Авлига, албан тушаалын есөн хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч хоёрдугаар сарын 8-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. 

Үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 45 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 578 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 538 хэрэг шалгагдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nasan(202.9.40.183) 2021 оны 03 сарын 02

Todorhoigui medeelel toogui l hyyrmag l zyil

0  |  0
Bataa(119.40.98.177) 2021 оны 03 сарын 02

Нэртэй, албан тушаалтай, байгууллагатай нь зарлаачээ Дандаа л нэг худлаа тоо хэлж суух юм

0  |  0
Top