Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрын үйл ажиллагаанд коронавируст халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхсан зөрчил гаргасан талаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлдээ дурджээ.
Тодруулбал, уг илтгэлд "Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт короновирусын халдвар авсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон иргэн Ц-г багтаахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг гаргасан. Иргэн Ц нь Прага дахь Элчин сайдын Яамнаас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфуртын нисэх онгоцны буудалд ирсэн бөгөөд халдвар авсан болох нь явах танхимд орсны дараа ил болжээ. Онгоцны буудалд үлдсэн иргэн Ц-д Элчин сайдын яамтай холбоо барих утасны дугаарыг өгсөн боловч түүнийг эмчлүүлэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх идэвхтэй арга хэмжээг нэн даруй аваагүй байна" гэдгийг онцолсон байна.
"Короновирус халдварын /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар “Энэ хуулийн 8.1.1-т заасан буюу гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж, зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан үе шаттайгаар зохион байгуулахдаа зорчигчийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх”-ээр тусгасан. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар энэхүү журмыг батлан гаргаагүй байсан тул энэ шийдвэр хууль зүйн үндэслэлгүй юм. Тусгай үүргийн нислэгээр өмнө нь халдвартай зорчигчийг тээвэрлэж, эх оронд нь авчирч байсан тохиолдол бий бөгөөд иргэн Ц-г ийнхүү онгоцонд суулгалгүй үлдээсэн нь хүнийг үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан үйлдэл юм.
Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох болсон. Харин 2020 оны байдлаар ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр 6 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Иймд Улсын онцгой комисс, Шуурхай штабаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, тогтоол шийдвэр гаргахдаа Үндсэн хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэн ажиллах шаардлагатай байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
ene ih muuhai hunii unergui amia bodson yalgavarlan gaduurhsan hereg bolson shuu.uudgui amitad.huniig tegj hohirooj bolohgui.ter ongotsond n uur virustei humuus yavj l bsiim blee mongold irsen hoinoo virustei n batlagdsan
Германд суугаа элчингийнхэн чинь нөгөө хар тамхиар ”занималддаг” хүмүүс бил үү?
dandaa chund surtal gargadag ,irgedteigee oir ajillaa er chadadggui neg l yrvaisan umnuud baidag.
Nofshnuud