БНХАУ-ын Үндэсний сансар судлалын газар Ангараг гарагийн гурван гэрэл зургийг нийтэлжээ.
Гэрэл зургийг тус улсын анхны "Тяньвэнь-1" Ангараг судлалын сансрын хөлөг авчээ. "Тяньвэнь-1" хөлгийг өнгөрсөн оны долоодугаар сард дэлхийгээс хөөргөсөн билээ. Сансрын хөлөг Улаан нүдэн гарагийн тойрог замд орж, газардах, Ангараг гарагийн гадаргуу дээр судалгаа хийх зорилготой. Сансрын хөлгийг ирэх тав, зургаадугаар сард Ангараг гараг дээр буулгахаар ажиллаж байна.
Даалгавар амжилттай болбол Хятадын эрдэмтэд тус гарагийн агаар мандал, газар зүйн тогтолцоо, геологийн болон соронзон орны онцлогийн талаарх мэдээллийг авч, тус гарагийн үүсэл, хувьслын талаар мэдлэгтэй болж, ирээдүйд Ангараг гараг дээр хүн амьдрах боломжтой эсэх гол асуултад хариулт авах боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )