ФОТО СУРВАЛЖИЛГА: Түйрэнд дарагдсан Бээжин хот

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16


Өчигдөр (2021.03.15) Бээжин хотыг дайрсан шар түйрэнг тус хотод сүүлийн 10 жилд гарсан хамгийн том түйрэн хэмээн нэрлэж байна.
 

Хятадад аюулт түгшүүрийн шар түвшин зарлаж, агаар дахь хорт бодисын хэмжээ ДЭМБ-иас тогтоосон жирийн хэмжээнээс 160 дахин их байна гэж мэдээллээ.

Бээжингийн захиргаанаас гудамжинд гарахгүй байхыг анхааруулж, гадаа явагдах бүх арга хэмжээг цуцалжээ.

Хятадын баруун хэсэгт тог цахилгаан тасарсан.

Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас Бээжинд машины түгжрэл үүсэв.

Дасин, Шоуду нисэх буудлууд 400 гаруй нислэгийг цуцалжээ.

Бээжингээс гадна Өвөр Монгол, Тянжин, Хэйлунцзян, Ляонин, Ганьсу, Шэньси, Шаньси, Хэбэй мужуудыг түйрэнгийн аюул нөмөрчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top