“Тод-Эйч” нь эмнэлэг нь хүүхдийн биеийн ерөнхий хөгжлийг тодорхойлохын зэрэгцээ нарийвчилсан үзлэг оношилгоо, шинжилгээ хийдэг билээ. Шинжилгээний тусламжтайгаар хүүхдийн өсөлтийн үе шатыг тодорхойлж, өсөлтөд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг эрт үед нь илрүүлэх, өв тэгш бие бялдартай болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тус эмнэлэг нь хүний үснээс дээж аван шинжилж 26 төрлийн эрдэс минералын оношилгоог хийдгээрээ давуу талтай. Энэ шинжилгээний талаар тус эмнэлгийн Ерөнхий эмч А.Цэрэннямтай ярилцлаа.
-“Тод-Эйч” эмнэлэг нь хэчнээн төрлийн эмчилгээ хийдэг вэ, үйл ажиллагааныхаа талаар товчхон танилцуулна уу?
-Манай эмнэлэг 2014 оны арваннэгдүгээр сараас хойш хүүхдийн өвчний оношилгоо эмчилгээ, хүүхдийн өсөлт хөгжилтийг үнэлэх чиглэлээр ажиллаад зургаан жил болж байна. “Тод-Эйч” эмнэлэг 7-8 төрлийн оношилгоо, эмчилгээ хийдэг. Ясны нягтшил, хүүхдийн ясны нас тодорхойлох шинжилгээ буюу “өсөлтийн зон шинжилгээ”, сээр нуруу, үе мөчний рентген оношилгоо хийнэ. Мөн биеийн ерөнхий бүтцийн шинжилгээ буюу хүүхдийн өсөлтийн муруй болон биед нь агуулагдах ус, уураг, эрдэс, өулчин , өөхний хэмжээ харьцаа зэрэг 20-иод үзүүлэлт гаргадаг оношилгоо, спорт оношилгоо буюу булчингийн уян хатан байдал, булчингийн хөгжил, ачаалал даах чадварын үзүүлэлтийг гаргадаг. Өсөлтөд сөрөг нөлөөтэй дадал зуршлын оношилгоо буюу хооллолт, нойр, дасгал хөдөлгөөн, стрессийн түвшинг тодорхойлно. Мөн нярайн нарийн мэргэжлийн үзлэг зөвлөгөө өгдөг. Сүүлийн үед хамгийн эмзэг сэдэв болоод байгаа хүүхдийн дэлгэцийн хэрэглээ, утасны дон хэр байна вэ гэдгийг нь мөн тодорхойлж гаргана. Мөн хүүхдийн үснээс 60 мг үс хайчилж аваад 26 эрдэс болон хорт хүнд металыг тодорхойлдог. Дээрх оношилгооны хариун дээр үндэслэн хүүхдэд тохирсон витаминыг шинжлэх ухаанч байдлаар уулгах, өсөлтийн дааврын эмчилгээ хийдэг. Нэг оношилгоон дээр гаднаас авч буй уураг, ус, эрдэс бодис, булчин өөхний хэмжээ харьцаа, хэдэн киг жинтэй байх ёстой вэ, бие бялдрын түвшин гээд олон талын мэдээллийг авах боломжтой. Өмнө нь 15-19 насны хүүхдүүд илүү ханддаг байсан сүүлийн үед 10-14 настай хүүхэд хандаж байгаа нь оношилгоо, эмчилгээ үр дүнтэй байх боломж нэмэгдэж байна.
-Зургаан жилийн туршид хийгдсэн үзлэг оношилгооны үр дүнд хүүхдүүдийн хэдэн хувь нь ямар, ямар өвчлөл давамгайлах төлөв ажиглагдаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд нийт өсөлтийн асуудлаар хандсан 5000 анхан үзлэгийн дататай. Зөвхөн үсний шинжилгээ өгсөн 1288 хүүхдүүд дунд 43.3 хувь нь өсөлтийн асуудлаар шинжилгээ өгсөн байна. Үүн дотроос өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүд 10,2% эзэлж байна. Өсөлтийн хоцрогдолыг өсөлтийн муруйн дээр тодорхойлдог. Өсөлтийн хоцрогдолтой хүүхэд гэдэг бол өөртэйгээ чацуу 100 хүүхэдтэй харьцуулахад өсөлтийн муруйн дээр доороосоо гурван хүүхдээс доошоо жагсаж байгааг хэлнэ. Энэ хүүхдүүд үеийнхээ дундаж хүүхдээс /50 дахь хүүхдээс/ 10 см болон түүнээс дээш хэмжээгээр намхан байдаг. Хүүхдийн өсөлтийн асуудал нь удамшил болон ус, агаар, хоол, дасгал хөдөлгөөн гээд олон зүйлтэй холбоотой. Хүүхдийн нурууны мурийлт нь нурууны хэт их ачаалал болон хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байдаг. Удаан хугацаагаар сууж хичээл хийхдээ буруу сууснаас болж булчин нь чангарчихсан ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнхийг бариад шалгаарай, нэг талын мөр нь богино байвал тэр талдаа ачаалал ирж булчин нь чангараад нурууны мурийлт үүснэ. Үүргэвчнийх нь мөр нь урт богино байвал тэнцүүлж өгөх хэрэгтэй. Бага зэргийн нурууны мурийлтыг йога, дасгалаар засах боломжтой байдаг.
-Дэлгэцийн хэрэглээ, утасны дон гэдэг зүйл хэр өндөр гарч байна вэ. Ковидын үеэр хүүхдүүд гэртээ утастай л их найзаллаа шүү дээ?
-Дэлгэцийн хэрэглээ хөл хорионы үед нэмэгдсэн. Теле хичээл, онлайн хичээлүүдтэй хамааралтай байж болно. Дэлгэцийн хэрэглээ нь 0-3 насны хүүхдэд огт байх ёсгүй гэж үздэг бол бяцхан хүүхдүүд аав, ээжийнхээ гар утсаар хүүхэлдэйн кино үзээд л сууж байна. 3-13 насны хүүхдэд гар утас, компьютер, ай падыг хориглодог бол зөвхөн хоёр метрийн зайнаас дэлгэцийг 30 минутаас нэг цаг үзэхийг зөвшөөрдөг. Хүүхдээ дэлгэцийн хэрэглээг багасгахын тулд хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцах, ном унших, үлгэр ярих, тоглож наадах, дуртай зүйлийг нь хөгжүүлэх гээд аав, ээжийн оролцоо маш чухал байна.
Хүний цусаар өгч байгаа шинжилгээгээр богино хугацааны өвчлөл илэрдэг бол үсээр өгч байгаа шинжилгээнд удаан хугацааны туршид хүний бие ямар байсныг нь илрүүлдэг. Хуйхнаас 3-4 см үс авахад сүүлийн 3-4 сарын хугацаанд ургасан үс болохоор төдий хугацааны мэдээллийг хадгална. Үсний үзүүрээс хэдэн жилийн туршид хүний биед явагдсан датаа мэдээллийг авах боломжтой. Үсний дунд хэсгээс мөн л өөр хариу гарна гэсэн үг.
-Үсний шинжилгээ нь тухайн хүний хэдэн жилийн мэдээллийг хадгалдаг вэ. Хариуны ерөнхий дүр зургийг танилцуулвал?
-Хүний цусаар өгч байгаа шинжилгээгээр богино хугацааны өвчлөл илэрдэг бол үсээр өгч байгаа шинжилгээнд удаан хугацааны туршид хүний бие ямар байсныг нь илрүүлдэг. Хуйхнаас 3-4 см үс авахад сүүлийн 3-4 сарын хугацаанд ургасан үс болохоор төдий хугацааны мэдээллийг хадгална. Үсний үзүүрээс хэдэн жилийн туршид хүний биед явагдсан датаа мэдээллийг авах боломжтой. Үсний дунд хэсгээс мөн л өөр хариу гарна гэсэн үг. Уг шинжилгээний лаборатори нь Өмнөд Солонгос улсад байдаг бөгөөд манай эмнэлэг бол дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хэрэв Монголд энэ төрлийн шинжилгээ авдаггүй байсан бол тухайн хүн заавал Солонгос юм уу гадаад руу явж өгөх болчихоод байгаа юм. Тиймээс манай эмнэлэгт хүмүүс ханддаг болсноор цаг хугацаа, зардал мөнгөний маш их хэмнэлттэй болж байгаа юм.
Манайх шинжилгээний хариун дээр үндэслэн цаанаасаа ийм төрлийн витамин хэрэгтэй байна гэж ирдгээрээ давуу талтай. Үсний шинжилгээ өгсөн нийт 1288 хүнээс 55.2 хувь нь эрэгтэй хүн байгаа. Нийт хүмүүсээс хэвийн гарсан хүн байхгүй бөгөөд эрдэсийн алдагдал, дутагдалгүй хүн гэж байхгүй бүгд шинжилгээ нь өөрчлөлттэй гарсан. Үүнээс 59 хувь нь хорт хүнд металын хордлого өндөртэй гарсан. 41 хувь нь хорт хүнд металын хордлого үүсэж эхэлж байна гэсэн эрсдэлтэй гарлаа. 5-9 насны хүүхдүүдийн дунд хорт хүнд металын хордлого хамгийн өндөр гарсан. Хорт хүнд метал дундаа хөнгөн цагааны хордлого маш их гарсан бол дараа нь хар тугалга, мөнгөн усны хордлого байна. 0-4 насны хүүхдүүд хөнгөн цагааны хордлого өндөртэй гарав. Бидэнд хандсан хүүхдүүдэд цайр, магни, фосфор, кальцын дутагдалтай байгаа нь ажиглагдсан.
-Шинжилгээний хариу нь хэдий хугацаанд гардаг вэ, төлбөр мөнгө нь хэд байдаг юм бол?
-Ковидоос өмнө 14 хоногийн өмнө хариу ирдэг байсан боловч сүүлийн хоёр жил цар тахлаас болоод сар орчмын дараа ирж байгаа. Нийт 26 төрлийн шинжилгээнээс 10 төрлийн хордлого, 16 төрлийн шим тэжээлийн дутагдлыг илрүүлдэг. Дахин шинжлүүлэхийн тулд биеийн бүтцийн ониошилгоо эмчилгээндээ яваад нэг жилийн дараа үсний шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг. Хүний бие нь хорт хүнд металыг өтгөн, шээс, үс, хумс хөлсөөр гадашлуулдаг. Эмчилгээний явцад хүний үсээр гадагшилж байгаа нь үс тослогтох, хөлс үнэртэй болох гээд мэдрэгддэг. Тийм учраас нэг жилийн дараа шинжилгээ өгөх хэрэгтэй.
-Шинжилгээнд хамрагдсан иргэдээс тэр дүүрэгт амьдардаг иргэдээс тийм хордлого их илэрлээ гэсэн бүсээр нь ангилсан нарийн задаргаа бий юу?
-Хоёр жилийн өмнө бүсээр нь ангилсан судалгааг хийх гэж оролдож үзсэн. Дүүрэг , орон нутгийн ялгаа их байгаагүй. Манай эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь Хан-Уул дүүрэгт амьдардаг. Сүүлийн үед насанд хүрэгчдийн шинжилгээг хийдэг болсон. Насанд хүрэгчдийн үс нь унадаг, арьс нь цайдаг, ядаргаанд орсон, жингийн илүүдэлтэй, ургийн гажиг, өсөлтгүй жирэмсэн, зуршмал зулбалт гээд олон төрлийн өвчлөлийн шалтгааныг үсний шинжилгээнээс харж болдог.
-Хүүхдүүдэд хорт хүнд металын хордлого өндөр гарна гэдэг хүн ам зүйн эрүүл мэндэд ноцтой харанга дэлдэж байгаа хэрэг. Эрүүл мэндийн яамнаас энэ шинжилгээг улсын хэмжээнд хийж байсан уу, танай үйл ажиллагааг хэр дэмжиж байна вэ?
- Өмнө нь улсын хэмжээнд энэ төрлийн шинжилгээг хийсэн тохиолдол байхгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн холбоотой хамтран эмч нарт зориулсан сургалт, семинаруудыг тогтмол хийж байлаа. Нийслэлийн Гэр бүл хөгжлийн газартай хамтраад бүх дүүргийн Эрүүл мэндийн ажилтнуудад, залуу гэр бүлд хорт хүнд металын хордлогын талаар сургалт хийж байсан.
“Тод-Эйч” нь эмнэлэг зургаан жилийн өмнөөс үсний шинжилгээг хийж байсан бол “Интер Мед”, “Чингүүн”эмнэлэгүүд сүүлийн нэг жилээс хийж эхэлсэн. Хорт хүнд металын хордлоготой гарсан хүүхдүүд 3-4 сарын хугацаанд эмчийн хяналтанд яваад витамин уугаад хэвтэлгүйгээр эмчлүүлдэг.
-Цаашид энэхүү лабораторийг Монголд оруулж ирэх боломжтой юу, мөн эрүүл мэндийн даатгалд хамруулчихвал улсын хэмжээнд шинжилж судлах гарц нээгдэх болов уу?
-Өртөг мөнгөний хувьд зардал өндөртэй. Хүмүүсийн дунд мэдээлэл дутмаг бөгөөд энэ төрлийн шинжилгээг өгөх зах зээлийн эрэлт нь бага байна. Тиймээс энэ эрсдэлийг даах түвшний болсон цагт лабораторийг оруулж ирэх боломжтой. Гадаад улсад жирэмсэн хүн заавал өгөх оношилгоо, нэмэлтээр өгөх оношилгоо гэж байдаг бөгөөд өөрөө хүсвэл эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлт эдлээд үсний шинжилгээ өгөх боломжтой. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд уг шинжилгээг өгчихвөл эрт үеийн оношилгоог илрүүлээд эрүүл хүүхэд гаргах боломжтой болно. Солонгос улсад дамжуулж хийж байгаа шинжилгээнд даатгал өгөх боломжгүй. Үнэхээр манай улсад лаборатори нь орж ирээд шинжилдэг болчихвол даатгалд хамруулж болох юм. Манай эмнэлэгт ирж ажилладаг Солонгос эмч Солонгосын эрүүл мэндийн даатгалд хамруулахын тулд 17 жил хүлээсэн гэж ярьдаг. Тэгэхээр цаг хугацааны л асуудал болов уу.
-Үсний шинжилгээгээр өөр ямар, ямар өвчний суурь шалтгааныг илрүүлэх боломжтой вэ. Эцэст нь дүгнэж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгнө үү?
-Маш олон төрлийн өвчин эмгэгийн үед шинжилгээ өгч болно. Жишээ нь: Нийт аутизмтай хүүхдийн 30-40 хувьд нь хорт хүнд металын хордлогын шалтгаантай байдаг. Үүнийг өмнө нь аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүд гадаадад очиж шинжилгээ өгч байж мэддэг байсан бол Монголдоо шижлүүлдэг болоод эрт эмчилж байна гэдэг цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж байгаа хэрэг юм. Монгол хүмүүсийн хувьд нэг хүнд 1-5 төрлийн хорт хүнд металын хордлого илэрч байгаа бол эрдэс бодисын алдагдал их гарч байна. Үүнээс 0-19 насныхан цайр, фосфор, кальцын алдагдалтай байгаа бол 20-оос дээш насныхан фосфор, зэс, магнийн дутагдалтай байна. Иймээс хоол хүнс болон нэмэлтээр өөрт тохирсон хэрэгцээт шим тэжэээлүүдийг авч байх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
sain emneleg sain emch shvv bi uilchluuldeg bolood neleen heden jil bolj bn huuhdiinhee usiig urgahaar usnii shinjilgee ugnu