Америкийн Forbes сэтгүүлийн газраас дэлхийн баячуудын 35 дахь удаагийн чансаагаа гаргалаа. Цар тахлын хүнд үе энгийн бидэнд халтай байсан ч Оросын баячуудад тун ээлтэй байж, долларын тэрбумтнуудынх нь тоо 21-ээр нэмэгдэж, 123 болжээ. Өнгөрсөн жил 20 тэрбумаас давсан хөрөнгөтэй орос хүн байхгүй байсан бол энэ жил 20 тэрбумыг босгыг давсан зургаан тэрбумтан гарч ирлээ.
Орос баячуудын чансааг Северсталь компанийн Захирлуудын зөвлөлийн тэргүүн Алексей Мордашов 29.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж эхэллээ. Цар тахлын жилд түүний хөрөнгө 12.3 тэрбумаар нэмэгдсэн юм.
Өнгөрсөн жилийн чансааны тэргүүнд байсан “Норильский никель” компанийн тэргүүн Владимир Потанин 27 тэрбумаар хоёрдугаар байрт буулаа. Гэхдээ 2020 онд хөрөнгөө 7.3 тэрбум ам.доллароор нэмж чадсан.
Гуравдугаар байрт НЛМК-ийн эзэн Владимир Лисин 26.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр оржээ. Нэг жилд хөрөнгө нь 8.1 тэрбумаар нэмэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )