Бүгд Найрамдах Тува Улс нь Оросын холбооны бүрэлдэхүүнд багтдаг. Нийслэл нь Кызыл (Улаан) хот. Хүн амын 82.0% (249,299) нь тувачууд, 16.3% нь оросууд гэж бүртгэгджээ.
1941 онд тусгаар байсан Тува улс ЗХУ-ыг дэмжин, фашист Германд дайн зарлахад Гитлер ихэд гайхаж байжээ. Учир нь тэр дэлхийн газрын зураг дээр Туваг хайгаад олоогүй гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тува дайчдаас фашистууд үхтлээ айдаг байсан. Хар багаасаа ан хийж өссөн тува эрчүүд тэднийг сум тоолон унагаадаг мэргэн буучид байсан юм.
Тувагийн гол зам.
Эйлиг-Хем тосгон дахь дурсгалын самбар
Тувад хүрэм, дээл гэх зэрэг хувцсыг бүгдийг нь ТОН гэж нэрлэдэг.
Шагаа баярын үеэр тэнгэрт өргөл барина.
Төмөр замгүй. 2011 онд барьж эхлэн, ганц км зам тавиад эдийн засгийн хямралаар гацжээ. Москвагаас Кызылд долоо хоногт хоёр удаа нислэгтэй.
Кызыл хотын захын хороолол Шанхай.
Бидний нэгэн адил малчин ард түмэн.
Буддын шашинтай ч бөө мөргөлтэй.
Нутгийн иргэн Семен “Манай соёл урлаг, амьдралд бөө, шарын шашин холилдсон. Тувачууд хийдэд очиж залбирна, бөө дээр ч очно. Үс засуулах сайн өдрөө ламаас асуугаад шинэ байшин барих болохоороо бөөгийн ёс заншил үйлддэг” гэж ярьж байна.
Тосгоны айлын пийшин.
Ихэнх нь орос хэл мэддэг ч бүгд тувагаар ярихыг эрмэлздэг.
Тувагийн бичиг үсэгт зориулсан хөшөө.
Хонины мах, сүүтэй цайндаа дуртай.
ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн төрсөн нутаг Чадан хотын ойролцоо Тувагийн хамгийн том хийд Үстүү-Хүрээ байдаг. Мөн Шойгугийн гэр музейтэй.
Энэ хийдийг Түвдийн Кунтана Римпоче 1905 онд байгуулсан ч ЗХУ-ын үед хаагджээ. 2008 онд сэргээсэн.
Хуреш хэмээх үндэсний бөхтэй.
Хурешийн бөхчүүд сонирхогчдын сүмод амжилттай барилддаг. Мэргэжлийн сүмогийн шинэ од А.Амарсанаа Рога Тува бөх гэж цоллуулдаг.
ОХУ-ын хамгийн их гэмт хэрэг гардаг бүс нутагт Тува тооцогддог. Ак-Довурак хот хамгийн аюултай нь.
Ак-Довурак хотын хуучин үйлдвэр.
Кызыл хотоос Ак-Довурак чиглэлийн автобусны жолооч нарын хоолны газар.
Дэд бүтцээ шийдчихвэл байгалийн сайхныг үзэхээр ирэх жуулчид олон байх нь гарцаагүй.
Сэтгэгдэл ( 4 )