Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарт болсон төрийн эргэлтийн дараа улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна.
Жагсаалыг арми, Цагдаагийн газраас хүч хэрэглэн тарааж байна.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны комиссар Мишель Бачелет хоёрдугаар сарын 1-нээс хойш 54 жагсагч амиа алдсан гэж мэдээллээ.
Хамгийн сүүлийн жагсаалыг цагдаа нар зэвсэг хэрэглэн тараахад 38 хүн алагдсан байна.
Нийт 1700 хүн баривчлагдасны 29 нь сэтгүүлч байв.
Дэлхийн олон нийт, НҮБ-иас Мьянмарын Засгийн газрыг ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 1 )