Польшид алт, тамхи гаргах гэсэн Украины дипломатчид баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Улс эх орноо төлөөлөн гадаад оронд суугаа дипломат ажилтнуудын орлогын гол эх үүсвэр нь хилээр нууц бараа гаргах гэж яригддаг. Ихэнх улс оронд дипломат ажилтнуудын ачааг шалгадаггүй болохоор тэр.

Хоёрдугаар сарын 28-нд “Ягодин" хилийн боомт дээр Украины Сөрөг тагнуулын газраас Украины ГХЯ-ны хэд хэдэн ажилтныг хилээр их хэмжээний алт, валют, тамхи гаргах гэж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ.

Сэжигтнүүд ГХЯ-ны дипломат дугаартай автобусаар дипломат шуудан хүргэж байгаа гэсэн албан бичиг, зөвшөөрөлтэй байжээ. Шалгаад үзэхэд 140 мянган ам.доллар, 67,2 мянган евро, 11,6 мянган Польшийн злот, 15 сая гривений үнэ бүхий 16 кг алт болон алтан эдлэл, 8826 блок тамхи гарч ирсэн байна.

Энэ хэрэгт ГХЯ-ны ажилтнуудаас гадна Украины гааль, харилцаа холбооны газрын мэргэжилтнүүд холбогдон, шалгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top