Ирландад Гэгээн Патрикийн өдөр хоёр жил дараалан цар тахлын улмаас өргөн дэлгэр тэмдэглэсэнгүй.
Харин уламжлалт баяр вакцинжуулалт, амны хаалтны дэглэм, хөл хориог эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болон хувирчээ.
Баярын арга хэмжээг албан ёсоор цуцалсан ч хүмүүс жагсаал, цуглаан хийнэ гэдгийг мэдэж байсан тул цагдаа нар бэлэн байдалд хүлээж байлаа.
Жагсаалын үеэр 16 хүн баривчлагджээ.
Ирландад халдварын анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сарын 29-нд илэрсэн. Тэр үед Засгийн газраас паб, уушийн газрыг хааж байсан юм.
Энэ жил ард иргэдийг баяр тэмдэглэхгүй, гэрээсээ гарахгүй байхыг уриалсан юм.
Сэтгэгдэл ( 0 )