Хятадын “Sinovac Biotech” жилд ХОЁР ТЭРБУМ тун вакцин үйлдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02


БНХАУ-ын эм үйлдвэрлэгч “Sinovac Biotech” компани коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэлийн гурав дахь шугамыг ашиглалтад оруулснаар жилд хоёр тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой болжээ.

“Global Times” хэвлэлд мэдээлснээр, тус компани дэлхийн 20 оронд нийт 200 сая орчим тун вакцин нийлүүлснээс тал хувь нь хэрэглэгдээд байна.

Коронавирусний эсрэг вакцинаа өнгөрсөн хоёрдугаар сард бүртгүүлсэн “Sinovac Biotech” компанийн үйлдвэр өнгөрсөн оны байдлаар жилд 600 сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ.

Албан ёсны мэдээллээр Хятадын 119 сая иргэн коронавирусний эсрэг вакцин хийлгээд байна.

Top