ОХУ-ын алдарт блогчин Москвад том осол гаргажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Москва хотын төвд өчигдөр (2021.04.01) машины том осол боллоо.
 


Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд нэг эмэгтэй жолоочийг эмнэлэгт сэхээн амьдруулах эмчилгээнд оруулсан байна.
 


Замын цагдаагийн газраас мэдээлснээр хөх өнгийн Audi RS6 машин урсгал сөрж явснаас осол гарсан бөгөөд тус машиныг алдартай блогчин Эдвард Бил барьж явсан байна.
 


Ослын хэргийн газрын зурган дээр Билийн Audi RS6 машинаас гадна Volkswagen Polo, Audi, Range Rover Evoque машинууд харагдах бөгөөд Volkswagen машины жолооч эмэгтэй маш хүнд гэмтжээ.
 


Эдвард Билийг саатуулан мэдүүлэг авч байгаа ч тэр хэргээ хүлээхгүй байгаа гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top