ОХУ-ын коронавирусний эсрэг “Спутник V” вакцины хөнгөвчилсөн зөөлөн хувилбар болох “Спутник Лайт” вакцины эмнэлзүйн туршилтыг хийж дууссан гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.
Тус вакциныг бүртгүүлэхээр баримт бичгүүдээ бүрдүүлж, бэлэн болгожээ. “Спутник Лайт” вакциныг энэ оны дөрөв, тавдугаар сард иргэний эргэлтэд оруулахаар төлөвлөж байна гэж Мурашко онцолсон байна.
Түүнчлэн, зөөлөн “Спутник Лайт” вакциныг бүртгүүлсний дараа хүүхдүүд дээр эмнэлзүйн туршилт хийх гэнэ.
"Спутник Лайт" вакцин нь ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит төвөөс гаргаж авсан “Спутник V” хөнгөвчилсөн илүү зөөлөн үйлчилгээтэй вакцин юм. Эл вакциныг нэг тунгаар хийхээр бүтээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөөлөн үйлчилгээтэй гэдгээ тайлбарла