Ардчилсан нам. Энэ бол ардчиллын төлөө гэж тодотгож болох улс төрийн хүчнүүдийн нэгдэл. Чухамдаа энэ л мөн чанар нь “Ардчилал” гэсэн шошготой намын мандах,гундахын шалтгаан болсоор ирсэн гэвэл дэгс болохгүй. Ардчиллыг тулгандаа ноцоосноос хойш Монголын улс төрийн тулгыг “Ардчилсан” тодотголтой энэ намынхан ердөө гуравхан л удаа тулжээ.Энэ нь нэг талаас хувь заяаны шоглоом ч гэж тодотгож болох хүчин зүйл. Ялангуяа сүүлийн хоёр сонгуулиар ялагдсан Ардчилсан нам өнөө хэр нь зүг чигээ олоогүй явна. Нэг ёсондоо шокноосоо салаагүй байна. Салаагүй учраас тамга тэмдэг, дарга цэргийнхээ асуудлыг шийдэхгүй даргынхаа ээлжит сунгаантай золголоо.
МЭХТ МЭХЭНДЭЭ
Ардчилсан намын одоогийн шалтгаан 2016 оны сонгуулиас эхлэлтэй. Өмнөх сонгуулийн холимог системийн авралаар засаг атгах хувь заяатай болсон Ардчилсан нам үүнийхээ горыг өнгөрсөн жилүүдэд хангалттай амсах болов. Өмнөх засаг, түүний өмнөх засгийн хийсэн үйлийн лайг Ардчилсан нам нь үүрэх болов. Түүнчлэн МҮДН, Алтангадас зэрэг эрх мэдэл рүү шунан тэмүүлсэн бүлэглэлүүдийн зодоон ил цагаан болсныг хэрсүү уншигч та гадарлаж байгаа байх. Мега төслийн маргаан, маргаашийг харсан зураглал дээр илт хоёр талдаа гарсан энэ намыг “олон нийт” тийм ч таатай хүлээж авахаа болив. Гэвч үүнийгээ ардчилал гэдэг бол ил цагаан байдаг юм аа гэж зөвтгөх болов. Зөвтгөл нь тэдний ялын тогтоол байсан гэдгийг тэд даанч ухаарсангүй. Чухамдаа өнөөдөр “хонгил” гэж ад үзэгдэж буй системийг нэг, нэгнийхээ эрх мэдлийн сүрэнд дарагдсан Ардчилсан намын фракцууд суурийг нь цутгаж, чулууг нь өрөлцсөн гэдгээ өнөө ч ухаараагүй сууна. Сонгуулийн системийн найртай сайхнаар эрх мэдлээ атгасан Ардчилсан нам 2016 онд цулбуураа эрхгүй шилжүүлэхээс өөр аргагүй болсон билээ. Сонгуулийн зүг өмнөхөн одоо шүүмжлүүлээд байгаа Ч.Сайханбилэг “Эрдэнэт” 100 хувь монголын мэдлийнх боллоо гэж зарласан нь 2016 оны сонгуулийн ч өнөөгийн Ардчилсан намын хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж орхисон. Үр дүнд нь Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж “Эрдэнэт” 100 хувь Монголын мэдэлд орсон гэдэг дээр нь дөрөөлсөөр 2021 онтой золголоо. Сонгуулийн жилүүд, эрх мэдлийн төлөө явсан Ардчилсан намын түүхийг товчоор дүгнэвэл “мэхт мэхэндээ” гэж дүгнэж болохоор. Өмч хувьчлал гэдэг бол ардчилсан нийгмийн нэн чухал хүчин зүйл байдаг ч мэдээлэлд ойр хэсэг бүлэг хүмүүсийн солио наймаа болсон гэдгээр өнөө хэр нь балбасаар байдаг. Одоо харагдаж байгаа дүр зургийг ажиглабал энэ дүгнэлт тийм ч хол биш гэлтэй. Дараа нь “ил тод” гэж тэдний тодотгодог “үнэт зүйл” нь үнэт зүйлгүй олон фракцуудын зодоон болсон нь өнөө болтол энэ намд лидер гэдэг зүйл төрөн гараагүйг илтгэх нэгэн том шалгуур юм.
МАНАЙ НАМ, ТАНАЙ НАМ
Ардчилсан намыг өмчлөгчид одоо олон болжээ. Нэгэн цагт эрх мэдэлгүй, намын байрныхаа гадаа хашхирч явсан МоАХ “эрх мэдлийн” цулбуураас атгамагцаа Ардчилсан нам бол манай нам гэж “бодох” болов. Нэгэн цагт зүг чиг тодорхойлж яваад өнөө цагийн өнгөнд жаазлагдсан “Алтан гадас” манайх байсан гэж “ гуних” болов. Нэгэн цагт “эрх мэдэлгүй” ч тараан байршуулагч байсан “Шонхор” фракц МоАХ-тайгаа нэгдээд манай л нам гэж “гөрдөх” болов. Эрх мэдэлгүй ч үеийн үед нам дотроо зайрмаг долоосоор ирсэн МҮДН манай нам л даа гэж мэлзэж байна. Фракцууд дотроо төөрч байх хооронд намын тамга нь талийж одсон нь хуучраагүй шинэ түүх. Сүр дуулиатай эхэлж байгаа намын даргын сунгааны зүг өмнөхөн нэг талдаа гарч тэргүүнийхээ эрэлд мордож байна. 2016 оны сонгуулиар зүг чигээ алдтал шоконд орсон Ардчилсан нам дүрмээ шинэчилж, АНУ-ын чиг баримжаатай дотоод сонгуулийн тогтолцоотой болсон. Тухайн үедээ спортчин, дуучин, лекцчин зэрэг олон хүмүүс намын дарга болно гэж зүүдэлж байсан ч эцсийн дүндээ С.Эрдэнэ намын дарга болсон билээ. С.Эрдэнийн дарга болсон түүхтэй Ардчилсан намын дүрмийн төслийн автор нь МҮДН, хамтран зохиогчид нь Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар байв. Үүнээс хойш “Шинэчилье” төслийн р дүнгээр дүрсээ орсон Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуульд бас л далаараа тавиуллаа. Мөнөөхөн улс төрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон энэ сонгуулийн дүр зургийг нэгэнт зурсан гэхэд болно. Энэ утгаар нь харвал 2020 оны сонгуулийн ялагдал 2016 оны сонгуулиас эхтэй байсан мэт харагддаг. Лидерийн ч, дорвитой бүлэглэлийн ч зангараггүй байсан Ардчилсан нам одоо шинэ лидерийнхээ эрэлд гараад байна. Албан ёсны сонгууль нь энэ сарын 28-ны өдөр болох товтой. Гэвч аливаа сонгуулиас өмнө энэ намын дүрс тодордог мөнөөх жишиг лидерээ сонгох сонгуулийн өмнө харагдаж эхлэв. Нэгэн цагт “Алтангадас”-ыг өнгөлж явсан Н.Алтанхуяг “Ардчилн нам”-ын даргын сонгуульд өрсөлдөх материалаа бүрдүүлсэн ч шаардлага хангаагүй гэх шалтгаанаар нэр дэвших эрхгүй болгов. Түүнчлэн намын удирдлагуудаа ил тод шүүмжилж байсан П.Галиндэвийг ч нэр дэвших эрхгүй гэж үзжээ.
ХОНХНЫ ДУУ ХЭНИЙГ СЭРЭЭВ
Урд шөнө хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно...
Энэ бол ардчиллын дуун гэгддэг “Хонхны дуу”-ны тэргүүн мөрүүд. Гэвч мөнөөхөн урт гар нь ардчилал гэх автортой том намыг зовоосоор байгаа нь нүцгэн үнэн. Чухамдаа энэ дуугаар хэнийг сэрээж орхисон бэ гэдгээ ардчилсан намынхан бодох цаг болжээ. Ардчилал гэдэг бол ил тод, нээлттэй, эрх чөлөөтэй, хэн нэгэн хүний амьдрал хэн нэгний автороор зурагддаггүй тийм нийгмийг хэлнэ. Өнөөдөр фракц болж толхилцоод байгаа субъектууд 30 жилийн өмнө чухамдаа үүний төлөө тэмцсэн. Гэвч эрх мэдлийн төлөө фракцаа, намаа, үзэл баримтлалаа ч мэдэхээ байсан нь “ардчилал” гэдэг бол чухамдаа “сөрөг хүчин” юм гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Хэрэв үнэхээр ардчиллын төлөө л байдаг юм бол энэ намын даргын төлөө хэн ч өрсөлдөх эрхтэй. Гэтэл дэвшиж болох, болохгүйг шийддэг эрх мэдэл хэн нэгний гарт орж. Хэрэв ойрын 30 жилдээ мөнхийн сөрөг хүчин байх гээгүй л юм бол коммунист системд ардчиллыг төсөөлөөд, түүгээрээ эрх мэдлийн гишгүүр хийж буй 50-иас дээш насны “авторууд” идэр залуу үедээ зай тавьж өгөх хэрэгтэй. Эрх мэдлийн гинжин хэлхээнд тэд ардчиллаар дамжин хүрсэн байж болох ч “ардчиллын” мөн чанарыг энэ нийгэмд хүмүүжсэн залуус нь үүрч гарах ёстой. Энэ бол аливаа нийгмийн бичигдээгүй дүрэм. Үүнийгээ ухаарах, эс ухаарахаас Ардчилсан нам, цаашлаад улс орны ирээдэй шалтгаалах учиртай.
Бүлээн наран элчээрээ
Бээрсэн толгодыг гэсгээнэ
Бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 11 )
АН бол эрх мэдэл эд хөрөнгийн төлөөх орчин цагийн монгол хулгайч авилгачдын сүүлчийн үүр оромж болоод байна.Тарж алга болбол улс оронд өлзийтэй юм даа.
эрдэнэ,бат үүл мэтийн луйварчдаасаа салаагүй цагт АН хэзээ ч өөдлөхгүй.
мэхт мэхэндээ
guilagachin daldaakuudad money nii baraa haruulah ogt hereggvi bdag uumdaa
Хүчтэй сөрөг хүчингүйгээр монгол улс өөдлөн дэвжихгүй учир нь”Сайн муу хоёр зэрэгцэн оршиж байж л АМЬДРАЛ АМТТАЙ БАЙДАГ харин өнөөдөр юу болоод байна, МАН үнэмлэхүй ялалт удаа дараалан ялалт байгуулж улмаар сөрөг хүчингүй болох гэж дураараа дургиж байна ,энэ бол монголын ирээдүйд маш хортой, сөрөг хүчнээ хоморголон дарснаар буруу зөвийг нь хэлэх ярих хүнгүй болж, дураараа аашилж дараа нь тэрнийхээ горыг амсч дахиад босохгүй болтлоо даруулна ёстой газрын хөрснөөс эгнэгт арчуулах ирээдүй хүлээж байгаа шүү тийм учраас сөрөг хүчнээ хүндэтгэж буруу зөвөө үнэлж ухаарах хэрэгтэй.
Хүчтэй сөрөг хүчингүйгээр монгол улс өөдлөн дэвжихгүй учир нь”Сайн муу хоёр зэрэгцэн оршиж байж л АМЬДРАЛ АМТТАЙ БАЙДАГ харин өнөөдөр юу болоод байна, МАН үнэмлэхүй ялалт удаа дараалан ялалт байгуулж улмаар сөрөг хүчингүй болох гэж дураараа дургиж байна ,энэ бол монголын ирээдүйд маш хортой, сөрөг хүчнээ хоморголон дарснаар буруу зөвийг нь хэлэх ярих хүнгүй болж, дураараа аашилж дараа нь тэрнийхээ горыг амсч дахиад босохгүй болтлоо даруулна ёстой газрын хөрснөөс эгнэгт арчуулах ирээдүй хүлээж байгаа шүү тийм учраас сөрөг хүчнээ хүндэтгэж буруу зөвөө үнэлж ухаарах хэрэгтэй.
Хүчтэй сөрөг хүчингүйгээр монгол улс өөдлөн дэвжихгүй учир нь”Сайн муу хоёр зэрэгцэн оршиж байж л АМЬДРАЛ АМТТАЙ БАЙДАГ харин өнөөдөр юу болоод байна, МАН үнэмлэхүй ялалт удаа дараалан ялалт байгуулж улмаар сөрөг хүчингүй болох гэж дураараа дургиж байна ,энэ бол монголын ирээдүйд маш хортой, сөрөг хүчнээ хоморголон дарснаар буруу зөвийг нь хэлэх ярих хүнгүй болж, дураараа аашилж дараа нь тэрнийхээ горыг амсч дахиад босохгүй болтлоо даруулна ёстой газрын хөрснөөс эгнэгт арчуулах ирээдүй хүлээж байгаа шүү тийм учраас сөрөг хүчнээ хүндэтгэж буруу зөвөө үнэлж ухаарах хэрэгтэй.
negent idee beerendee barigdsan zuuliig ustgald oruuldag jamtai
Эвдэрч хэмхэрсэн эд зүйлийг хог дээр аваачиж хаядаг. Хогон дундаас хичнээн хичээгээд ирээдүйг түүнэ гэж байхгүй гэдгийг тэнэгүүдэд сануулчихъя.
Өнгөрчээ, ШИНЭН намыг дээш нь татах хэрэгтэй\n
Нам хэзээ ч сэргээхээс ээ өнгөрсөн харагдана