Токио хотод энэ жил сакура эрт цэцэглэжээ. Токио хотын Ясукуни сүмийг чимдэг “гол” сакура модон дээр таван ширхэг цэцэг дэлгэрэхэд сакура цэцэглэх улирал эхэлсэн тухай зарладаг байна. Жил бүрийн энэ цаг үед Японы цаг уурын ерөнхий газрын мэргэжилтнүүд өдөрт хэд хэдэн удаа эл модонд ирж, дэлгэрсэн сакура цэцгийг тоолдог байна.
Өнгөрсөн бямба гарагт Токио хотод эрс хүйтэрч, зарим газраар нойтон цас орсон ч "гол" сакура модон дээр таван ширхэг цэцэг дэлгэрсэн тул сакура цэцэглэх улирал эхэлсэн тухай албан ёсоор зарлажээ. Энэ жил сакура эрт цэцэглэж, дээд амжилт тогтоожээ. 2002, 2013 онуудад сакура гуравдугаар сарын 16-нд цэцэглэсэн нь хамгийн эртнийхэд тооцогддог байжээ. Сакура цэцэглэх үеийн талаарх статистик мэдээллийг 1953 оноос хойш бүртгэж эхэлжээ.
Ердийн үед энэ цагт цэцэрлэгт хүрээлэн, сүмүүдэд хүмүүс олноор цугларч, цэцэглэж буй үзэсгэлэнт сакура модны доор гэрэл зургаа татуулах, цэвэр агаарт амарч, шөнийн цагаар гэрэлтүүлсэн сакура модыг харж баясдаг байна. Харин энэ жил коронавирусний цар тахлын улмаас тус улсад энэ уламжлалаас татгалзах шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сакура Японд л байдаг учраас тэндээ цэцэглэж байгаа юм.\nНэг их сонин мэдээ биш бна. Мэдлэгээ дээшлүүлээрэй миний дүү