Улаанбаатар хотод халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдээ "Ковид-19" халдвараас хэрхэн сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, Монгол Улсын ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү зөвлөж байна.
ХАЛДВАРЫН ТОО ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ЭЦЭГ ЭХЧҮҮД МААНЬ ХҮҮХДЭЭ ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ТУЛГАРААД БАЙНА. ЭНЭ ТАЛ ДЭЭР ТА ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
Нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдвартай хүнтэй харьцах магадлал өндөр байна. Тэр тусмаа ажлын шаардлагаар олон нийтийн газраар яваад орой гэртээ харихад бага насны хүүхэддээ халдвар тараах эрсдэл томуу, томуу төст өвчний үед ч мөн адил байдаг.
Энэ үед Вакцин буюу өвөрмөц урьдчилан сэргийлэлт маань чухал ба вакцинжуулалтын ажил эхлээд амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч дэлхий дээр хүүхэд урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй бөгөөд Олон улсын хэмжээнд эрдэмтэд судалсаар байна. Тиймээс хүүхдэд зориулсан вакцин гарах хүртэл хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэдэг маш чухал асуудал юм.
Хүүхэд болон том хүний өвчлөхгүй байх гол нөхцөл бол дархлаа тогтолцоо хэвийн ажиллах явдал байдаг. Дархлаа тогтолцоо нь хүний биеийг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчирхэг тогтолцоо юм.
Хүүхдийн дархлаа хэвийн байх гол нөхцөл бол:
МАНАЙ ТОМООХОН ХӨРШ ОРНУУД ХҮҮХДҮҮДЭЭ ХЭРХЭН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БАЙГАА ВЭ?
Хөгжилтэй том орнууд болон дэлхий нийтээрээ судалгаа шинжилгээг тогтмол хийж байна. Надад байгаа мэдээллээр ОХУ-н иргэддээ зориулсан 10 дахь удирдамждаа зөвхөн хүүхэд гэлтгүй бүх нийтэд КОВИД19-с урьдчилан сэргийлэхэд интерферонийг яаж хэрэглэх вэ? гэдэг асуудлыг тусгаж өгч байна. Интерферон гэдэг нь хүн төрөлхтөн 60 гаруй жил хэрэглэж байгаа вирусын эсрэг өвөрмөц бус дархлааны эсүүд өөрөө үүсгэдэг хүчин зүйл юм.
Рекомбинатын аргаар нийлэгжүүлж дээр нь антиоксидант нэмсэн бэлдмэлийг виферон гэдэг. Виферонийг ОХУ-д ард иргэддээ хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байна.
Виферон нь гел, тосон түрхлэг, лаа гэсэн 3 хэлбэртэй байдаг. Үүнээс аль алийг нь хэрэглэх боломжтой ч миний бодлоор манай иргэдэд хамгийн хялбар, хэрэглэх боломжтой нь гел болон тосон түрхлэг юм. Гелийг хамрын салст бүрхэвчид, тосон түрхлэгийг хамрын гадна өдөрт 2 удаа, 4 долоо хоногоос доошгүй түрхэж хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг.
Вифероний лааг тунгаас шалтгаалан хүүхэд төрсөн цагаас шулуун гэдсээр хэрэглэх боломжтой байдаг.
Ковид 19 халдварын үед 0-7 насанд 1 000 000 ОУН тунгаар, 7-с дээш насанд 3 000 000 тунгаар өдөрт 2 удаа өглөө, орой 10 хоног шулуун гэдсээр хийж хэрэглэнэ.
Виферон гэдгийг иргэд маань интерферон гэдгээр нь ойлгох хэрэгтэй. Манай улсад виферон дээр хөдөлмөрчдийн дунд буруу ойлголт өгсөн явдал урьдны жилүүдэд гарч байсан хэдий ч интерферон эмчилгээ гэдэг бол хүн төрөлхтөн 60 гаруй жилийн турш хэрэглэж ирсэн эмчилгээ юм.
Интерферон, виферонийг ковидын эсрэг үйлчлэлийг ОХУ-д халдвартын эмнэлэгт ажилладаг ажилтнууд дээр хийсэн судалгаа байдаг.
Судалгаанд халдвараар өвдсөн хүмүүстэй харьцаж байгаа нийт 109 эмнэлгийн ажилтан оролцсон ба 34 хүн виферон бэлдмэлийг хэрэглэхгүйгээр хяналтын бүлэгт хуваарилагдаж, 75 хүнд виферон бэлдмэлийг хэрэглэж халдварын голомтод 28 хоног ажилласны эцэст харьцуулан харахад үр дүн нь виферон бэлдмэл хэрэглээгүй 34 хүнээс 11 хүн (32%) халдвар авсан байхад бэлдмэл хэрэглэсэн 75 хүнээс 71 хүн (95%) нь халдвар аваагүй өндөр үзүүлэлт гарсан байгаа юм.
Мөн энэхүү судалгаанд үндэслээд дээрх удирдамжийг гаргасан гэж бодож байна. Тус удирдамжиндаа мөн Кагоцел бэлдмэлийг зөвлөсөн байдаг.
Кагоцел бол Вирусийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна интерфероныг идэвхжүүлдэг, интерфероний индуктор юм. Кагоцелийг хүүхэд 2 наснаас дээш хэрэглэдэг бөгөөд 1 ширхэгээр 2 өдөр ууж 5 хоног завсарлаад дахин 2 өдөр ууж 5 хоног завсарлах схемээр 1 сар хэрэглэдэг. Насанд хүрсэн хүн бол 2 ширхэгээр 2 өдөр ууж 5 хоног завсарлаад, 2 ширхэгээр 2 хоног уудаг бэлдмэл юм.
Энэ схемийн дагуу Кагоцел бэлдмэлийг хэрэглэсэнээр хүний биед 1-с 4 сарын турш бүх төрлийн амьсгалын замын вирусийн халдвараас хамгаалах дархлааг бий болгодогоороо давуу талтай.
КОВИДЫН ВАКЦИНД БҮХ НИЙТЭЭР ХАМРАГДАЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ИНТЕРФЕРОН ХЭРЭГЛЭХЭД ҮР ДҮНД НӨЛӨӨ БАЙГАА ЮУ? МӨН ХҮҮХДИЙН ТОВЛОЛТ ВАКЦИНЫ ҮЕД ИНТЕРФЕРОН ХЭРЭГЛЭХ НЬ ҮР ДҮНГ ДЭМЖИХ ҮҮ?
Ковид19 вирусийн нэг онцлог үйлчлэл нь вирус ихээр нэвтэрсэн үедээ интерфероны нийлэгжлийг дарангуйлж, түүнээс шалтгаалан дархлаа суларч өвчин цааш хүндрэх нөхцөл бий болдог. Зөвхөн ковидын гэлтгүй хүүхдийн товлолт болон ямар нэгэн вакцины дараа интерферон хэрэглэснээр дархлааны бүх эсүүдийг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтохыг идэвхжүүлдэг үйлчилгээтэй учир вакцины эхний тунгаа хийлгэсэн хүн интерфероныг аль нэг хэлбэрээр хэрэглэхэд дархлаа тогтоц нь өндөр хувьтай байдаг тухай судалгаанууд байдаг.
Өнөөдөр гэрээсээ гараад олон нийтийн газраар явж байгаа хэн бүхэн халдвар тараах эрсдэлтэй үе байна. Тийм учраас хувь хүн бүр өөсрдийнхөө хамгаалах арга хэмжээг сайтар сахих хэрэгтэй. Ковид-19 нь 60-аас дээш насныханд хүнд явцтай байгаа учираас аав, ээж, гэр бүлийнхэндээ халдвар дамжуулахаас сэргийлэх тал дээр ажил эрхэлж буй залуучууд маань илүү анхаарах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 20 )
Багш минь маш гоё зөвлөлгөө өгсөнд баярлалаа.
Үнэхээр сайхан үнэтэй зөвлөгөө өгсөнд таньд маш их баярлалаа
Гадуур хэтэрхий үнэтэй бна. Тэр болгон худалдан аваад байх нь юул бол
mash saihan zuvulguu ugsund bayrlalaa.Teneg humuus ldandaa yumig buruugaar oilgoh yumdaa haramsaltai yumaa.Argaguidee nom unshihgui bolohoor setgehgui ni hurtel hugjihgui shuudee zaluuchuudaa
Энэ хүн эмийн сурталчилгаа хийж байна даа.
Танд бизнес хийдэг хүн биш эрдэмтэн хүн ашигтай зөвлөгөө.өгч байгааг ойлгохгүй байгаа нь мөн ч харамсмаар байна. Ийм сайхан зөвлөгөөг биелүүлбэл танд л ашигтай.Эрүүл энхийн жаргалан түмэн жаргалан шүү . Таны мэргэн ухаан мэдтүгэй. Малчинхүү багшдаа баярлалаа АМЖИЛТ ХҮСЬЕ
Xuuxdiin malchinxuu gj mergejleeree obogloson социализмийн үёийн шударга ёс зүйтэй эрдэмтэн эмч, хүн. Анагаахыг төгссөн бүх хүүхдийн эмч нарын багш шүү. Зөв зөвлөгөө өгсөн багшид баярлалаа. Ковидыг хүүхдэд ингэж л эмчилж байгаа. Хүүхдэд ихэнх эм нас заагаад хэрэглэж болдоггүй юмаа. Хамгийн боломжтой вирусын эсрэг эмнүүдийг зөвлөсөн байна.
Кагоцел, Вифероныг сурталчилсан , маркетинг хийж байгаа санагдлаа, Одоо цагт бизнес, ашигаар түрий барьж эмч, эмийнхэн бүгд өргөсөн тангараг, андгайгаа мартатлаа мөнгөний араас явдаг болжээ, ахмад настнууд нь арай дээр байх шиг байдаг ч бизнес нэрээр захирал, дарга нар ажилтнуудаа шахаж, эмийн зохистой хэрэглээ гэж ер байхгүй болж байгаа нь эрүүл мэндийн салбарынхантай шууд холбоотой. Эмийг монголчууд хүнс шиг хэрэглэж, эмийнхэн нь ашгийн араас улайрч, ёс зүй гэж юм алдагдсан, Маш харамсалтай, Мэдлэгээ дээшлүүл, Монголчуудаа, ашиг, мөнгөний араас улайрагчдад боломж бүү олго.
Тэмээ гэхээр ямаа гээд л монголчуудаа гэж мэдлэгтэй хүн өөрт нь сайн санаж зөвлөлгөө өгөхөөр нөгөө их мэдэмхийрдэг хардамхай зангаараа тэнэг юмаа яриад л сууна. Цаг нь болоод ирэхээр яаж ч чадахгүй чамайг чиний үр хүүхдийг хамгаалж хэлсэн юм гэдгийг ойлго
emiin marketing shig l sanagdlaa daa. zugeer l darhlaagaa demjeed agaart sain garaad l boloh bh daa. zaaval ter biperon interperoniig heregleed bai l grj bgaa y shig bn daa.
Vnetei zvwlelgee vgsen bagshdaa bayrlalaa.Delxiid danstai Nyamdawaa bagshiinxaa zvwlelgeeg sonsox gej ix xvleej bgaa shvv!
Баярлалаа. Эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Дархлаа судлалаар аспирантур төгсөөд хүмүүс үнэн юм хийж байж эрдэмтэн болдог үеийн докторын зөвөлгөө байна шүү итгэл үнэмшилтэй хүлээж авахад нэг их муу юм болохгүй дээ
Дархлаа судлалаар аспирантур төгсөөд хүмүүс үнэн юм хийж байж эрдэмтэн болдог үеийн докторын зөвөлгөө байна шүү итгэл үнэмшилтэй хүлээж авахад нэг их муу юм болохгүй дээ
Дархлаа судлалаар аспирантур төгсөөд хүмүүс үнэн юм хийж байж эрдэмтэн болдог үеийн докторын зөвөлгөө байна шүү итгэл үнэмшилтэй хүлээж авахад нэг их муу юм болохгүй дээ
Энэ маш чухал зөвөлгөө өндөр мэргэжлийн хүн сэтгэл гаргаад үнэгүй зөвөлгөө өгч байхад бүдүүлгээр эсэргүүцэж бусаддаа бүү хаалт бол л доо
Энэ зочин чи битгий хуцаа наад хзн чинь чамайг бодвол бүр дархлааны чиглэлээр аспирантур төгсөөд дараа нь юм хийж байж эрдэмтэн болдог үед докторын зэргээ хамгаалсан юм Эргүү минь хүмүүс хэрэгтэй зүйл мэдэж авахад нь бүү саад бол!!!!
Orsiin nileen ner hyndtei hyyhdiin emch end durdaad bga emnyydiig chin Fuflomitsin gedeg yum kkk.agaar noir hudulguun =sain darhlaa.uur yu ch bish.
Meregjliin hyn bish ch iimerhyy darhlaa marhlaa oroldson usugnuu gesen yumnuud horvood bhgyi zyil yum.emiin kontsernii ovjin marketung!undur ybetei yu ni ch medegdehgyi iim yumaar biee chigjih hereggyee.mongol hen hynui meddeg engiin arguudaar l hyn darhlaagaa sain bailgana.noir hool hudulguun.gyitsee.mnai emch nart nariin sudlah bolomj bhgyi,heden sudalgaa gesen tsaasaa unshaad l orlogiin teden huvi geed tsalinjaad suuj bgaa.emch nariin syljee yamar bgiig mnaihan medne dee.zygeer bsn bied kovidoor dalimduulj uchnuun honig saraar himi shahaad ter dotor erhtnyyd hezee hoino hetsyydeh biz.
Баярлалаа