Манай сонины “Өглөөний зочин”-оор Хон хэрээдийн хэмээх Банзрагчийн Энхбат уригдлаа.
-Ярилцлагаа таны “Хон хэрээд” хэмээх овгийн тухайгаар эхлүүлье?
-Миний “Хон хэрээд” хэмээх энэ овгийн нэрний үүсэл гарал монголчуудын “Шувуу шүтлэгтэй” шууд холбоотой. Хэрээ шувууны хамгийн том нь “Хон хэрээ”. Хүнтэй ойлголцож чаддаг, тун ухаантай жигүүртний нэг бол хэрээ гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Түүх шастирт бол Чингис хааны нагац талынхан “Хон хэрээд” овогтой гэж тэмдэглэгдсэн байдаг. Ер нь хүнийг ургийн овгоор нь удам судар хийгээд цаашдын хувь тавиланг нь ч харж болдог. Овог гэдэг бол өөрийн гэсэн сүлдтэй, тамгатай, газар нутагтай бүлэг хүмүүсийн нэгдэл юм. Энэ бол зүгээр нэг нэрний өмнөх тодотгол төдий зүйл биш шүү.
Миний хувьд социализмын үеэс “Хон хэрээд” овгоо хэрэглэж ирсэн. Тухайн үед сонин хэвлэлд нийтлэл бичихдээ “Хон хэрээд” овогт Б.Энхбат гэж нэрээ бичдэг байлаа. Миний бахархаж, омогшиж явдаг зүйлийн нэг бол энэ. Би 1980-аад оноос ургийн овгоо сэргээх, түүний язгуур ач холбогдлын тухайд маш олон нийтлэлийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлүүлдэг байв. Энэ тэмцлийн үр дүнд 1990-ээд оноос монголчууд овгоо сэргээж ургийн бичгээ хөтлөхийн ач тусыг ойлгож ирсэн. Харамсалтай нь Монголын түүхэнд овгоор “тоглож”, хятадын эрлийзүүдэд боломж олгосон хар түүх бий.
-Ямар түүх вэ?
-Монголын ард түмний түүхэнд маш эртний уламжлалтай зүйл бол “Овог” хэрэглэж байсан явдал. 1920-оод оны үед Монголын төрийн удирдлагад хятад гаралтай, эрлийз хурлийз хүмүүс гарч ирсний нэг нь тухайн үеийн Ерөнхий сайд Б.Цэрэндорж. Тэрээр Ерөнхий сайд болсныхоо дараа монголчуудыг овог хэрэглэхийг хориглосон. Учир нь хятадын эрлийзүүд өөрсдөө овоггүй. Төрийн албанд орж ирэхэд Монгол овог байхгүй учраас зөвхөн эцгийнхээ нэрийг бичдэг байсан. Төрийн албанд ороход энэ нь төвөгтэй байсан учраас хориглосон хэрэг. Үүний балгаар Монголын төрд маш олон Хятадын эрлийзүүд орж ирсэн. Нөгөө талаар 1990-ээд онд овог сэргээснээрээ дахиад эрлийзүүд хожсон. Ургийн овгийг хориглож, сэргээхэд хоёуланд нь хожсон хүмүүс бол хятадын эрлийзүүд. 1990-ээд онд овог сэргээхэд Монголд байсан эрлийз хурлийзууд бүгд Монголын язгууртнуудын овог Боржигон овгийг өөрсдөдөө авчихсан. Үүнээс болж, Монголд хар мянган Боржигон овогтой хятадын эрлийзүүд буй болсон.
-Та аавынхаа тухай дурсаж яриач. Зохиолч хүн байсан гэдэг?
-Аавын маань эмэг ээж, миний өндөр эмээ “Цагаан дээлт” Дамдины төрсөн эгч Тамжав гэдэг хүн байсан. Дамдины Сүхбаатар жанжны эцэг талаас үлдсэн хүний үр удам нь миний аав Банзрагч. Миний эцэг санхүүгийн сургууль төгссөн Ю.Цэдэнбал гуайн дотно найз байсан. Дараа нь Багшийн дээдийг “Мэргэжлийн зохиолч”-оор төгссөн. Утга зохиол руу 1940-өөд оноос орж ирсэн. МЗХ-ны Анхдугаар их хуралд албан ёсоор төлөөлөгчөөр оролцож явсан. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен хоёрын гарын шавь хүн. Янз бүрийн хэлмэгдэлтэд өртөж, Сүхбаатар аймагт нутаг заагдаж очоод 1950-аад оноос “Сүхбаатарын зам” сонинд мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсэн. Сурвалжлагчийнхаа ажлыг насаараа хийж яваад бурхан болсон. Ер нь жүжгийн зохиол, баримтат зохиолоор дагнан бичдэг байсан.
-Таныг Лодонгийн Түдэв, Бавуугийн Лхагвасүрэн агсны шавь байсан гэдэг. Багш нарынхаа тухай дэлгэрэнгүй сайхан яриа дэлгэнэ үү?
-Би Монголын утга зохиолд шүүмж судлалаар анх орж ирсэн. Тэр үед Б.Лхагвасүрэн, Л.Түдэв, Д.Маам гуайн зохиолуудад шүүмж бичнэ. Залуу ч байж. Зоригтой ч байж. Төрийн хэвлэлүүдээр тэр шүүмжүүд маань гардаг байсан. Тэгэж яваад багш нартайгаа учирсан хүн. Би утга зохиолд орж ирсэн цагаасаа л энэ хоёр хүнийг дагаж явсан. Гэхдээ би Б.Лхагвасүрэн багшийг дагасан гээд шүлэг бичиж сураагүй. Намайг шоронд байхад Б.Лхагвасүрэн багш маань эргэж очоод “Чин сэтгэлийн захидал” нэртэй шүлэг бичиж, шоронгийн “Хүмүүжигч” хэмээх сонинд тэр шүлгээ хэвлүүлж байсан. Би утга зохиолын шүүмж оролдож байгаад баримтат зохиол руу ороход надад багшилсан хүн бол Л.Түдэв багш. Багш маань надад хэлэхдээ “XXI зуун бол баримтат зохиолын зуун. Чи баримтат зохиолд л мэргэших хэрэгтэй” гэдэг байсан.
-Та багш нараасаа айдаг байв уу?
-Би амьдралдаа гурав дөрөвхөн хүнээс л айж явсан.
-Хэнээс?
-Ааваасаа их айдаг. Дээр нь эмэгтэй хүнээс сүнсээ зайлтал айдаг. Мөн хоёр багшаасаа их айна. Яаж ч согтсон байсан “Түдэв багш” гэхэд л эрүүл болчихдог. Тэгэж айдаг байлаа/Инээв/.
-Шоронгоос гарч ирээд та багш нартайгаа уулзсан уу?
-Уулзсан, уулзсан. Б.Лхагсасүрэн багшийн хэлсэн нэг үг байдаг. Анх намайг шавь орж байхад ханьтайгаа авахуулсан зургаа надад дурсгахдаа “Хүчирхэг уран бүтээлч болохын чинь бус хүн явахын чинь багш байхыг хүснэ” гэж бичиж өгсөн байдаг. Сая бурхны оронд явахынхаа өмнө номоо дурсгахдаа “ Үзсэн туулсан, мэдсэн юмаараа ард түмнээ сэрээтүгэй” гэж бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд би их л өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Харин Л.Түдэв багш маань “Баримтат зохиол хэцүү. Гэхдээ Монголын утга зохиолд баримтат зохиол гэдгийг чи харуулах ёстой” гэж захиж байлаа.
-Сүүлийн үед баримтат, түүхэн зохиолууд их бичигдэх болжээ?
-Баримтат зохиол гээд Сорхугтани Бэхийн тухай, Бат хааны тухай, Хотул гүнжийн тухай гээд л янз бүрийн ном гарч байна. Гэтэл эд нар чинь баримтат зохиол биш.
-Яагаад?
-Сайхан хүний нэрийг ашиглаж бичсэн хуурамч дүрүүд байхгүй юу. Жишээ нь, би чинь өөрөө олон хуурамч дүртэй хүн. Миний хуурамч дүр чинь 1990-ээд оны дунд үед энд тэндгүй байлаа. Вокзалын хойд талын Тээврийн товчооны тэнд нэг “Хон хэрээдийн Энхбат” гэдэг архичин нөхөр байв. Хүмүүс “Өө нөгөө Хон хэрээдийн Энхбат уу” гээд архи авч өгдөг. Гэтэл тэр нь би биш шүү дээ. Бас “Долоон буудал”-д “Хонхэрээдийн Энхбат” гээд нэг архичин нөхөр. Түүнийг хүмүүс хүндэлдэг. Яг үүн шиг сүүлийн үед баримтат зохиол бичиж байна гээд хуурамч дүрүүдийг зохиолчид бий болгох болсон. Энэ цаг үед баримтат зохиолын ноён гэвэл Л.Түдэв багш байна. До.Цэнджав гуайн ганц хоёр зохиолыг үзсэн. Яах аргагүй баримтат зохиол.
-Хуурамч дүр бүтээгээд байгаа зохиолч нараас нэрлэж болох уу?
-Дамбын Төрбат энэ тэр гээд нэрийг нь хэлээд яахав гомдчихдог юм билээ. Эмэгтэй зохиолч нар бол олон байна. Өөрсдийгөө баримтат зохиолч гэдгээсээ ичих хэрэгтэй. Хойч үеэ хорлож болохгүй. Түүхэн хүний тухай нэрийг нь зохиолдоо өгүүлэх гэж байгаа бол үнэнийг нь бичих хэрэгтэй.
-Түүхийг үнэнээр нь бичих хэрэгтэй гэж байна. Жишээлбэл, ямар зохиол дээр худлаа биччих вэ?
-Одоо тэр “Байтаг богдын домог” кино хийсэн хүмүүс үүнийгээ түүхэн кино гээд байх юм. Түүхэн кино гэвэл, энэ бол хошного арчих цаас. Харин уран сайхны кино гэвэл үнэхээр сайн кино болсон. Түүхэн баримтат зохиолын нууц нь түүхэндээ үнэнч байхад л оршино. Өнөөдөр хамгийн их реклам хийдэг “Ногоон нүдэн лам” гээд ном байна. Худал биччихсэн. Номын ар талд нь ганцхан Хөвсгөлөөс хэлмэгдсэн лам нарын нэрийг хавсаргачихсан. Тэр номонд үнэн юм байхгүй. Жишээлбэл, Сүхбаатарын хөшөөг барьсан хүмүүс бүгд нэр устайгаа түүхэнд бичигдсэн байдаг. Гэтэл тэрэнд оролцоогүй ламыг оролцсон мэтээр худлаа биччихсэн. Ингэж түүхийг гутааж болохгүй. Дээр нь нэмээд хэлэхэд, баримтат зохиол бичсэн хүмүүсийн зохиолыг шүүмжлэхээр цагдаа прокурорт хандаад Зөрчлийн хуулиар шийтгүүлэх болдог. Тэгэхээр тэднийг шүүмжилж болдоггүй, тийм л цаг үед амьдарч байна. Саяхан болсон нэг хэргийг санаж байгаа биз дээ. Нэг эмэгтэй зохиолчийн бүтээлийг утга зохиол шүүмжлэгч биччихсэн чинь шүүх цагдаа дээрээ тулаад бөөн юм болж байлаа.
-Монголын утга зохиолд шүүмж байхгүй болчихсон гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдөр Монголд утга зохиолын шүүмж байхгүй учраас хэн дуртай нь “бөөлжсөө” нийлүүлээд байгаа юм. Хатуухан хэлэхэд, манай утга зохиол дампуурчихсан. Утга зохиолын чанарыг шалгадаг шүүмж судлаач нар ажиллахгүй байна. Ийм л болохоор чанаргүй зохиолууд гарч, олны хүртээл болоод байгаа юм. Утга зохиолын бүтээл чанаргүй гарвал ард түмэн хохирдог.
-Тэгвэл утга зохиолын салбарыг чанаржуулахад юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Нэг зүйлийг сайн ойлго. Монголд өнөөдөр хамгийн олон байгаа хүмүүс зохиолч. Тэдний бичиж нийтлэх эрх нь нээлттэй. Юу бичих нь ч хувь хүний эрх. Гэхдээ тэр олон зохиолыг баримт талаас нь үнэн зөвийг шүүж шалгаруулдаг байх ёстой. Тэр л механизм нь байхгүй болсон.
-Тэр механизмыг нь хэн ажиллуулах ёстой юм бэ?
-Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, Боловсролын яам, Монголын зохиолчдын эвлэлийн хамтарсан баг ажиллах ёстой. Энэ зохиолын түүхэн баримт ийм худлаа байна, энэ нь ийм өгөөжтэй гэдгийг нь шүүн тунгаадаг л байх хэрэгтэй байхгүй юу.
-Өнөө цагийн дөмөгхөн бичдэг зохиолчдыг нэрлээч гэвэл та хэнийг хэлэх вэ?
-Наадамд уралдсан морьдыг хараадаггүй л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, өнөөгийн зохиолч нар бүгд “хурдан морьд”. Айргийн тавд орж ирсэн морьд “хэн бэ” гэдгийг л шүүх хэрэгтэй гээд байгаа юм. Баян ходоодонд орчихсон хэрнээ өөрийгөө “Түрүү авсан” гэж ичихгүй зарлаж л болохгүй. Үүнийг л болиулах хэрэгтэй. Шүүмж судлалын сектор байхгүй болохоор л ийм асуудал гараад байгаа юм шүү дээ. Өнөөдөр том шагнал авсан зохиолч нар хамгийн шилдэг нь гэдэг шиг худлаа юм байхгүй. “Дөмөгхөн зохиолч байна уу” гэвэл би хэлнэ. Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс байна. Эрэгтэйчүүдээс сайн муу хэлүүлээд явдаг Г.Аюурзана байна. Манай Б.Галсансүх байна. До.Цэнджав гуай гээд хэлбэл хэлэх хүмүүс бий. Гэхдээ энэ хүмүүсийг Энхбат гэдэг хүний л нүдээр хэлж байгаа шүү. Ард түмний нүдээр өөр хүмүүс олон л бий байх. Түүнийг нь үгүйсгэж болохгүй.
-Та баримтат зохиол бичих хүсэлтэй яваа залуу зохиолчдод юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, баримтат зохиол сайн унш. Хоёрдугаарт шүүмжийг зөв хүлээж ав. Үг хэлээд авахгүй бол хэцүү. Хамгийн сонгодог жишээ бол Баабар нэртэй Батбаяр байна шүү дээ. Энэ хүний “ Нүүдэл суудал” гээд ном 30 жил Монголын нэг үеийнхнийг түүхээс нь салгаад хорлочихлоо шүү дээ. Бүх л эрдэмтэд нь “Наад хүн чинь юм хэлээд ойлгодоггүй юм билээ” гээд шүүмж хийхгүй явсны балаг одоо гарч байна. Шинэ үеийнхэн урьд үеэрээ бахархах түүхгүй болчихлоо. Жишээ нь, Д.Сүхбаатар жанжныг мөрийтэй тоглоомчин. Чингис хааныг янхантай унтаж байгаад бэлэг эрхтэнээ огтлуулсан гээд л... Яагаад үүнийг ингэж хэлж байна гэхээр Чингис хааныг Атиллатай адилхан үхсэн гэдэг. Атиллаг Европынхон “Алсан дайсныхаа охинтой унтаж байгаад охин нь бэлэг эрхтнийг нь огтолсноос болж үхсэн” гэж бичсэн байдаг. Ингэж өвөг дээдсийг гутаагаад угаадас цацчихсан ном бол “Нүүдэл суудал”.
-Таны хувьд хэчнээн ном хэвлүүлсэн байдаг юм бэ?
-Би ер нь 20 гаруй номоо хэвлүүлсэн. Одоо хэвлэлтээ хүлээж байгаа 30 гаруй ном байна. Ер нь миний ихэнх зохиол хэвлэх нь хориотой байсан. Мөн заримыг нь би өөрөө хэвлүүлэхийг хүсээгүй байгаа.
-Яагаад?
-Миний зохиолд гарч байгаа хүмүүс дандаа л миний мэддэг, таньдаг, уулзаж нөхөрлөж явсан хүний намтар байдаг. Тэр хүмүүсийг амьд ахуй цагт нь болох болохгүй юмнуудыг нь дэлгээд байх нь зохисгүй. Жишээлбэл, миний найзуудаас тэрбумтан бизнесмэнүүд болсон хүмүүс байж л байна. Тэр хүн тэрбумтан болох замдаа хийсэн хүн чанаргүй үйлдэл, луйврыг харж үзэж явсан зүйлээ зохиолоор гаргаад ирж болох ч үерхэж явснаа мартаад хүзүү рүү нь “хутга шаах” хэцүү. Тиймээс би бичээд л үлдээчихнэ. Хойч үеийнхэн тэрийг нь хэвлэнэ биз. Үнэн юм үнэнээрээ үлдэнэ.
-Муухай нэртэй сайхан ном гэж таны “Захиалгат аллага”-ыг ярьдаг. Энэ номыг бичих болсон тухайгаа яриач?
-Намайг 1990 оны дунд үед “Үнэн” сонинд сурвалжлагчаар Л.Түдэв багш хажуудаа авч байлгасан. Манай багш зарчимч, цаг сайн барьдаг хүн. Би бол цаг муу барина, ажил дээрээ суухгүй. Энд тэндхийн сэтгүүлч нарын өрөө хэсэж явж байгаад ажлаа хаячихаад яваад өгдөг. Миний энэ байдал ажил дээр “Түдэв багшийн авсан хүн нь цаг барихгүй, ажил хийхгүй юм. Тэгсэн хэрнээ цалин авна” гэх мэтчилэн хэл ам таталсан байдаг. Нэг өдөр багш дуудаад “Нөхөр минь чи роман бич” гэж хэллээ. “Багшаа би зохиол бичиж чадахгүй ээ” гэтэл “Би сарын дараа шалгана“ гээд шууд л тулгалаа. Сүүлд бодоход намайг ном бичээд л ажил дээрээ тогтвортой сууна гэж бодсон юм шиг байгаа юм, багш маань. Ингээд 14 хонолоо. Нэг өдөр шуурхай хурал дээр багштай таарлаа. Багш “Зохиолоо бичиж байгаа юу” гэж байна. Тэгэхээр нь “Бичиж байгаа” л гэчихлээ.
-“Бичиж байсан юмуу” та, тэгээд...?
-Бичээгүй байсан/Инээв/. Сандраад 14 хоногийн дотор зохиолоо бичлээ. Ингээд 30 дахь хоног дээр нь багш дээр бариад орлоо. Тэгсэн, миний гар бичмэлийг үзээд “За хэвлэх үйлдвэрт аваачаад хэвлүүл” гэж байна. Тэгэхээр нь хэвлэх үйлдвэрт аваачаад өглөө. Тэгтэл тэнд алдартай зохиолч Д.Гармаа гуай “Алтан суварга” номоо хэвлүүлэх гээд үйлдвэрийн даргаас гуйгаад сууж байлаа. Цагаан цаасан дээр бичгийн машинаар биччихсэн. Ихээ нямбай зохиолоо бичсэн харагдаж байв. Харин хажууд нь минийх бор цаасан дээр үзгээр биччихсэн, өнгө үзэмж жаахан тиймэрхүү. Ингээд л “Түдэв багш хэвлүүл” гэнээ гээд өглөө. Хэвлэх үйлдвэрийн дарга шургуулга руугаа аваад л хийчихлээ. Дөрөв, тав хоногийн дараа багшийн өрөөнөөс нөгөө хэвлэх үйлдвэрийн захирал гараад ирлээ. Надтай таараад “Чиний анхны ном уу” гэнэ. Би “Тийм” л гэлээ. Тэгсэн “Анхны номоо хэвлүүлж байгаа хүүхэд өдөр болгон миний өрөөний үүдэнд нэг шил юм бариад гуйж суух ёстой” гэж инээснээ, “За за тоглосон юм” гэж билээ. Тэгснээ “Өмнөх үгийг нь хэн хийх юм” гэж байна. Тэгэхээр нь Б.Лхагвасүрэн багш руу Засгийн газрын ордон руу гүйж ороод /Тухайн үед гишүүн байлаа/ “Номын өмнөх үг хийгээд өг” гэхэд М.Зэнээ ахтай шатар тоглоод сууж байв. Огт тоодоггүй ээ. Шатраа тоглоод л... Тэгэж байгаад, тамхины нимгэн цаасан дээр номын маань өмнөх үгийг бичиж өгч билээ. Одоо Б.Лхагвасүрэн багшийн гар бичмэл нь надад хадгалагдаж үлдсэн. Ингэж л “Захиалгат аллага” номын нэгдүгээр дэвтэр “Өв залгамжлагч” нэрээр гарч байлаа.
Л.Түдэв багш номыг маань үзчихээд “Чи нэрийг нь өгч чадаагүй байна” гэж хэлсэн. Багш маань нийтлэл зохиолын нэр чухал гэж үздэг хүн байлаа. Хоёрдугаар дэвтрийг нь хэвлэхдээ нэг найзтайгаа ярилцаж байтал тэр найз маань “Захиалгат аллага” гэж нэрлэе гэж хэлэхэд нь зөвшөөрч, ийм нэртэй хэвлэгдсэн. Тэгсэн тэр нэрээрээ ард түмэнд хүрсэн. Хүмүүс “Муухай нэртэй сайхан зохиол” гэж ярьдаг. Ерөнхийдөө 12 дэвтэр бичигдсэн. Сүүлийн дөрөв нь хураагдаад шатаагдчихсан.
-Шатаагдсаан. Яагаад тэр вэ. Та сүүлийн үед оюуны өмчийн маргаанаар шүүхээр яваад байгаа дуулдсан. Тодруулахгүй юу?
-Манай гэрийг цоожтой байхад нь нэр бүхий төрийн албан хаагч нар хаалгыг нь эвдэж ороод миний болон аавын маань зохиолуудын бүх гар бичмэлийг хурааж аваад хагасыг нь хог дээр хаяж, хагасыг нь байгууллагын агуулахад хадгалж байсныг нь би сүүлд шоронгоос гарч ирээд олж авсан. Хууль бусаар зохиолуудыг маань хурааж авч шатаасан хүмүүстэй холбоотой хэрэг шүүх дээр яваад байгаа юм. Гурван жилийн хугацаанд тав дахь шүүхийнхээ хаалгыг дамжаад явж байна. Энэ төрлийн маргаан бол Монголд анх болж буй үзэгдэл байх л даа.
-Ямар хүмүүс тэр хэргийг хийсэн байдаг юм бэ?
Чөтгөрийн өргөдөлд зөвхөн дарга нар цохолт хийдэг гэж. Энэ юу гэсэн философитэй вэ гэхээр тендер луйвардах, хөрөнгө мөнгө идэх тэр хүсэлт өргөдөлд дарга нар гарын үсэг зурдаг. Тэр сүүлийн дөрвөн дэвтэрт банк дампууруулсан, хууль бус хувьчлал, тендерийн луйвар зэргийг бичсэн байдаг юм. Гэхдээ миний бөндгөр байгаа учраас би дахиад биччихнэ л дээ. Яг энэ ажиллагаанд оролцож байгаа хүмүүс өнөөдөр Монгол Улсын төрийн сайд хийж байна. Төрийн өмчит компанийн захирал, хуулийн зөвлөх хийгээд байж байна. Энэ хүмүүсийн дэргэд цагдаа, шүүх, прокурор шууд гөлөг болж байгаа юм. Би энд нэг л юман дээр баярласан. Таван удаа шүүх дамжихад Хэнтий аймгийн Өндөрхаан хотын шүүхийн шүүгч нар “Бид гаднын нөлөөнд автах гээд байгаа болохоор энэ хэргээс татгалзаж байна” гээд гарсан. Тэгэхээр Монголын бүх шүүгч дампуураагүй юм байна гэдгийг эндээс л мэдэрсэн.
-Таны “Чонон хүү” гээд зохиолыг хятадын зохиолч “Чонон сүлд” болгон хуулбарласан гэж сонсож байсан?
-Тэр ийм юм. Хүүхдэд зориулсан, насанд хүрэгчдэд зориулсан гээд хоёр боть бий. Тэрийг нэг Монгол хэлтэй хятад нөхөр олж үзээд зохиолын гол дүрийн баатруудын нэрийг нь өөрчлөөд “Чонон сүлд” номыг гаргасан байдаг. Миний зохиол 1998 онд нөгөө зохиол 2005 онд хэвлэгдсэн байдаг. Эхэлж гарсан нь эзэн нь байх л даа. Миний тэр “Чонон хүү”-г Л.Түдэв багш маань редакторласан.
-Өнөөгийн нийгэмд ажиглагдаж байгаа хамгийн их санаа зовж буй зүйл чинь юу вэ?
-Өдгөө Монголын нийгэм, улс төрд “Жинхэнэ” зөвлөхүүдийн үг үгүйлэгдэж байна. Одоо байгаа төрийн зөвлөхүүдээ хар. Эрдэмтэн, мэргэдээсээ илүү төр самарсан Пунсалмаагийн Очирбатаас, төр самарсан Бамбасүрэн гуайгаас, төр самарсан Багабандиас зөвлөгөө авахаар ямар хэрэг байна. “Хаан хэзээ ч алдаа гаргадаггүй. Хааны зөвлөх л алдаа гаргадаг” гэдэг үг бий. Тиймээс төрийн сайдууд зөвлөхөө зөв сонго. Хэн нэгэн ойр дотныхоо хүнийг цалинтай байлгах гэж битгий зөвлөх ажиллуул. Ер нь төр засаг, энгийн иргэд үнэн баримтад л итгэ. Битгий цуурхалд итгэ. Сүүлийн үед төрийнхөн цуурхлыг өлгөж авч, төрийн бодлогод оруулах гээд байгаа юм. Сошиал ертөнцөд сэвж байгаа хэрэгтэй хэрэггүй мэдээлэлд автаад төрийн шийдвэр гаргаад байж хэрхэвч болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 21 )
Энэ Энхбат өөрөө хужаагийн эрлийз бөгөөд дагавар охинтойгоо явалддаг байжээ. Дагавар охин нь найз залуутай болоод түүнтэйгээ явж байхад нь тэр залууг 2 буудаад амийг нь хөнөөсөн гэж тэр залуугийн эцэг ярилцлага өгснийг уншсан. Нээрэн ч өөрөө хужаа эрлийз мөртлөө тэр ч эрлийз, энэ ч эрлийз хашгирч явдаг эрлийзүүд байдаг юм шиг санагддаг.
энийг цаазаар авах хэрэгтэй
Tiim shuu ahaa mongold buh zuil dampuurch bn buh amidarlg zoocni n8heer hardg bolj bn hantsjan cain hugjij bg zuil heel hahuuli dooroocoo deed shat hurtelee tsetsglen huj8j bn da ax mini
Солио нь дэндчихсэн хүн гэж боддог. Хүн алсан хүн ямар л өөдтэй байв гэж. Тэр бичсэн ном нь ч гэж хог бна лээ.
эНЭ ҮГ НЬ ҮНЭНИЙ ХУВЬТАЙ ЭНЭ ХҮНИЙГ ХАРАХААР Л НУРУУНААС ХҮЙТ ОРГИМООР МУУХАЙ ҮЙЛ ХИЙСЭН АЛУУРЧИН ӨВГӨН. МОНГОЛЫН ТӨЛӨӨ,ЭХ ОРОНЧ ДҮРЭЭР ЗАЛУУСЫГ БУРУУ ТИЙШ ТУРХИДАГ БАЛАЙ ЭР.
Дампуурсан бол та л зохиол нэртэй балай балай юм баахныг бичиж дампууруулсан байх шүү!
Монголд байхгүй юм зөндөө. -Төр байхгүй, -Шүүх байхгүй,-Мөнгө байхгүй, - Мах байхгүй, -Ноолуур байхгүй, - Зэсийн баяжмал, коксжсон нүүрс байхгүй. Яагаад байхгүй вэ? Ядуурал нэмэгдсээр байгаа учраас ...
Амьдрал бол СОНГОЛТ юм, зөвлөхүүдээ сайн зөв сонгогтун! Эрхэм түмний нэр барьж төрийн жолоо баригчид мээн
Jinhen er hvn dee bas l amid arhiw shuu urt nasalj udaan jargaarai
Үнэнийг хэлдэг хүн үүдэнд
Утга зохиол дампуурсан яг яг
Чааваас даа. Г.Мөнхцэцэгт долигноод түүнийг дөмөг зохиолч гэчихжээ. Зөвхөн энэ үгэн дээрээ л навс уналаа даа анд минь...
Хүний хувьд үнэхээр чанар сайтай хүн дээ. Үнэн явсныхаа төлөө түүнийг харааж болохгүй ээ
Aluurching davraahaa boli...
Хог хужааг устгах ёстой өмхий хужаанууд дандаа хүний бусдын түүх соёл,урлагийн бүтээл,технологи,зэр зэвсэг гээд бүгдийг хулгайлдаг хог данжаадуудыг устгасан цагт дэлхий цэвэршинэ.
алуурчинг өөгшүүлж, сурталчилахаа болиоч!!! ХҮний сайхан хүүг алчихаад юу ч болоогүй юм шиг муу новш
Хятадын эрлийз гэж гоочлоод хүргэнээ буудаад алчихсан Энхбат бас л таны хуурамч дүр үү? Хүн хэчнээн хуурамч дүрээр халхавчилж болох ч баримтан дээр ердөө нэг л бүртгэлтэй байдаг юм шүү. Лахагвасүрэн, Түдэв нараар халхавч хийж байгаад одоо ярьж байгаа нь бас л нэг хуурамч дүр байх л даа. Гэтэл тэд нь нэг их баталгаатай бамбайнууд бас биш шүү дээ. Алдах онох нь зэрэгцэж явсан ердийн л нэг хүмүүс. Гайхшраад байх юм огтгүй. Лхагвасүрэн гэхэд гуай үхэхийнхээ өмнө өөрийнхөө хэн болохыг хэвлэл, мэдээллээр хангалттай харуулсан. Шагнал урамшууллын шуналдаа бараг шатсан байх шүү. Тайван ч үхэж чадахгүй.
Bayarlalaa.
Амжилт хүсье.
хуцаач чи энэ амьтанийг өөггүүүш л болохгүй
ЭНЭ УЛСАД ДАМПУУРААГУЙ ЮМ ГЭЖ АЛГА ДАА