Цахим сүлжээнд “Бат инженер” нэрээр танигдсан Ц.Бат энэ удаагийн “Өглөөний зочин”-д уригдлаа. Бидний ярилцлага Монголын ардчилал, өнөөгийн хууль, шүүхийн тогтолцоог тойрон өрнөлөө.
-Та одоо хаана, ямар ажил хийж байгаа вэ?
-Одоогоор ажилгүй байна. Би “МИАТ” болон ИНЕГ-т АН-24 онгоцны техникчээс, инженер, бригад, цехийн дарга, хэлтсийн дарга, ерөнхий менежер, агентлагийн тэргүүн дэд дарга хүртэл олон жил ажилласан. Анд нөхөдтэйгөө хамт олон реформ, эрх зүйн шинэчлэл дээр нь ажилласандаа баяртай байдаг. Бидний үе бол улстөржилтгүй ажиллах эрх чөлөө нээлттэй, жинхэнэ бүтээлч, их өөрчлөлтийн он жилүүд байсанд олзуурхдаг. Одоогийн залууст бидний үед байсан буцалсан их ажил, өөрчлөлтийг хийх боломж алга байгаад зарим талаараа харамсдаг. Бид өөрийнхөө цаг үед өөрийнхөө хийхийг хангалттай хийсэн гэж боддог. Одоо энэ салбарыг цааш нь авч явж, хөгжүүлэх үүрэг залуу үед шилжих ёстой.
Би өөрийн үеийн болон ахмад үедээ хандаж залуустаа орон зайгаа зоригтой тавьж өгөхийг уриалмаар байна. Энэ хүнд цаг үед бидэн шиг байрны өр, зээлгүй хүмүүс залуустаа зай тавьж өгч, моргэйж зээлээ төлөх боломжийг нь булаалдахгүй байх ёстой. Цаг сайхан болохоор бүгдэд нь хүртээмжтэй ажил олдох л байлгүй.
Гэхдээ би гэртээ гараа хумхин суугаагүй ээ. Австралийн Бонд их сургуульд хуулийн “Juris Doctor” зэрэг олгох хөтөлбөрт сураад ирсэн. Энд сурсан мэдсэнээсээ Монголын эрх зүйн системийг сайжруулахад хэрэг болох болов уу хэмээн ном бичиж байгаа. Нэлээн их ажил болох шинжтэй. Жил хагасын дараа хийж буй ажил маань дуусах болов уу.
-Таныг Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан гэж сонссон. Намын гишүүн биш болсон ч таны пост, жиргээнээс харахад ардчиллаа хамгаалагч хэвээр үлдсэн харагддаг...
-Анх миний итгэл үнэмшлээрээ нэгдсэн нам бол МСДН юм. Тэгээд намууд нэгдэхэд автоматаар АН-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл, АН бол миний үзэл санаа нийлэн, хүслээрээ нэгдсэн нэгдэл биш байсан. Мэдээж ардчиллын төлөө, шударга ёсны төлөө, хөгжил дэвшлийн төлөө АН-д зүтгэж, түүнийг сайн байгаасай, ялалтад хүрч, эрх барин, улс орныг зөв тийш нь залаасай гэж дэмжин зүтгэж, саналаа нэмэрлэж явсныг маань хэн ч үгүйсгэж чадахгүй байх. Миний хувьд Ардчилсан залуучуудын холбоонд Удирдах зөвлөлийн гишүүн, БЗД-ийн АН-ын хорооны гишүүн байсан цаг бий. Г.Батхүү, Лу.Гантөмөр нарын олон тэргүүний залуусын удирдлагад ажиллаж, олон сайхан анд нөхөдтэй болсон цагаа дурсахад сайхан байдаг. Би 2019 онд АН-ын гишүүнчлэлээс татгалзсан. Ер нь нийтээрээ улстөржих нь улс орны хөгжилд тусгүй зүйл. Нэг ч гэсэн хүн намаас хол байх нь дээр болов уу гэж бодож байгаа. Гэхдээ ардчиллаас бол хэзээ ч урваж ухрахгүй. Түүний төлөө тэмцэх шаардлага гарвал тэмцэх л болно.
-Э.Бат-Үүл саяхан “Монголын ардчилалд аюул тулгарлаа” гэж мэдэгдсэн. Та түүнтэй санал нийлэх үү?
-100 хувь санал нэг байна. АН-д болоод байгаа өнөөгийн хямрал бол манай ах нарын хоорондын толхилцоон гэхээсээ илүү гадаад нөлөөллийн үр дүн байх ч магадлал их гэж харж байгаа. Монголд XX зуунд гарсан хувьсгалууд бүгд гадаадын дарлал, нөлөөллийн эсрэг боссон тэмцлүүд байсан. 1911 онд Манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гарч ялсан. Гэтэл Богд хаант улсын маань тусгаар байдлыг 1919 онд үгүй хийсэн учраас 1921 онд Ардын хувьсгал гарч, хаант улсаа дахин сэргээсэн. Гэвч Зөвлөлт Оросын нөлөөгөөр 1924 оноос манай улс 1990 он хүртэл социалист Зөвлөлтийн дагуул улс болчихсон. 1990 оны ардчилсан хувьсгал бол яг үнэндээ Зөвлөлтийн колоничлолын эсрэг тэмцэл, бүрэн тусгаар тогтнохын төлөөх хамтын тэмцэл байсан гэж би хувьдаа боддог. Иймдээ ч тайван хувьсгал болж, үр дүнд хүрсэн байх. Манжийн эрхшээлд орсноос хойш бараг 300 жилийн дараа Монгол Улс ардчиллын нэрээр бүрэн тусгаар тогтносон улс болсон юм. Иймээс ардчилал бол манай тусгаар байдлын баталгаа гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч, ардчиллаа хайрлан хамгаалах учиртай.
1990 оноос хойш хойд, урд хөршид маань асар их өөрчлөлт өрнөлөө. Геополитикийн нөхцөл байдал ч эрс хурцадсан. Түүний нөлөө манай төр засагт гарсан удирдагчдын дунд мэдрэгдээд байна. Хамгийн харамсалтай нь, ардчилсан намын нэрээр төрийн эрх авсан удирдагчид маань гадны нөлөөнд автаж байгаа нь илт харагдаад байгаад санаа зовж байна. Хэрэв ардчиллын нэрээр гарч ирчихээд, дарангуйлаад эхэлбэл бид түүнийг дарангуйлагч гэж танихгүй байж байгаад ардчиллаа нугаслуулах аюул бий. Харин өөр намуудаас тийм хүн гарч ирэх гэвэл эрт танигдах учраас тэднээс дарангуйлагч төрөх бараг боломжгүй. Хамгийн боломжтой байсан Н.Энхбаяр яалаа даа. Иймээс манай ардчиллын дайснууд эхлээд АН-ыг эзлэн аваад байх шиг анзаарагдаад байна.
-Тэгвэл АН өөрөө ардчиллыг хамгаалагч байж чадаж байгаа гэж үү?
-Шууд хэлье. Чадахгүй байна. УИХ дахь АН-ын бүлэг уг нь үүнийг хийх ёстой. Гэтэл тэд хонгил биш бүр метро ажиллуулж байгаа нэг хүний хармаанд яваад орчихсон байдалтай байна. АН яг өнөөгийн байгаа байдлаараа ардчиллаа хамгаалж чадахгүй. Тэнд мөнгө л бүхнийг шийддэг хүчин зүйл болчихлоо. Мөнгө төлж, намын бодлого тодорхойлох бүтцэд багтаж байна. Хэн мөнгөтэйгөө л даган ханарч байна. Арга ч үгүй биз. Төр барьж байхдаа хийсэн тэнэглэлийн үр дүнд нь АН сонгуулиудад дараалан ялагдаж, жирийн гишүүд нь үй олноороо ажилгүй, бизнесгүй болж байгаа. Иймээс тэд маань итгэл үнэмшлээ багахан мөнгөөр зараад, амьдраад байгаа ч байж магадгүй.
-Ерөнхийлөгч өөрийнхөө эрх ашгийг Б.Баасанцогт гэх өмгөөлөгчөөр гүйцэлдүүлдэг гэж харагдахаар хэд хэдэн үйл явц өрнөлөө. Шүүгчдэд мөнгө тарааж, шүүгчдийг цуглуулсан бичлэг цацагдсан. Энэ бүхнийг харахад шүүх засаглал Ерөнхийлөгчийн заавраар хэд хэдэн хүнд ял өгсөн гэж хардахаар байна. Та санал нийлэх үү?
-Б.Баасанцогтыг танина. Тэр бол А.Гансүхийн 2012 онд МИАТ-д оруулсан хамгийн эхний хүн. Ямар ч сонгон шалгаруулалтаар МИАТ-д ороогүй. МИАТ-д байхдаа л А.Гансүхийн хамаг зааврыг дамжуулж, биелүүлдэг гол хүн байсан. Одоо ч тэр хэвээрээ байх шиг байна. Тэр бичлэгт эвгүй байдлаар бичигдэж өртсөнд нь таньдаг хүний хувьд харамсаж байгаа. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс хууль зөрчихгүй л бол яаж явах нь нийгэмд падгүй асуудал. Харин тэгж явахдаа хууль, шударга ёсыг гажуудуулах хуйвалдаан хийсэн үү гэдэгт л бид анхаарах ёстой юм.
Шулуухан хэлэхэд, шүүгчдэд нөлөөлөх гэдэг бол ардчилсан улсад илт хууль зөрчсөн, шударга ёсыг сөнөөсөн гэмт хэргийн шинжтэй зүйлд тооцогддог. Тэр яллагдсан хүмүүс нь ихэвчлэн гадны улсын эрх ашигт харшилж, Монгол Улсын эрх ашгийг ямар нэгэн байдлаар хамгаалж байсан эрхмүүд байх юм. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг Вышинскийн зарчмаар ял тулгаад, хорьж байгаа харагдана лээ. Жишээ нь, М.Энхсайхан гуайд зүйл бүрийн ял тулгаж байгаад “Албаны машин авсан” гэдэг үндэслэлээр ял өгчих жишээний. Нэг зүйл хэлье. Манай улс шүүхийн засаглалтай улс болчихлоо. Шүүх маань Засгийн газрын улс төрийн шийдвэрүүдийг зөв, буруу гэж хянаад сууж байдаг болчихлоо.
Ардчилсан улсад байдаг эрх мэдлийн хуваарилалтын зарчмаар Засгийн газрын улс төрийн болон кабинетийн шийдвэрүүдийг шүүхэд хянахгүй байлгахын тулд нарийн зааглаж өгдөг. Харилцан хяналт, балансын тогтолцоо байгаа ч нэг нэгнийхээ үндсэн үүрэг рүү орох ёсгүй зааг бий. Гэтэл кабинетийн шийдвэрүүдийг л шүүх хянаж, эрх зүйн будилаан үүсгэдэг байдал хавтгайрчихлаа. Би үүнийг аль эрт “Эрдэнэт”-ийн 49 хувийг цуцалсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахад л хэлж байсан. Тэр үед Засгийн газрын кабинетийн шийдвэрт шүүх хутгалдан орж ирж, дасгаж байгаад саяхан нэлээд өргөн дайралт хийж орхилоо. Энэ нь шүүхэд өөрт нь ч хохиролтой туслаа. Учир нь улс төрийн шийдвэрийг хянах гэж оролдсоноороо шүүх өөрийгөө улс төрийн тэмцлийн нэг субьект болгож байгаа юм. Ингээд шүүхтэй бүх нийтээрээ ил, далд тэмцээд эхэллээ. Зүй нь шүүх зөвхөн өмнөө ирсэн хууль тогтоомжийн хүрээнд гаргасан Засгийн газрын захиргааны шинж чанартай шийдвэрүүдийг л хянадаг, харин Засгийн газартай улс төрийн хариуцлага ярих орон зайг нь УИХ болон сонгогчдод нь үлдээдэг байсан бол байдал өөр байх байсан. Гэвч шүүх өөрөө Ерөнхийлөгчийн институцаас хийж байгаа улс төрийн тэмцлийн багаж болж орхисноороо алдаа гаргаад байна.
Нэмж хэлэхэд, хууль шүүхийнхэн маань өөрсдөө манаж байх ёстой хууль, шударга ёсоо хамгийн их зөрчигчид нь болчихсон байдал анзаарагдаж байна. Энэ нь тэд гэм хийлээ ч найзан дундаа, хамт олон дундаа дараад өнгөрдөг байдал байгаагаас ийн давраад байх шиг байгаа юм. Иймээс тэдний үйлдэж буй гэмт үйлдлүүдийг илрүүлэх, шүүхэд шилжүүлэх хөндлөнгийн мэргэжлийн бүтцийг Хууль зүйн яаманд бий болгох ёстой гэж харж байгаа. Миний ойлгосноор, АНУ-ын Хууль зүйн яам иймэрхүү асуудлаар өөрөө мөрдлөг, шалгалт хийх эрхтэй байдаг. Ийм бүтэц байгуулбал хуулийнханд сонгож байгуулсан засгаар нь дамжсан ард түмний хяналт хүрч чадна гэж харж байгаа.
-Ж.Эрдэнэбат гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад ял оноосон. Мөн АН-ын лидер, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хэд хэдэн хүнд ял оноосон. Хэрэв буруутай бол ял оноох нь зөв. Гэхдээ шүүх улс төрийн зорилгоор ял оноолоо гэж зарим хүн дүгнээд байгаа. Харин та хэрхэн харж байна вэ?
-Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг би танихгүй. Гэхдээ түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусаагүй байхад барьж хорьсон явдал нь “Үндсэн хуульд халдсан халдлага” гэж хувьдаа үздэг. Үндсэн хуулийн цэц энэ талаар яагаад дуугараагүй, Үндсэн хуулиа хамгаалж акц хийгээгүйд гайхаж байна. Үндсэн хуулийн цэц бол semi-шүүх шүү дээ. Түүнийг бүрэн хэмжээний шүүх шиг зөвхөн өмнөө ирсэн хэрэг л хэлэлцдэг байгууллага байлгахгүйн тулд тэнд хуульч биш улс төрийн туршлагатай хүн орох орон зай тусгайлан гаргаж өгсөн байдаг. Гэтэл тэд үүргээ биелүүлсэнгүй.
Нэмж хэлэх нэг зүйл нь, манай Ерөнхийлөгчийн институцээр маань дамжин, гаднын улсын шүүх Монголын шүүхийн алхыг тогшуулдаг цаг сэргээд байна уу гэсэн болгоомжлол байна. Олон үйл явдлын учиг энэ зүг рүү л хөтлөөд байна. Иймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгууль бол манай улсын хувьд 1990 онд олж авсан бүрэн тусгаар тогтнолоо хамгаалах сонгууль болж ч магадгүй. Аль ч намын, хэн ч байлаа гэсэн ШХАБ-т элсэхгүй, цааз сэргээхгүй, МосГорСуд-д монгол төрийн зүтгэлтнүүдийг тушаахгүй удирдагч л хэрэгтэйг санаж саналаа өгөөрэй гэмээр байна даа.
2017 онд монголчууд Бээжингийн нөлөөлөлд дахин орохгүйн төлөө сонголт хийсэн. Энэ удаад бидэнд Москвагийн нөлөөлөлд эргээд орчихгүйн төлөө саналаа өгөх хэрэг гарч байх шиг байна. Өнгөц харахад нэг нам доторх, фракц хоорондын тамга булаалдсан тэмцэл мэт харагдаад байгаа ч 1990 онд олж авсан тусгаар тогтнол, ардчиллын ололтоо хамгаалах, эсвэл хувийн хонжоо харан түүнээ худалдах гэсэн талуудын тэмцэл л АН-ыг тэг дундуур нь хоёр хуваагаад хаячихлаа. Үүний эцсийн хариуг ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар өгөх шаардлагатай шүү.
-Шүүх засаглал улс төрөөс хараат бусаар ажиллаж чадаж байна уу?
-Монголын шүүхийн хувьд бүрэн авлигажсан улс төрийн шүүх болсон нь олон зүйлээр ил болоод байна. Сүүлийн үеийн үйл явдлууд ч үүнийг давхар нотлоод байна. Ер нь бол аль ч улсад хараат бус шүүх байдаггүй. Олон оронд, түүний дотор манай хөршүүдэд шүүх нь бараг 100 хувь улс төрөөс хараат байгаа. Харин ардчилсан бусад улс оронд шүүх нь эрүүл оюун ухаан, хуулийн эрүүл логикт захирагдаж гаргасан өмнөх шийдвэрүүдээсээ хараат байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх шүүхийн пресидентээсээ хараат байна гэсэн үг.
Улс төрөөс ч хараат биш, өмнөх шийдвэрүүдээс ч хараат биш шүүх бол шүүгч гэдэг хүний хувийн бизнес болчихдог. Тийм шүүх шударга ёсны дэнсэн дээр аль их мөнгө тавьсан хүний талд хэрэг шийддэг юм.
Манай Үндсэн хуульд өмнөх президентээсээ хараат ажиллах тухай эрх зүйн үндэс нь сууж өгсөн байдаг ч яагаад ч юм үүнийг огт хэрэглэхгүй яваад байна. Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш болохыг тунхагласан. Энэ нь яг ижил элемент, ижил хохиролтой хэрэгт ижил ял онооно л гэсэн хэрэг. Шүүхийн пресидентээс өөр энэ тэгш байдлыг хангадаг зүйл байдаггүй. Гэтэл манай төрийнхөн өөрсдөдөө тусгай хөнгөлөлт авах албан бус кастын систем үүсгэх эрмэлзлээрээ шүүхийн пресидент хэрэглэхгүй яваад байна. Үүнийг даруйхан засаж, ядаж Дээд шүүхийн шийдвэрээр жишиг барьж хэргүүдийг шийддэг болох ёстой. Ингэвэл хэргүүд маргаангүй шийдэгддэг, зөвхөн пресидент тогтоох хэрэг л Дээд шүүхэд очдог болж, нийт шүүхийн ачаалал хөнгөрч, хэрэг шийдэлт шуурхай болох юм. Би Монгол Улс ойрын 5-10 жилийн дотор case law авч хэрэглэдэг холимог буюу хибрид гэж нэрлэгддэг эрх зүйн тогтолцоотой улс болоосой гэж хүсэж байна. Шууд Английн эрх зүй буюу common law тогтолцоонд шилжих одоохондоо хэрэггүй. Ингэж байж Монголд шударга ёсны үүр хаяарна. Тэрнээс нааш тийм мөрөөдлөө түр хойш тавих хэрэгтэй байх. Шүүх пресидентээ дагаад эхэлбэл улс төрөөс жинхэнээсээ хараат бус болно. Учир нь шүүх өөрийнх нь өмнөх шийдвэр гэдэг шинэ эзэнтэй болчих юм. Хэнийг ч ялгалгүйгээр бүгдэд жигд ханддаг шүүх бол ардчилсан төрийн үндсэн шинж.
Сая Шүүхийн тухай хуулиар шүүхийн томилгооны эрх УИХ-д бараг ороод ирлээ. Зүй нь эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналтын зарчмаар бол Шүүгчийг Гүйцэтгэх засаглал томилж, Хууль тогтоох засаглал импийч хийн огцруулах эрхтэй. Гэтэл манайд шүүгч ажилгүй болох эсэх нь Парламентаар дамжсан олны хяналтаас бус өөр ганц хүний хувийн үзэмжээс хараат хэвээрээ үлдчихлээ. Иймээс тэд ард олноос биш ганцхан тэр хүнээс л айдаг хэвээр үлдэнэ. УИХ ойрын жилүүдэд багтаан энэ эргүүлгээ зөв болгох ёстой. Эс тэгвэл үр дагавар нь маш хүнд тусна.
Хэрэв шүүгчийг парламент томилох биш огцруулдаг эрхтэй байсан бол саяын үйл явдалд орооцолдсон шүүгчдийг огцруулах асуудал парламентад ид яригдаж шуугих байлаа. Үүнийхээ оронд УИХ арга ядсан Шүүхийн сахилгын хороо байгуулах юм яриад сууцгааж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл биш ХЗЯ шүүгчийг шалгаруулан, Ерөнхий сайд санал болгосноор Ерөнхийлөгч ёсчлон томилдог, харин УИХ өөрийн санаачилгаар ёс алдсан, хууль зөрчсөн шүүгчдийг зайлуулдаг болж байж, эрх мэдлийн check&balance гэж ярьдаг харилцан хяналт зөв болох байх. Тэр болтол шүүхийн хямрал дуусахгүй.
-ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх таныг хуулийн байгууллагад өгч байсан. Тэр асуудал юу болж дууссан бэ?
-Сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, илэрч байгаа фактуудаас би А.Гансүх нар эрх мэдлээ ашиглан хууль шүүхийнхэнд нөлөөлж, надад ял өгүүлсэн байх магадлалтай юм байна гэж харж байгаа. Зүгээр л энгийн логикоор бодоход үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хуульдаа тунхаглачихаад, тэр эрхээ эдэлсний төлөө шийтгээд байж болохгүй шүү дээ. Тэгээд ч би Гансүх гэдэг хувь хүний талаар юу ч яриагүй. Зөвхөн албан ажилтай холбоотой шүүмжлэлүүд л хэлсэн. Эрүүл хуультай оронд бол улс төрийн албан тушаалтнууд, томоохон корпорацууд, төрийн байгууллагууд гүтгэлгийн зарга үүсгэх эрхгүй байдаг юм байна лээ. Учир нь тэдний ажил, үйлдлийн тухай иргэд мэдэж сонголтоо хийж байх эрхийг хамгаалах үүднээс үүнийг хориглодог. Монгол Улсад энэ эрхийг хуульчлахаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан гэж дуулсан. Энэ шинэчлэлийг бүрэн дэмжиж байна. Эцэст нь хэлэхэд би яаж, ямар замналаар явж байгаа хэлмэгдэн хоригдох болсон талаараа ном бичиж байгаа. Удахгүй гаргана. Тэндээс энэ хэргийн тухай дэлгэрэнгүй уншаарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
ERGEJ SHARAVSAN HACHIN ORON GARANCH GEMEER TEGEED MIATAAS HUUHDUU BIZ
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Ug ne mundag l hun shig bn.\nDaanch Adiin toloolol bish \nMANANgiin toolol yum shig bn.\n
Эбигийн гар хөл бол Бат инженер. Эгч Оюунгэрэлтэйгээ Эбид хүчин зүтгэдэг эгч дүү боолууд.
uhsen baas mgl d hezee ch ter arrchilal chini bgaagui ta nariin guivuulsan anarxizm l bgaa ok \n
Ard tumen ardchilalaa hamgaalj, erhee edleh tsag bolsoon. Bid alban tyshaaltand uilchlehiin toloo ajillaagui
aluurchin
Монголчуудаа !!!Ардчиллаа хамгаалах цаг боллоо !!!
АРДЧИЛЛЫГ АЛЬ НЭГ НАМ ХАМГААЛДАГ ЮМ БИШ. ИРГЭД НЬ ӨӨРСДӨӨ ХАМГААЛДАГ