Фото: Түймэр гарсан ч эмч нар хүнд өвчтөнд мэс заслаа хийсээр байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

ОХУ-ын Благовещенскийн Амурын эмнэлгийн академид өнөөдөр гал түймэр гарлаа.

Түймэрт өртсөн барилгаас эмч, өвчтөн зэрэг 120 хүнийг гаргасан байна.

Гэхдээ найман хүн гал гарч байгаа барилгад үлдсэн.

Зүрхний хүнд өвчтэй хүнд хагалгаа хийж байсан долоон эмч, сувилагч өвчтөнтэйгээ цуг үлдэж, хагалгаагаа амжилттай дуусгажээ.

Тус эмнэлгийн мэс засалч Валентин Филатов “Хагалгаа эхэлсэн байхад гал түймэр гарсан. Зүрхэнд хагалгаа хийж байсан болохоор зогсоох, өөр байранд шилжүүлэх ямар ч арга байгаагүй. Хагалгааг дуусгаад эмч нар шатаж байгаа барилгаас өвчтөнөө аваад гарсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Уушгины аппарат залгуулсан нэг өвчтөнийг ч эмч нар аварч чаджээ.

Урьдчилсан дүгнэлтээр түймэр цахилгааны гэмтэлтэй утаснаас үүссэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
human(103.212.118.58) 2021 оны 04 сарын 03

So proud of them.

0  |  0
зочин(66.181.184.125) 2021 оны 04 сарын 03

Эр зориг зарчим гэж энэ дээ.

3  |  0
Top