүй хувьцаа эзэмшигч нь болсон. Одоо 100 сая ам.долларын хөрөнгөтэй. 2003 онд Елизавета охиноо төрүүлжээ. Их Британийн Брэдфорд их сургуулийн эрдэмтэд Путинг Елизаветатай харьцуулж судлаад 75 хувь адилхан гэж тогтоосон байдаг.

68 настай Владимир Путин хувийн амьдралаа чанд нууцалдаг. Путин 1983 онд 30 настайдаа Людмила Александровна Шкребневатай гэрлэсэн. Тэд хоёр охинтой бөгөөд 2014 онд гэр бүлээ цуцлуулсан юм. Ууган охин Мария 1985 онд, бага охин Катерина 1986 онд төрсөн.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.153) 2021 оны 02 сарын 28

америкын дуу хоолой болсон нөхөр л дөө Навальный. Манайхан шиг дуугүй давруулаад байвал тэд агуу их орос орныг самрана шүү дээ.

0  |  0
үнэн(139.5.218.148) 2021 оны 02 сарын 28

Монголд ч хуучны МАХН, одоогийн МАН-н дарга нарын нууц хүүхдүүд амрагууд гээд үй түмэн юм байж л байншт

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Batuul(221.154.68.216) 2021 оны 02 сарын 27

Chi bitgii ataarh psda

0  |  0
Www333(64.119.21.42) 2021 оны 02 сарын 26

Эм хушуулсан арчаагүй амьтан бна л даа энэ Навальный

2  |  1
Хөгийн амьтан(192.82.76.247) 2021 оны 02 сарын 26

Навальный гэж хогийн гар

2  |  1
Top