Б.Мөнхням: Монголчууд хилээ хаасан атлаа хөл хорьсноор эдийн засагтаа асар их хохирол учруулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06


АНУ-ын Конгрессийн дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх Эрүүл мэндийн хэмжил зүйн газрын Гүйцэтгэх захирал буюу Managing Director Б.Мөнхнямтай ярилцлаа. Түүнтэй Ковидын үеийн хүний эрх, вакцин, эдийн засаг гэсэн гурван сэдвийг тойрсон асуудлыг хөндсөн юм. Тэрбээр АНУ-д Хавай дахь Бригам Янгийн их сургуульд бакалавр, Харвардын их сургуулийг банк санхүүгийн мэргэжлээр магистрын зэргийг хамгаалжээ. Түүний ажилладаг байгууллага нь эрүүл мэндийн хууль баталдгаараа онцлогтой аж.


КОВИДТОЙ ҮЕД ДАРГА НАР НЬ ТАЛБАЙ ДЭЭР ТЭВРЭЛДЭЖ БОЛДОГ АТЛАА АРД ТҮМЭН НЬ ЖАГСАЖ БОЛДОГГҮЙ ОРОН БОЛЧИХООД БАЙНА

-Хоёулаа Ковидыг тойрсон гурван сэдвээр ярилцъя. Дэлхий дахинд цар тахлын улмаас хүний эрхийг зөрчсөн асуудал маш их гарч байгаа. Хүний эрх бол “Хайр” гэж зарим нь тодорхойлсон байдаг. Тэр дундаа манай улсад хайрын дутмагшил хэр байна вэ?

-Би энд гуравхан суурь эрхийг дурдъя. Иргэний эрх буюу амьдрах, эрх чөлөө, аюулгүй байдлын эрх. Улс төрийн эрх буюу хуулиар хамгаалуулах, хуулийн өмнө эрх тэгш байх эрх. Эдийн засгийн эрх буюу үүнд хөдөлмөрлөх, өмчлөх, тэгш цалин авах эрхийг юун түрүүнд хангах ёстой. Монгол Улсын хүний эрхийн байгууллагын удирдлагыг төр засгаас сонгохоо больсон цагт л бид хүний эрх ярина. Үүнийг биеэ даасан ТУЗ сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа нэг нам, нэг Ерөнхийлөгч, нэг Их хуралд үйлчилсэн хүмүүс гарч ирээд байхад бид яаж хүний эрх ярих вэ. Ковидын үед Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийг дээдлэх тал дээр УОК-т зөвлөмж гаргаж, төр засагт шаардлага хүргүүлж ажиллах ёстой. УОК-т хүний эрхийн экспертүүдийг оролцуулж ажиллах талаар би хувьдаа л дуугараад бараагүй. Иргэнийхээ эрхийг хамгаалдаггүй хүнд суртлыг Монголд л харж байна. Америкт бол емайл бичээд л уулзаад асуудлаа ярих боломжтой. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагууд улс орнуудад цар тахлын үед “Тэгш байдал ба ялгаварлан гадуурхахгүй байх” гэдэг л удирдамжийг улс орнуудын удирдагчдад их хэлсэн дээ.

Ковидын үеэр монгол хүний амь нас, үндсэн эрх зөрчигдөж байгаа жишээ маш олон гарч байна. Нэг хороог хөл хориход л нөхөртөө хүчирхийлүүлж байсан эмэгтэй цонхоороо үсрэхээс өөр сонголтгүй байдалд хүрч олон нялх хүүхэд өнчирч хоцорлоо. Хуулийн өмнө бид тэгш эрхээ эдэлж чадахгүй байна. Бас бүхэл бүтэн банк дампууруулсан эмэгтэй одоо нийгэмд эрх чөлөөтэй явж байна. Эрх мэдлээ хэтрүүлэн энгийн иргэдийн халааснаас гарсан мөнгийг шамшигдуулж байгаа хүмүүст зохих хариуцлагыг нь тооцох хэрэгтэй. Тэр 10 тэрбумын зээл энгийн иргэдийн хэдэд нь олгогдсоныг мэдэхгүй. Хэн авсан мэдээллээ ил тавьчих хэрэгтэй шүү дээ. Иргэд энэ төр засагт үнэндээ итгэхээ больсон.

-Ардчилалын 30 жилд Монгол Улс хүний эрх хангагдсан улс орон болж чадаагүй гэж та хэлэх гээд байна уу?

-Манайх хүний эрх чөлөөний үзүүлэлтээрээ дэлхийд 46 хавьцаа ордог. Хамгийн эхэнд Шинэ Зеланд манлайлж байдаг. Манайхаас доогуур түвшинд ордог орнууд ихэнх нь ислам шашинтай бөгөө дайн дажин мөнхөд ноёлж байдаг. Гэтэл Ардчилсан тогтолцоотой манай оронд ард иргэд нь өдөр тутам цахим орчинд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагдаж байгааг сонсох харамсалтай. Гуравхан сая хүн амтай оронд шүү дээ. Тэгэхэд би энд АНУ-д 300 гаруй сая хүнтэй оронд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагдлаа гэж сонсоогүй. Хүнтэй тэгш зөв харьцах суурь боловсролыг цэцэрлэг, бага сургуулиас нь олгож, хүмүүжүүлж, төлөвшүүлэх ёстой. Эх эцэг хүүхдүүддээ төрсөн цагаас эрх, үүргийг нь ухамсарлуулах суурь боловсрол гэж ойлгох хэрэгтэй. Тэгж байж бие биеэ хүндэлдэг аюулгүй нийгэм бий болно.

-Монгол Улсад цар тахлын үед хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн олон жишээ ар араасаа хөвөрсөөр. Энэ тал дээр таны бодол?

-Би үүнд маш их харамсаж байна. Дарга нар талбай дээр үнсэлцээд, тэврэлдээд, одон тараагаад зогсоход зүгээр атлаа энгийн иргэн эрхээ эдлэн үгээ хэлээд жагсаал цуглаан хийхээр болохгүй. Энэ нь сонгуулийн үед маш тод харагдсан. Тэгш эрх гэж байхгүй ийм төр засгаар иргэд удирдуулж байна. Цар тахал гээд хөл хорилоо. Хэдхэн сая хүн амтай газарт халдварыг дор нь бариад зогсоох боломжтой ч төр засгийнханд цар тахал ашигтай хувилбар байгаа учраас тэд бууруулахыг хүсэхгүй байна. Би дээр хэлсэнчлэн хүний эрхийг эрхэмлэн дээд зэргээр дээдэлдэг улс орны нэг бол Шинэ Зеланд. Хүүхдүүд эмэгтэйчүүдийн эрх, хэвлэл мэдээллийн чөлөө нь нээлттэй индэр. Үүн дээр нэмээд интернетийн эрх буюу цахим орчны хэрэглээ, үг хэлэх нь, үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. 2019 оны тайланд Шинэ Зеландын Засгийн Газар нэг ч удаа иргэдийхээ энэ эрхийг хориогүй гэсэн судалгаа бий. Гэтэл манайд хэвлэл мэдээлийн салбартаа хаалтын гэрээтэй гэдгийг бусад орны хүмүүст хэлэхэд ичмээр санагддаг. Ард түмний дуу хоолой болсон шударга сэтгүүлчид хэдэн удаа улстөрчдийн захиалгаар шүүхэд дуудагдсан билээ дээ.

-Нэгэнт хүний эрх ярьсных Монголд жендерийн асуудал ямар түвшинд байна гэж үздэг вэ. АНУ-д эмэгтэйчүүдийг нийгэмд өсөх карьерь, үзэл бодлоо илэрхийлэх боломж нь хэр байдаг вэ?

-Монголд ажлын байрны бэлгийн хүчирхийлэл маш их байна. Энэ талаар эмэгтэйчүүд нь зоригтой дуугарч чаддаггүй. Хэрэв дуугарвал тэр хүн ажилгүй, амьдралгүй болох гээд байдаг учраас тэр. 2006 онд АНУ-д “Би ч бас” буюу “Me too” гэсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг маш том хөдөлгөөн өрнөсөн. Энэ нь дэлхий дахиныг хамарсан том хөдөлгөөн болсон. Ганцхан Монгол л мэдээгүй. Европ эмэгтэйчүүд эрхээ маш сайн мэддэг. Хувийн орон зай бүсэд нь ойртоход эвгүйцдэг, хамаагүй зүйл ярихад дургүй байдаг. Манай эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагаа ч мэддэггүй. Хажуу дэргэд нь зүй бус үг хэлэх, хамаагүй биед нь хүрэх, хоёрдугаар сувгийн сэдэвтэй зүйл ярих чинь л бэлгийн дарамт гэдгийг мэддэггүй учраас үүнийг хүлцэн өнгөрөөдөг нь гайхмаар. Эмэгтэйчүүд бид өөрсдөө л айхтар байх хэрэгтэй. Саяхан Солонгос онгоцны үйлчлэгч л анх удаа энэ мэдлэгийн захыг ойлгуулах шиг боллоо. Одоо энэ талаар ярих цаг болсон.

-Хүмүүс эрхээ мэдэхгүйгээс болж их хохирдог шүү дээ. Эрхээ хамгаалагч, тэмцэгч мянга мянга эмэгтэйчүүдээс хамгийн тод жишээг дурдвал?

-Малала гээд 15 настай Пакистан охин байна. Эмэгтэй хүүхдүүдэд боловсрол, эрх чөлөө өгөх гэж явсныхаа төлөө Талибаны террористуудад толгойдоо буудуулж амьд гараад түүнээс хойш охидын эрх чөлөөний төлөө тэмцэгч болсон. Өнөөдөр Малала хамгийн залуу Нобелийн шагналын эзэн. Малалаг тэмцэж эхлэхээс өмнө Пакистан охид боловсрол эзэмших ёстой гэж мэддэггүй байсан. Тэгвэл Монголд сурч боловсрох эрх нь хангагдсан эрх чөлөөт орон шүү дээ. Та л зоригловол бүх боломж нь байна. Гагцхүү язгуур эрхээ мэддэг ч нарийн задаргааг нь таних, түүнийгээ хамгаалах, эрх нь зөрчигдөж хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн төлөөлөл болж нэгдэх, тэмцэх эрх зүйн орчин нөхцөл дутаад байна Бид хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийхээ өмнөөс дуугарах, тэмцэх хэрэгтэй.

ШИНЖИЛГЭЭ КОВИДЫГ ЭМЧИЛДЭГГҮЙ ГЭДГИЙГ БИД ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛ

-АНУ-д вакцин хийлгэсэн хүмүүс тусгай тэмдэг зүүгээд олон нийтийн газраар амны хаалтгүй явж болно гэсэн. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ?

-АНУ-д вакцин хийлгэсэн хүмүүс нь хамтдаа маскгүй цуг байж болно гэсэн. Жишээлбэл, ажлын газрын бүх хүмүүс вакцин хийлгэсэн бол маскгүй ажлаа хийж болно гэсэн үг. Пфайзер, Модерна вакцинууд нь 94-95 хувийн үр дүнтэй байхад яагаад маскгүй уулзаж болохгүй гэж. Харин тусгай тэмдэг зүүх тал дээр нэг их шаардлагатай гэж үзэхгүй байгаа. Тэртэй, тэргүй АНУ-ын Засгийн газар чанартай вакцинаар иргэддээ үйлчлэхийг анхаарч байгаа. Вакцин хийлгэхгүй байгаа хүмүүсийн дунд эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс олон байна. Тэднийг ялгаварлан гадуурхах нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг шүү дээ.

-Дэлхий нийт ямар вакциныг түлхүү хийлгэж байна вэ. Монголчууд хятад вакциныг хүчээр шахуу тариулж байна. Энэ талаар таны болол?

-Ямар вакцин түлхүү хийхийг хариулахад хэцүү л дээ. Зарим орон албан хүчээр хийж байна шүү дээ. Тэгэхээр тэр тоог оруулбал маш өндөр тоо гарна. Блүүмбергийн тоогоор харахад хамгийн их тунгаар нийлүүлсэн Астразеника нь 3,009 сая тун, дараа нь Пфайзер нь 1,220 сая тун, гуравт Модерна 816 сая тун тус тус гаргаад байгаа.

Би Хятад вакцины тухайд хоёр зүйлд санаа зовж байна. Нэгдүгээрт, ДЭМБ-аас зөвшөөрөлгүй. Сингапураас эхлээд зарим авсан орон нь одоо болтол Хятад вакциныг хэрэглэхгүй байгаа юм. Хоёрдугаарт, Phase 3-ыхаа талаар мэдээ мэдээллээ гаргадаггүй. Phase 3 гэдэг нь вакцин масс олон хүнд тарихаас өмнө гурван үе шатаар явагддаг. Түүний сүүлийн үе шатыг хэлж байгаа юм. Хүн амьтны амь насанд ямар нэгэн сөрөг үр нөлөө үзүүлсэн юмуу үгүй юу, хүүхэдтэй хөхүүл ээж нар хэрэглэж болох юм уу үгүй юу, ямар нэгэн өвчтэй хүмүүс хэрэглэж болох юмуу үгүй юу, бүү мэд. Болно, болохгүй гэж янз бүрээр тайлбарлаж иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлээд байна шүү дээ.

-Манай улсын Ерөнхий сайд вакцинжуулалтаараа дэлхийд эхний тавд орно гээд байгаа. Уралдах нь чухал уу, ингэснээр ард түмэн юу хожих вэ?

-Ямар ч зүйлд уралдахад зорилго, шалгуур гэж байх ёстой. Хүний эрүүл мэндээр уралдаж болохгүй л дээ. Тэр тусам вакцинаа Олон улсын байгууллагаас гуйж авдаг орон яаж уралдах вэ дээ. Хурдан сайн, уянгатай гуйна гэж уралдах уу /инээв/. Хамгийн гол нь ард иргэдэд сөрөг нөлөө, хоруу чанаргүй, эрүүл саруул байх нь чухал.

-Вакцинаас болж энгийн иргэд нас барлаа гэдэг мэдээлэл иргэдийн дунд гардаг ч төр засаг нь үүнийг үгүйсгэдэг. Хүний амьд явах эрх яригдаж байна шүү дээ?

-Өндөр хөгжсөн орнуудад вакцинаас учирсан хохирлыг барагдуулахыг хичээж ажиллаж байна. Гэтэл манайх яг л Хүй нэгдлийн үеийн хүмүүс шиг л ажиллах юм. Ерөнхий Сайд ил тод байна гэж дандаа хэлдэг ч удирдлагын менежементэд алдаа харагдаад байна л даа. Энэ нь туршлага байхгүйтэй л холбоотой. Дэлхийн жишгээр яаралтай вакцинжуулах хэрэгтэй. Шинжилгээнд асар их цаг, зардал хаяж байна. Шинжилгээ Ковидыг эмчилдэггүй гэдгийг бид хэзээ ойлгох юм бол.

ӨНГӨРСӨН ЖИЛ ХӨЛ ХОРЬСНООС 51.4 МЯНГАН ХҮН АЖИЛГҮЙ БОЛСОН

-Монгол Улсын эдийн засгийн түвшин тусгаарлалт, хөл хорионоос болж хэдэн хувиар буурсан бэ?

-2020 оны дөрөвдүгээр улиралд ДНБ 5.3 хувиар буурсан. Бусад улс орнууд вакцинжуулалт дээрээ анхаарч хөрөнгө мөнгөө зарцуулж байхад манайх “Нэг өрх -нэг шинжилгээ” гээд үр дүн муутай ажил дээр хамаг нөөц боломжоо зарцуулаад байна. Энэ бол бодлогын алдаа бөгөөд цаг их алдсан ажил болсон. Нэг шинжилгээ авахад 80-100 мянган төгрөгийн зарлага гардаг гэж байгаа. Энэ их мөнгийг бид чанартай вакцинд хэрэглэсэн бол өдийд улсаа эрүүжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах боломжтой байсан.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуульд мөнгө зарцуулахаас илүү улс эх орондоо Ковидыг арилгах нь эхний ажил байгаад байдаг?

-Мэдээж сонгуульд төсөв зарцуулахаас өөр аргагүй. Зарим хүмүүс Ковидоос болоод сонгуулийг хойшлуулах ёстой гэж үзэж магадгүй. Тэр бол Ардчилсан үзэл биш шүү дээ. Хуулиараа ерөнхийлөгч дөрвөн жил ажил үүргээ гүйцэтгээд сонгууль болдог.

2020 онд цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор дөрөвдүгээр улирал гэхэд 51.4 мянган хүн ажилгүй болсон. Би зөвхөн нэг улирлаар жишээ авч байна. Энэ бол цэвэр энэ Засгийн газрын бодлогын алдаа. Хилээ хаасан бол бизнес, тэр тусмаа хөдөө орон нутгуудын бизнес болон сургуулиудыг хаах ямар ч шаардлага байгаагүй. Өөрсдийн алдаанаас болж эдийн засагтаа асар их хохирол учруулсан. Үүнээс гарахын тулд бидэнд дор хаяж 3-5 жилийн хугацаа шаардагдана.

-Монгол хүний IQ дэлхийд эхний 12 дугаарт жагсдаг хэр нь яагаад эдийн засгаараа 120-оос доогуур ордог юм бол?

-IQ өндөр байна гээд ухамсар өндөр байна гэсэн үг биш. Ардчилсан нам бол үүний нэг том жишээ, нэгдэж чаддаггүй. Маш ухаантай хүмүүс нэг өрөөнд цуглараад суусан ч ажлаа хийж чадахгүй бол өндөр оюун ухаан байсны хэрэг байхгүй шүү дээ. IQ гэдэг чинь генетикийн материал. Тиймээс бидэнд нэгдэж, нэгнээ дэмжих чанар дутагдаад байна гэж хэлж болно. Бидэнд шавхагдашгүй их оюуны нөөц боломж, хүч чадал, аливаад дасан зохицох, асуудлын гарц гаргалгааг хурдан олж шийдвэрдэх чадвар бий шүү дээ. Гагцхүү нэр алдар, эрх мэдэл, зоос мөнгөнд толгойгоо мэдүүлэх гээд байдаг дутагдалтай. Сүүлийн үеийн залуус гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөөд хандлага, үзэл бодол нь өөр болоод эх орондоо ирж байгаа. Тэдний гал шиг дүрэлзсэн хүсэл эрмэлзэл дээр ус асгалгүйхэн шиг дэмжээд өгвөл их зүйл хийнэ дээ.

-Та өөрийн цахим хуудастаа төр засаг монопол эдийн засгийг тогтоож ард түмнээ дарангуйлах сонирхолтой байна гэж байсан шүү дээ. Энэ талаараа дэлгэрүүлбэл?

-Мэдээж ямар ч улс төрийн нам өөрсдийгөө чанартай, боловсролтой боловсон хүчнээр бүрдүүлэхийг хичээнэ. Тэр бол байх үзэгдэл. Гэхдээ нам нь зөв удирдлагатай, чиглэлтэй улсаа гэсэн сэтгэлтэй бол болж байна. Тогтолцоо нь эсрэгээрээ байгаа учраас шүүмжлэлтэй хандсан. Манайд намын дарга нар нь маш хурдан дээшээ суудал дэвшээд, маш хурдан тэрбумтанууд болоод байгаа нь л их харамсалтай байна даа.

-Монгол оронд ард иргэд нь өндөр хүүтэй банкны зээлэнд дарлуулж, өрнөөс өрний хооронд амьдардаг гэхэд хилсдэхгүй. Үүнийг хэрхэн зөв зохицуулалтад шилжүүлэх боломжтой вэ?

-Үүнийг шийдэх хоёр арга байна. Нэгт, хөрөнгийн биржийг илүү сайн ажиллуулах хэрэгтэй. IPO гаргах хэрэгтэй. Тэгвэл компаниуд банкнаас хамаарч зээл авахаа болино. Өөрсдөө IPO босгоод хөрөнгөө босгочихно. Хоёрт, хадгаламжийн зээлийн хүүг л бууруулчих. Америкт жилийн хадгаламжийн хүү 1 хувь ч хүрэхгүй. тийм болохоор зээлийн хүү ч доогуур байдаг.

-Ковидоос болоод суурин иргэншлээс илүү нүүдэлчин амьдрал нь эрүүл, эко гэдгийг хүмүүс ойлгож байх шиг. Энэ хоёрыг хослуулж явах боломжтой юу?

-Одоо бол 21 дүгээр зуун. Бид хөгжих ёстой. Хятад улс саран дээр роботоо байрлуулаад жил болж байна. Бид хэдий болтол морин дээр давхих вэ. Суурин газар эрүүл амьдарч болно шүү дээ. Тэр тусмаа манайх шиг мал нь бэлчээрийн өвс иддэг, ногоогоо химийн бодис ашиглахгүйгээр тарих бүрэн боломжтой агуу том газартай оронд эрүүл амьдрах бүрэн боломж байна. Эрүүл амьдарна гэхээр л нүүдэлчин амьдрал гэж бодож болохгүй. Мал аж ахуйн салбараа хөгжүүлсэн байхад нийслэлчүүд махаар тасрахгүй, сүү цагаан идээгээ хэрэглээд байх боломжтой. Салбар салбарын бодлого харилцан уялдаатай байж л ард түмэн нь сайн сайхан амьдарна. Бид шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Анагаах ухаанаа хар, хэдий болтол өвчтөнүүд маань доллар цүнхэлж Солонгос орж эмчилгээ хийлгэх вэ.

-Төрийн албан хаагчдын цалинг нэмж, халамж тэтгэмжийн мөнгийг нэмлээ ч иргэдийн амьжиргаа дээшилдэггүй. Ард түмний амьжиргааг дээшлүүлэхийн тулд юун түрүүнд ямар алхам хийвэл зохилтой вэ?

-Шууд цалин нэмэх бол зөв гаргалгаа биш. Энэ нь инфляци өсгөөд юмны үнэ аажим аажмаар өссөөр, хэдэн сар, жилийн дараа төгрөгийн ханш улам унаж цааснаас хэтрэхээ болино.

Бид Засгийн газраас ажлын байр шаардах хэрэгтэй, нийгмийн халамжуудыг шаардах хэрэгтэй. Нийгмийн халамж гэдгийг тодорхой тайлбарлахад ажлын байрны дэргэдэх цэцэрлэг, сургууль гэх мэт зүйлс орж байгаа юм шүү, түүнээс мөнгө тараахыг хэлээгүй. Өөр нэг арга бол гүйцэтгэл дээр суурилсан мөнгөн урамшууллын хувийг нэмэгдүүлэх хамгийн шалгарсан арга. Энэ нь инфляцид нэг их нөлөө үзүүлдэггүй, гэхдээ сайн ажиллаж байгаа ажилчдыг урамшуулдаг, тэр тусмаа мөнгөн урамшуулал үзүүлдэг болохоор маш давуу талтай. Хөдөлмөр бүтээл нь ч үр дүнтэй, ажиллагсдадаа ч урам хараатай байдаг.

-Ковидын халдвар өдөр ирэх бүр нэмэгдээд дахин хөл хорино, хорихгүй гэсэн асуудал яригдлаа. Аль нь оновчтой шийдвэр вэ?

-Бусад орны иргэд Гүүгл ашиглан Ковидыг өөрсдөө трак хийдэг апп хийчихсэн байна шүү дээ. Монголд хямд төсөр нэвтрүүлэх бүрэн боломж байсан. Би түрүүн хэлсэн, карентины нэг өдөр 60 тэрбум төгрөгийн алдагдалтай байдаг гэж. Гэтэл үүнийг нөхөхөд 3-4 дахин их хугацаа шаарддаг. Төгрөгийн ханш өдөр тутам унаж нойлын цааснаас дор болж эхэлж байна.

АНУ аль хэдийн өнгөрөгч оны гуравдугаар сараас эхнийхээ эдийн засгийн арга хэмжээг гурван их наяд доллараар аваад эхэлсэн. Одоо ч ЖДҮ нь цахимаар 15 минутын дотор жилийн 1.4-2.8 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ зээл ч жинхэнэ эзэндээ очдог. Америкт амьдарч байгаа монгол эзэнтэй бизнесүүд ихэнх нь энэ зээлийг авсан. 2020 оны дөрөвдүгээр сард ажилгүйдэл 14 хувьтай байсан бол энэ оны хоёрдугаар сар гэхэд зургаан хувь болж буурсан. Тэгэхээр хөл хорио сайн шийдэл биш.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшд(202.9.40.139) 2021 оны 04 сарын 10

холоос хуцах хэрэггүй

0  |  0
Зочин(202.9.46.95) 2021 оны 04 сарын 07

Өөрөө юу хийсэн бэ. Хүний хийж байгаа ажлыг гаднаас нь хараад олон юм ярихаа боль. Чи ингэж цэцэрхэлээ гээд хэнд хэрэгтэй юм. Чи өөрөө л хүн амьтан дургүйг хүргэж байна.

0  |  0
Б(192.82.89.154) 2021 оны 04 сарын 06

3хан сая хүнийг чи хамгаалж чадахгүй бж олон юм бүү ярь

0  |  0
Ард (49.0.142.49) 2021 оны 04 сарын 06

”Хөндлөнгөөс омтгой хэргийг хамгаалхыг байг, нүдээр эс үзсэн нь омтгой болохыг сэргийл. Хүчээр баримтлах зоригийг байг, сүр хүчиндээ эрдэн баримтлахыг цээрлэ. Чиний цаана амшигтай нь буй” гэдэггүй билүү. Эс сонсоо биздээ. хөөрхий.

0  |  0
Янкуудаа(66.181.161.55) 2021 оны 04 сарын 06

Өөрөө долоо... Америкын бөгс боовыг нь мөрөөрөө хөх чи балай авгай гуай. ....

0  |  0
Зочин(192.82.77.121) 2021 оны 04 сарын 06

Харин хилээ хаагаад өнөөдрийн хэмжээнд барьж ирсэн шүү.

2  |  0
zochin(103.212.119.110) 2021 оны 04 сарын 06

ene balai avgai fb -r bainga tur zasgiig muulj zaluuchuudiin tolgoig ugaaj baigaa .\n

2  |  0
te(192.82.72.35) 2021 оны 04 сарын 06

ene neg hujaa avgai uncesnii aylgui baidald zanal uchruulaad bga um bish bez

2  |  0
ЗОЧИН(66.181.185.72) 2021 оны 04 сарын 06

ОДОО 800 ГАРЧИХААД БАЙНА. 60ХҮНИЙ БИЕ МАШ МУУ. ӨӨРИЙНХӨӨР ЧИНЬ ХИЙСЭН БОЛ МОНГОЛ УЛС ҮЛДЭХ БАЙСАН ЮМ БОЛОВ УУ? ХАРИН ЧИГ КОВИД АРАЙ ОРОЙ ТАРХСАНААС НЭГ ИХ ГАЗАР АВСАНГҮЙ. ХӨРШ ОРНУУДААС Л ОРЖ ИРСЭНШДЭЭ. ТӨРИЙН ТОМ ТУШААЛТНУУД ХИЛЭЭР НУУЦААР ОРЖ ГАРЧ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛСАНААС БОЛСОН ЮМ.

1  |  0
ЗОЧИН(66.181.185.72) 2021 оны 04 сарын 06

БУСАД ОРНУУД ХИЛЭЭ ЗӨВХӨН МОНГОЛД НЭЭЖ ӨГӨХ БАЙЖ ҮҮ, ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА БОДООЧ. МАЛ Л БИШ ЮМ БОЛ

2  |  0
Оркуудад(185.209.177.145) 2021 оны 04 сарын 08

Коронавирустэй тэмцэх илүү уян хатан бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эдийн засаг амжилттай сэргэж байгаа бөгөөд мөн бусад улс оронтой харьцуулахад цар тахлын улмаас учирсан хохирол бага байгааг “Bloomberg” агентлагийн шинжээчид өмнө нь онцолсон байна. Оросын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд хямралын өмнөх түвшинд эргэж ирнэ гэж тус агентлагийн шинжээчид таамаглажээ.

1  |  1
ffff(185.209.177.145) 2021 оны 04 сарын 06

-IQ өндөр байна гээд ухамсар өндөр байна гэсэн үг биш.

1  |  0
Mmmm(59.153.112.160) 2021 оны 04 сарын 08

Hutsdag muu jinkhene p i z d a bna gej helii olon yum helelgui zailaarai

2  |  1
Зочин(66.181.185.40) 2021 оны 04 сарын 08

Ийм амьдрал мэддэггүй хүн гадаадад суучихаад хуулбар сэтгэлгээ, онол ярьдагаа болих цаг болжээ. Монгол улс хилээ хаагаагүй хоёр хөршид маань корона газар авч хилээ хаасан. Харин Монгол улсын Засгийн газрын зөв бодлогын үр дүнд коронавирусын халдварыг бүтэн нэг жил барьж чадсан энэ хугацаанд монгол хүн коронавирусыг таньдаг болсон. Ард түмэн халдвараас өөрийгөө хамгаалах дадал заншилтай болсон. Энэ хооронд хүн төрөлхтөн вакцинтай болоод авлаа. Бид харин маш их азтай. Хэрэв том орнууд шиг сул тавьсан бол маш их хохирол үзэх байсан. Юу үнэн тэр үнэн.

4  |  3
Хроөхл(66.181.161.40) 2021 оны 04 сарын 06

БУСАД ОРОНУУД ХИЛЭЭ ХААЦАН БАЙХАД МОНГОЛ НЭЭГЭЭД БАЙЛАА ГЭЭД ЗАРЧИМЫН ЯЛГАА БАЙХГҮЙ ЭЭ ТЭНЭГ ЭЭ .

2  |  0
яочин(202.179.21.227) 2021 оны 04 сарын 06

Монгол орон таны шүтдэг тэр Америк биш байхаа, Тэнд яагаад хичнээн хүн амь насаа алдсаныг чи мэдэх үү Амь насаа алдахад хүрвэл хичнээн өмч хөрөнгө мөнгө байгаад яах вээдээ тэр үед ямарч үнэгүй Хятад ч билүү Итали д билүү мөнгөө цонхоороо гудаманд гаргаад цацаж байсан даа

2  |  0
зочин(202.179.21.227) 2021 оны 04 сарын 06

Монгол орон таны шүтдэг тэр Америк биш байхаа, Тэнд яагаад хичнээн хүн амь насаа алдсаныг чи мэдэх үү Амь насаа алдахад хүрвэл хичнээн өмч хөрөнгө мөнгө байгаад яах вээдээ тэр үед ямарч үнэгүй Хятад ч билүү Итали д билүү мөнгөө цонхоороо гуданд гаргаад цацаж байсан даа

2  |  1
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 06

emegtei Ganbaatar bas garaad irlee

2  |  0
Top