УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-АН дотроо хоёр хуваагдсан нь нэгэнт ил болсон. Гэхдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хэн нь намын дарга, хэнийх нь тамга тэмдэг хууль ёсных гэдэг нь эргэлзээтэй сэдвийн нэг хэвээр байна. Үүнд тус намын гишүүн, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд тайлбар өгнө үү?
-АН-ын Дотоод сонгуулийн хорооны 2020 оны долоодугаар сарын 03-ний өдрийн 01 тоот тогтоол гэж байдаг. Тэрхүү тогтоолоор АН-ын даргыг сонгох, бусад асуудлыг хэрхэн шийдэх зэрэг шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийн дагуу тухайн үеийн АН-ын дарга байсан С.Эрдэнэ намын X Их хурлыг зарлаж, наймдугаар сарын 23-ний өдөр гэхэд АН-ын даргыг сонгох ёстой байссан. Тухайн үед тамга, тэмдгээ намын дэд дарга Ц.Туваан гэдэг хүнд шилжүүлсэн. Намын дэд даргын үндсэн үүрэг нь намын даргын өгсөн үүрэг, чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ утгаараа Ц.Туваан гэдэг хүн АН-ын X Их хурлыг хуралдуулж, намын даргыг сонгох ёстой байсан.
Харамсалтай нь, намын дүрмийг өөрчлөх X Их хурал гэгчийг хийсэн. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхээс дүрэм болон Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн. Тиймээс бүртгэхгүй гэсэн шийдвэр л гаргачихаад байгаа юм. Үүний дараа хоёрдугаар сарын эхээр алдаагаа засчихлаа гээд Улсын Дээд шүүхэд дахин хүсэлт гаргасан. Харин Улсын Дээд шүүхээс өмнө нь хэлэлцэгдсэн асуудлаар дахин бичиг, баримт өгөхдөө үг, үсэг утгыг нь зассан, нэгэнт яригдсан асуудлуудыг дахин оруулж ирсэн байна гэж үзээд хүлээж аваагүй буцаасан. Товчхондоо ийм л зүйл болсон.
Би Ц.Туваан даргатай уулзсан. Уулзаад "X Их хурлын чинь асуудлыг хууль, дүрэмдээ нийцүүлээрэй. Би бол Үндэсний бодлогын хорооны гишүүн гэдгээс өөр намд ямар нэгэн албан тушаал хашдаггүй. Тиймээс ил, тодоор үүнийгээ ингэж зас гэж хэлэх эрх байхгүй. Тиймээс алдаагаа засаарай" гэж хэлсэн. Харамсалтай нь, Ц.Туваан дарга "Монгол Улсын Ерөнхийлөгчийг гаргахын тулд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхэд шаардлагатай ажлыг хийх үүрэгтэй, угаасаа Ардчилсан холбооны хүн учраас өөрсдөө энэ асуудлаа шийдэх болно" гэсэн.
Би П.Нүрзэд гэдэг хүн руу утасдаж, "Намын Их хуралд Үндэсний бодлогын хорооны гишүүдээ оруулаач ээ, та нар Халтмаагийн Баттулга гэдэг хүнд нийцүүлэх гэж явж болно оо, тэр хүн хулгайч ч байж болно. Эсвэл жинхэнэ төрийн удирдагч ч байж болно. Гол нь бүх зүйлийг хууль, дүрэмдээ нийцүүлэхгүй бол асуудал үүснэ шүү" гэхэд "Бид бүх асуудлаа хууль, дүрэмд нийцүүлсэн, санаа зоволтгүй" гэж хариулсан байдаг. Одоо нэгэнт Улсын Дээд шүүх шийдвэрээ гаргасан. Тиймээс нөхцөл байдлыг хэрхэн засч, залруулах вэ гэдэг асуудал л үлдчихээд байна гэж ойлгож болно.
Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны долоодугаар сарын 03-ний өдрийн АН-ын Дотоод сонгуулийн хорооны тогтоолын дагуу, дээрээс нь намын X Их хурлыг хуралдуулах бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тухайн үед наймдугаар сарын 23-ний өдөр АН-ын даргад нэр дэвших хүсэлтэй нэр бүхий хүмүүс ирүүлсэн байсан. Жишээ нь, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар. Эдгээр хүмүүсийн нэрийг сэргээчихсэн. дахин нэмэгдэх хүмүүсээ бүртгэж, намын дүрэмд заасны дагуу нийт гишүүдээрээ сунгаа хийж, хамгийн их санал авсан хүнээ намын даргаараа сонгож, Их хурлаараа баталгаажуулаад явна.
-Намын дарга сонгохын оронд намын дүрмээ өөрчлөхөөр зүтгэсэн нь Ц.Тувааны алдаа байж гэж ойлголоо. Таны хувьд АН дүрмэндээ салхи оруулах цаг болсон гэж харж байна уу?
-Намын дарга, намын дүрэм гээд байгаа зүйлийг бол 2017 онд 200 гаруй мянган гишүүнээрээ хэлэлцүүлж, баталсан байдаг. Гуравхан жил хэрэгжсэн дүрэм. Уг нь, аливаа намын дүрэм ядаж нэг парламентын хэмжээнд байж цаашаа явах ёстой. Энэ дүрэмд үндсэндээ гурван асуудлыг онцгойлон шийдсэн байдаг. Нэгдүгээрт, намын даргыг хэрхэн сонгох вэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч болон УИХ-д нэр дэвших гэж байгаа нэр дэвшигчдээ хэрхэн сонгох вэ. Гуравдугаарт, намын эгэл жирийн иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэсэн зүйлийг тусгасан байдаг. Тиймээс гишүүдийнхээ саналыг авах шаардлагатай. Аливаа дүрмийг өөрчилж болно, засч болно. Гэхдээ хуульд нийцүүлсэн засч, янзлах ёстой юм. АН-ын зүгээс нэн яаралтай Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх, яриад байгаа асуудлыг хангах шаардлага байна. Бид ямар нэгэн байдлаар маргаан үүсгэмээргүй байгаа юм. Гэхдээ цаана нь маргаан үүсгэх сонирхолтой хүн байгаа гэж харж байна. Түүнээс жирийн намын гишүүдийн дунд ямар ч маргаан байхгүй. Намын даргыг сонгох асуудал бол шийдэх ёстой нэн тэргүүний ажил гэж харж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-аас нэр дэвшигч хэзээ тодрох вэ. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжтой гэж харж байгаа юу?
-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг үндэслэн улс төрийн намын тухай хууль тогтоомж, намын дүрмээ баримталж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх зарчмаар өрсөлдүүлж сонгох, шалгаруулалт хийх хэлбэрээр хамгийн олон санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хэдэн настай хэн ч хамаагүй, "Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшмээр байна, дэвшиж оролцоно" гэх мэт үг, хэллэг хэрэглэж үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ УИХ-ын сонгуулийн хуулиар бол 18 нас хүрсэн хүнийг аль нэг нам дэвшүүлэхгүй байх аваас бие дааж нэр дэвших, оролцох эрх нь нээлттэй байдаг.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол зөвхөн суудал бүхий нам дэвшүүлдэг. Одоогоор бол парламентад суудалтай дөрвөн нам бий. МАН, АН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн намаас нэр дэвшин өрсөлдөнө. Нэр дэвшүүлэх эрх нь тухайн намд хадгалагдана. Өнөөдөр улс төрийн нам болон Ардчилсан намын дүрмээр хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтаа явуулна. Одоогоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж байсан өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ илэрхийлээгүй ч нам нэрийг нь дэвшүүлэх байх гэдэг хэлбэрээр ярьж, хандаж байна гэж ойлгосон. Өөр нэр дэвших сонирхолтойгоо илээр биш ч гэсэн далд хэлбэрээр илэрхийлж байгаа хүмүүс бий. Энэ ч утгаараа бид хуульд заасан хугацаандаа сонгон шалгаруулалт явуулж, ялалт байгуулсан хүнээ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлнэ.
Нэг онцлог бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зөвхөн Үндсэн хууль, Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэсэн хүнийг л нэр дэвшигч гэж зарлах учраас АН-аас Сонгуулийн ерөнхий хороонд асуулга хүргүүлнэ, явуулна гэж бодож байна.
-Ямар агуулга, утгагүй асуулга билээ?
-Бид хуульд нийцсэн ийм, ийм хүмүүсийг нэр дэвшүүлэх сонирхолтой байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хэн нь ч ялалт байгуулж, нэр дэвшсэн Сонгуулийн ерөнхий хороо зөвшөөрөх үү, бүртгэх үү гэдгийг тодруулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 14-хэн хоног байгаа. Энэ ч утгаараа нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа нөхөд нам болон Монгол Улсад танигдсан, нэр цэвэр байх ёстой. Ялангуяа МАН-аас сул хүн, хулгайч хүн нэр дэвших магадлал өндөр. Иймд АН хулгайч биш, нэр цэвэр хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх бодлогыг барьж байна. Нөгөөтэйгүүр ард түмэн нэр цэвэр, шударга хүнийг хүлээж, хүсэж байна. Тиймээс бид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой хүмүүсээ бүртгэхдээ ч гэсэн нэр цэвэр, шударга, шүүхээр болон хуулийн байгууллагад шалгагдаж, хэл аманд орж байгаагүй зэргийг нь харгалзаж үзнэ.
Дээр нь, Улсын Дээд шүүхэд нэг том маргаан гарсан.Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх аваас өрсөлдөгчгүй нэр дэвшүүлнэ гэдэг заалтыг намын дүрэмд оруулснаас болж хагарал, маргааны гол үндэслэл болж байсан. Үүнийг тайлбарлах ёстой гэж бодож байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн 2013 онд ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Энэ үед З.Энхболд, Х.Баттулга нар ядаж нам дотроо өрсөлдөх байтал, ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвшиж байгаа нь буруу юм гэдгийг хэлж, 2017 онд дүрэмд өөрчлөлт хийсэн байдаг. Тухайн үед Ерөнхий сайд асан Р.Амаржаргал болон Х.Баттулга нар өрсөлдөж, хамгийн өндөр санал авсан Халтмаагийн Баттулгыг нэр дэвшүүлж, ялалт байгуулж байлаа. Тиймээс нэр цэвэр, АН-ын нэрээр зургаан жил ажиллах, хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийг өрсөлдүүлнэ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 14 )
АН Баасанхүү мэтийн хог шаарнуудыг толгой дээрээ залахдаа тулсан юм байхдаа.ингэж байхаар нэгмөсөн татан буугдвал таарна
Iim nertei hyn tsever baih uu?
Хойноос ирээд хот мининйх хотонд ирээд хонь минийх гэдэг болох шив
даргагүй намын нарийн бичиг хэн нь томилчиховдоо .эрдэнэ үү? туваан уу?.хавар болчихоор хэцүү ч юмаа .
tsever hun gej yamar hun baihavTA UURUU TSEVER HUN MUNUU TA UURUURUU JISHEE AVHAD UNEMSHIL BAGATAIL YUMDAA
Хоргодох газар хайсан энэ урваач шарваач амьтан АН бүлэглэлд шургасан юм биз дээ. Энэ баасаа с эхлээд АН бүлэглэлд цэвэр хүн гээжж байх уу?
ан-ум мааний бадми хум
Ан цэвэр хүн бна уу
iim hogiin ded dargatai ene namantsar ali hediin budaa bolson n oilgomjtoi yum bnaa hudalch hulgaichdiin boognorol \n
Зөв
Чацга Баасанхуу Урвагч Нохойн баас Болсон
Чи мэддиймуу
энэ баас амьд байдгиймуу,улс төрийн үхдэл
Энэ бузар намаас цэвэр хүн хэзээ ч гарч ирэхгүй.