“Монгени” цогцолбор сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, профессор Н.Лхагватай ярилцлаа.
-Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар бол боловсролын салбар. Өнгөрсөн хугацаанд шавь нартаа цахимаар хичээл заахад хамгийн их хүндрэл юу байв. Нөгөө талдаа сурагчдын хичээлийн хоцрогдол гэж яриад байгаа боловч бас багш нарын ачаалал нэмэгдсэн шүү дээ?
-Ерөнхийдөө бол багш нарын ачаалал өмнөхөөсөө нэмэгдсэн нь ойлгомжтой. Давуу болон сул тал зөндөө л дөө. Гэхдээ дэвшил нь их байна гэж харж байна. Зайн сургалт гэдгийг бид ойлгож эхэллээ. Өмнө нь зайнаас хичээл орох байтугай хоорондоо сайн ойлголцож чаддаггүй байсан бол одоо цэцэрлэг, сургуулийн насныхан зайны сургалтад дасан зохицож чадаж байна. Мэдээлэл авдаг, зурагтаар онлайн хичээлээ ухрааж үздэг, нөхөж үздэг болж байна. Тэгэхээр зайн сургалтын ач холбогдол харагдаж байгаа юм. Өнөөдөр бидэнд хүүхэд бүр онлайн сургалтад хамрагдаж чадахгүй байх гэх мэт бэрхшээлүүд бий. Гэхдээ цаашдаа дэлхий нийтээрээ энэ рүү чиглэж байгаа учраас бид хөгжүүлэх л ёстой.
-Цаашдаа танхимын хичээлийг оруулах ёстой юу. Орон нутагт танхимаар хичээллээд эхэлчихлээ шүү дээ?
-Боломжтой. Өнөөдөр айл болгон техникийн шийдлийг олж чадаагүй байгаа учраас бас асуудал бий. Гэхдээ зайн сургалтыг улам чанаржуулаад хөгжүүлээд явах нь зүйтэй.
-Танхимын хичээлийг нээхийн тулд сургуулиуд ямар бэлтгэлүүдийг хийж байгаа вэ?
-Манай сургуулийн тухайд нэмэлт олон хичээл үздэг учраас ихэд олзуурхаж байгаа. Жишээ нь байгалийн шинжлэх ухааанаас гадна байгууллагын хувилбараар хүүхдэд хэрэгцээт сургалтуудыг өгдөг. Нөгөө талд нь тэгш хөгжлийн боловсролыг хангахын тулд олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүдээ хүлээж авахад бэлдээд цэвэрлэгээ ариутгал хийж багш нараа шинжилгээнд хамруулж байна. Аль болох журмаа дагаж нэг ангид хэдэн хүүхэд суралцах ёстой вэ тэр л журмаар нь танхимын сургалтаа эхлүүлнэ.
-Цахим орчин дахь эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг харахад халдвар хамгааллын дэглэмийг барьсан ч танхимын хичээлийг түр нээхгүй байх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Танай сургуулийн тухайд эцэг эхчүүдээс судалгаа авсан уу?
-Эцэг, эхчүүд танхимын сургалтыг дэмжиж байгаа. Бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хамгийн их дэмжиж байна. Яагаад гэвэл тэд багш нарыг хүүхдүүдтэйгээ илүү ойр ажиллах, амьд харилцаатай байсан нь дээр гэж үзэж байгаа байх. Гэхдээ бид цаг үеийнхээ байдлыг хараад дээрээс гаргасан журмыг дагана. Бас зохицуулалтуудыг дотооддоо хийх боломжтой. Жишээ нь хичээл орох цагаа багасгах, багш сурагчид бүгд масктай байх, анги танхимаа ариутгах гэх мэт ажлыг хийж болно.
-Сурагчдын хоцрогдол ямар хэмжээнд байна вэ?
-Хоцрогдол бол байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаандаа авч чадаагүй мэдлэг л хоцрогдол юм. Зайны сургалт бол 40 минутын хичээлийг 20 минутад багтааж байгаа шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд уйгаржин монгол бичгээр хичээлүүд ордог байсан дараа нь крилл болсон. Үүнээс болоод хохирсон хүүхдүүд маш их байдаг. Түүнтэй адил энэ цар тахлын үед суралцаж байгаа хүүхдүүд хохирсон нэг үе бий болох болов уу?
-Ерөнхийдөө бол энэ хоцрогдлыг нөхөж болно л доо. Төрийн бодлого тогтворгүй байдлаас болж боловсролын салбар, суралцагч хүүхдүүд хохирох тохиолдол байдаг. Нэг хэсэг анги алгасаж сургадаг байсан, сургалтын хөтөлбөр өөрчлөгддөг гэх мэт асуудлуууд байна. Үүнээс болж хүүхдүүд хохирох, эзэмших ёстой агуулгаа суралцаж чадалгүй өнгөрдөг. Ингээд мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг үе бий болдог. Ерөөсөө л монголын боловсролын салбар нөхөөстэй дээл шиг болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүүхдийн боловсролд ийм хөтөлбөр, тийм хөтөлбөр сайн гээд өөрчлөөд байдгаас тэр боловсролыг эзэмших гээд байгаа хүүхдүүд хохирдог. Тэгэхээр бидэнд нэг сайн хөтөлбөр, бодлого байх ёстой.
-Тийм бодлого, хөтөлбөртэй байхад ямар ч цаг үед хүүхдийн боловсролын хоцрогдол үүсэхгүй гэж та үзэж байна уу?
-Тийм ээ. Сайн хөтөлбөр, бодлого бол салбарыг бүхэлд нь аваад явна. Цаашдаа энэ цар тахалтайгаа зэрэгцээд амьдарна шүү дээ. Одоо вакцин ирчихлээ. Ковид бол удахгүй томуу шиг л болох байх. Засгийн газар, Улсын онцгой комиссоос нийслэлд танхимын хичээлийг яг хэзээ нээхээ шийдэж чадахгүй л байх шиг байна. Хэрвээ эхлүүллээ гэж бодоход сурагчдын зуны амралтын хугацаа богиносох магадлал өндөр.
-Зуны улиралд хичээллэх нь хэр үр дүнтэй вэ?
-Зуны амралтын хугацаа богиносох нь тодорхой. Гэхдээ энэ бас л шинэ шүү дээ. Манайхан чинь зун болон намрын улиралд амралт зугаалгаар их явдаг бараг хэвшсэн ойлголттой. Хүүхдүүдээ дагуулаад рашаан усанд орж амардаг. Танхимын сургалтыг зуны амралтын хугацааг богиносгож хийх нь тухайн цаг үедээ хүүхдүүд хамрагдаж чадах уу, хүлээж авах уу гээд асуудлууд бол байгаа.
М.ХИШИГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
Ерөнхий сайд нэртэй Оюун-Эрдэнийн аав. \nАав нь улсын сургуулийг хувийн сургууль болгосон. Жил бүр үнээ нэмнэ. Хүүхдийнхээ сурах орчинг өчүүхэн ч анхаарахгүй. Багш нарыгаа бодохгүй. Сургалтын программ улаан 00. \nИдэж уух нь дийлдэхгүй. Заваан сургуулийн заваан багш. Авилгач, идээч уугаөч новш.
Танай сургуулийн хүүхдийн ээж бна Урд жилийн төлбөрийг 100% төлсөн хүмүүсийг энэ жилийн төлбөрөөс хөнгөлж өгнө үү
улсын сургуулийг хувийн юм шиг болгосон хөгшин, эцэг эхчүүдээс хичнээн их мөнгө авав даа, байр, сургууль бариад минийх гэдэг, зун яасан ч хүүхдээ явуулахгүй
Сурах боломжтой бүх л үед сурга,зун,рашаан ус ямар ч хамаагүй,сурах нас оройтдог, бас хүүхэд нийгэмших гэж нэг том юм байдгийм шүү
Herggui sanaa baina
Tgd yr ni tanhimar orson ni deershde yj c bdsn
Tgd hurdan hicheele ehlulech
Jaahan hudlaa yrichihjee de
Ерөнхий сайдын аав.Хүү чинь сонсох байлгүй
Эрүүл мэнд чухал шүү, зуны цагт л нар салхи байгальтай харилцах ганцхан боломж, сурахад оройтохгүй
Өөр ,арга ,зам ,байхгүй. Наадмаар ч ,амраахгүй ,сурга. Ирээдүй ,хэцүүдлээ.