Цар тахлын аюул гарснаас хойш онлайн хэлбэрт шилжээд байсан ерөнхий боловсролын сургуулиуд жил гаруйн дараа танхимын сургалтдаа буцан орж байна.
ОХУ-ын бага сургууль өнгөрсөн намар танхимын сургалтдаа эргэн орсон. Ахлах ангийнхан Шинэ жилийн дараа, харин оюутнууд энэ сараас сургуульдаа хичээллэж эхэллээ.
АНУ-д сургуулийг нээх асуудлаар ширүүн маргаан болж байгаа. Вашингтон муж 12 дугаар сараас бага, дунд ангийн хүүхдүүдийг танхимд хичээлүүлж эхэлсэн юм.
Вудлендийн Грин-Маунтин сургуулийн нэгдүгээр ангийн хоёр найз олон сарын дараа хамтдаа хичээллэж байна.
Колумбийн Богота хотын 399 сургуулийн найм нь л танхимын сургалтдаа эргэн оржээ.
Танхимд хичээллэх болсон азтай хүүхдүүд амны хаалтаа зүүж, аюулгүйн дүрмээ сахих ёстой.
Боливид хөдөө, орон нутгийн сургуулиуд хамгийн түрүүнд нээгдсэн. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд сурагчид ээлжээр хичээллэж байгаа.
Боливи-Японы хамтарсан Палькоко сургуульд ариун цэврийн дэглэмийг хатуу сахиж байна.
Энэтхэгийн Уттар-Прадеш мужид 6-8 дугаар ангийн хүүхдүүд танхимын хичээлдээ орсон.
Тус мужийн захиргаанаас өгсөн мэдээллээр хориг тавигдсаны дараа хувийн сургуулийн сурагчдын 30 хувь, хувийн сургуулийн сурагчдын 45 хувь нь л хичээлдээ иржээ.
Германд одоогийн байдлаар танхимын хичээлийг сэргээх асуудал яригдаагүй байна.
Тун онцгой тохиолдолд л сургуульд очиж, багштай хичээллэх зөвшөөрөл өгч байгаа.
Бразилын Сан-Паулу хотын сургууль танхимын сургалтдаа бэлтгэж байна. Тус мужийн багш нар онлайн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа тул сургууль нээгдэхийг эсэргүүцэн, ажил хаялт зарлажээ.
Одоо Бразилд улсын сургуульд сурагчдын 35 хувь, хувийн болон орон нутгийн сургуульд сурагчдын 70 хувийг танхимд хичээллүүлэх эрх олгоод байгаа.
Цар тахлын 3 давлагааг туулсан Испанид хичээл танхимд шилжлээ.
Бүгд амны хаалт зүүж, хичээлийн үеэр цонхыг нээлттэй байлгаж байна.
Хятадын хичээлийн шинэ улирал танхимд эхэлсэн.
Сэтгэгдэл ( 1 )