Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок Оксфордын их сургуульд хамт сурдаг байх үеийн найз эмэгтэйтэйгээ цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг зөрчин, ажлын байран дээр үнэсэлдэж буй гэрэл зураг “Sun” хэвлэлд гарсны дараа огцорчээ. Их Британийн иргэдийн дургүйцлийг тэдний гэр бүлээс гаднах харилцаа бус халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн явдалд нь чиглэжээ.
Хэнкок ч тэр, түүний найз Жина Коладанжело ч тэр гэр бүлтэй, хүүхдүүдтэй. Хэнкок экс найз бүсгүйгээ хувийн туслахаар ажилд авч, улмаар Эрүүл мэндийн яамны зөвлөлийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн нь дуулианыг дэвэргэжээ. Коладанжело мөн албан тушаалаасаа огцорсон байна.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан Их Британийн Эрүүл мэндийн яам хяналтын камерын дүрс бичлэг хэвлэлийнхэнд хэрхэн хүрснийг шалгахаар болжээ.
Мэтт Хэнкокийн оронд Сангийн болон Дотоод хэргийн сайд асан Сажид Жавидыг томилжээ.
Сэтгэгдэл ( 4 )
манайд бол туслахтайгаа үнсэлдэх нь байтугай юм болоод албан ёсны нууц амраг болдог, эсвэл гэр бүл салж эхнэр нөхөр болдог, жишээ нь элий балай Алтанхуяг өвгөн байна.
Mongold bol unseh bol yuch bihs, 1 orond 1 gert orson ch yahch ygyi Esregeeree Anujin shig OD bolno
Монголд бол өөр шүү.Олон улсын онгоцон дотор өгзөг базсан дарга ажлаа хийж л байна.Өчнөөн эмэгтэй хүчиндсэн түшээ яах ч үгүй өөрийгөө өмөөрөөд сууж л байна.Энэ мэтчилэн олон олон ёс бус зүйл өмнө нь гарч л байдаг.Нам нь хамгаалаад байж л байдаг.
Монголд бол өөр шүү.Олон улсын онгоцон дотор өгзөг базсан дарга ажлаа хийж л байна.Өчнөөн эмэгтэй хүчиндсэн түшээ яах ч үгүй өөрийгөө өмөөрөөд сууж л байна.Энэ мэтчилэн олон олон ёс бус зүйл өмнө нь гарч л байдаг.Нам нь хамгаалаад байж л байдаг.