Японы бэлэг тэмдэг болсон сакүра энэ долоо хоногт Японы баруун хэсэгт цэцэглэсэн тухай Японы Цаг уурын үндэсний хүрээлэн мэдээлжээ.
Энэ оны анхны сакүра гуравдугаар сарын 11-нд Хирошима хотод цэцгээ дэлгэсэн байна. Энэ бүс нутагт сакүра ийм эрт цэцэглэсэн нь ховор тохиолдол гэнэ. Үүнээс өмнө 2010 оны гуравдугаар сард Хирошима хот сакүра цэцэглэж байжээ.
Баасан гарагт /2021.03.12/ Фүкүока мужид хоёр дахь гоёмсог мод цэцэглэсэн байна.
Өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас гадна, дотнын жуулчид ягаан цэцгэн далайд умбах цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, байгалийн үзэсгэлэнт үзэгдлийг бишрэх боломжгүй байсан. Энэ онд ч мөн адил нөхцөл байдал өөрчлөгдөөгүй л байна. Токио хотод гэхэд энэ сарын 21-нийг хүртэл онцгой байдлын дэглэм үйлчилж байна.
Сэтгэгдэл ( 0 )