Уулнаас шатаж, нас барсан эмэгтэйн цогцос олдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрээс шатаж, нас барсан эмэгтэйн цогцос олдлоо. Талийгаач нь Налайх дүүргийн харьяат 40 орчим насны эмэгтэй бөгөөд тэрээр самар түүхээр гэрээсээ явсан байжээ.

Талийгаач Төв аймгийн Мөнгөнморь сумаас 180 км-ын зайд ууланд урц засан байрлаж байсан аж. Харамсалтай нь, гуравдугаар сарын 31-ний өдөр талийгаачийг урцандаа шатаж, нас барсан байхыг хамт самар түүхээр явсан иргэд олж, энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Дуудлага мэдээллийг авсан даруйд цагдаагийн алба хаагчид замд гарсан боловч хэргийн газарт хүрэх зам бартаатай, 180 км орчмын зайтай ууланд байрлаж байсан учир үзлэг шалгалтыг өчигдөр хийж дуусжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Талийгаачийн үхэлд гаднын нөлөө байгаа эсэхийг нягтлан шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(120.17.68.175) 2021 оны 04 сарын 05

Tun haramsaltai. Samar tuuhee bolih heregtei humuusee. Jaahan soyon gegeerch nom jurmiin daguu amidral ahuigaa zalguulahad suraltsah heregtei baina.

1  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 04 сарын 02

Сайн шалгах хэрэгтэй шүү сонин юмаа ууланд ганцаарай отог барин амьдарч байсан юмуу дэлгэрэнгүй ойлгомжтой бичилдээ

1  |  0
Top