АНУ-ын “Novavax” биотехнологийн компанийн вакцин коронавирусний эх хувилбарын эсрэг 96.4 хувь, “британи” омгийн эсрэг 86.3 хувийн үр дүнтэй болохоо харуулжээ.
“NVX CoV2373” вакцины эмнэлзүйн гурав дахь шатны туршилтыг Их Британид явуулжээ. Судалгаанд 18-84 насны 15 мянган оролцогчдыг хамруулснаас 27 хувь нь 65-аас дээш насных байжээ.
Тус компанийн мэдэгдсэнээр, өвчний хүнд хэлбэрийн хувьд тус вакцин 100 хувь хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.