Ханиадны вирус КОВИД-19-өөс хамгаалах чадвартай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24


Ханиад, томуугийн риновирус нь хүний бие организмыг коронавирусний халдвараас хамгаалах чадвартай гэж Шотландын Глазгогийн их сургуулийн судлаачид дүгнэжээ.

Тэдний судалгааны дүнг “Journal of Infectious Diseases” анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид риновирусээр өдөөгдсөн дархлааны хариу урвал коронавируст биеийн эсэд үржих боломж өгдөггүй байна. Лабораторийн нөхцөлд амьсгалын замын эрхтнийг бүрхсэн эсийн давхарга дээр хийсэн туршилтаар хүний риновирус нь SARS-CoV-2 вирусний үржлийг зогсоож, интерфероны хариу үйлдлийг өдөөдөг байна. Ийм урвал дээжийг риновирусээр коронавирусээс 24 цагийн өмнө, зэрэг болон 24 цагийн дараа халдварлуулахад бүгдэд нь ажиглагдсан байна.

Гэхдээ ханиад намдсаны дараа хүн коронавирусний халдвар авах эрсдэл дахин бий болно гэж эрдэмтэд онцолжээ. Харин бүс нутаг эсвэл улсын хэмжээнд намар, өвлийн улиралд риновирус коронавирусний халдварын тархалтыг барих гэнэ.

Математик загварчлалаас үзвэл, риновирус тархахын хэрээр коронавирусний халдварын тархалт буурна гэж судлаачид үзэж байна.

2009 онд Европын орнуудад риновирусээр үүсгэгдсэн амьсгалын замын өвчлөл дэгдэхэд гахайн томуугийн тархалт удааширч байсан гэж судлаач Пабло Мурсиа ВВС агентлаг өгсөн ярилцлагадаа дурджээ.

Вакцинжуулалт, халдвар хамгааллын дэглэм болох хоёр вирусний харилцан үйлчлэл КОВИД-19-ийн тархалтын хурдцыг мэдэгдэхүйц удаашруулах ч вакцинжуулалт хамгийн чухал үр нөлөөтэй гэж эрдэмтэд онцолжээ.

Өндөр халдвартай риновирус нь ханиад зэрэг 10 хоног орчим үргэлжилсэн амьсгалын замын халдварт өвчин үүсдэг.

 

 

Top