Шведийн Социал демократ хөдөлмөрийн намын дарга Магдалена Андерссон Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа огцрох өргөдлөө өгсөн тухай “Radio Sweden” мэдээлжээ.
Шведийн Риксдаг /парламент/ арваннэгдүгээр сарын 24-нд Андерссоныг Засгийн газрын тэргүүний албан тушаалд томилж, тэрбээр Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байв.
Түүний томилгооны асуудлыг хэлэлцсэний дараа Риксдаг Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг дэмжихээс татгалзаж, сөрөг хүчний төслийг дэмжсэн байна. Санал хураалтын дараа Байгаль орчныг хамгаалах нам эвслээс гарахаа мэдэгдэж, Андерссон огцрох тухай зарлажээ.