Эрдэмтэд кимчи КОВИД-19-ийг хөнгөн тусахад нөлөөлдөг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 21

Солонгосын уламжлалт хоолны хачир болох кимчи нь коронавирусний халдвар хүндрэх эрсдэлийг буруулдаг болохыг Германы “Шарите” их сургуулийн профессор Жан Бускегээр тэргүүлсэн эрдэмтдийн баг тогтоожээ.

Өмнөд Солонгосын Ихва их сургуулийн профессор Ким Тэ Гюний хэлснээр, Зүүн хойд Азийн улс орнуудад коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралт бага байгаагийн шалтгааныг тогтоох эрэл ийм судалгаа хийх сэдэл өгсөн байна. Эдгээр улс орны иргэд их хэмжээний амтлагч, исгэсэн хүнс ногоо хэрэглэдэг тул судалгааны баг эдгээр нь хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан байна.

Судалгаагаар Солонгосын кимчинд хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг ашигтай сүүн хүчлийн бактер, антиоксидант болон хүний дархлааг дэмжин, коронавирусний халдвар авахаас сэргийлдэг ашигтай бодисууд их хэмжээгээр агуулагддаг болохыг илрүүлжээ. Тухайлбал байцаа, сармис, улаан чинжүү, цагаан гаад агуулагддаг сульфорафан, аллицин, капсаицин болон гингерол зэрэг антиоксидант бодисны нэгдэл коронавирусний халдар хүндрэхээс сэргийлж, ханиах, гүйлгэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгийг хөнгөруулдэг байна.

Эрдэмтэд судалгаанд халдвар авсан 15 өвчтөнийг хамруулжээ. Улмаар кимчинд агуулагддаг амтлагчууд шинж тэмдгийг дардаг болохыг тогтоосон бөгөөд кимчиний гол орц болох исгэсэн хятад байцаатай хосолсноор энэ үйлчлэлийг хэд дахин нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ.

Кимчийг их хэмжээгээр байнга хэрэглэснээр коронавирус бие оранизмд нэвтрэхдээ “хаалга” болгон ашигладаг уушгины эсийн бүрхэвчийн АСЕ-2 ферментийн түвшинг бууруулахад эерэгээр нөлөөлдөг байна. Судалгааны дүнг “Clinical and Translational Allergy” сэтгүүлд нийтэлжээ.
 

Top