Амны хаалт зүүгээгүй Шадар сайдыг торгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Австралийн Шинэ Өмнөд Уэлс мужийн цагдаа тус улсын Шадар сайд Барнаби Жойсыг халдвар хамгааллын дэглэм зөрчин, олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй гэж торгожээ.

Цагдаагийн дэд комиссар Гэри Уоробойсын мэдэгдсэнээр, Сидней хотоос 500 км зайд орших Армидейл хотын шатахуун түгээх станц дээр нэг хүн амны хаалтгүй үйлчлүүлж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу цагдаагийнхан газар дээр очсон байна. Амны хаалт зүүгээгүй хүн нь Австралийн Шадар сайд Жойс болж таарчээ.

Жойс уучлал гуйж, цагдаа нартай хамтран ажилласан байна. Тэрбээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөний төлөө 200 австрали доллар буюу 151 ам.доллароор торгуулжээ.

Мөн өдөр буюу даваа гарагт амны хаалт зүүгээгүйн төлөө 16 хүн тус бүр 200 австрали долларын торгуульд унажээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top