ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч нэр ДЭВШИНЭ, ДЭВШИХГҮЙ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн намаас хэн нэр дэвших нь хараахан тодорхой болоогүй байна. Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагааг энэ сарын 30-наас ирэх тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Тэгвэл өнөөгийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэхээс илүүтэй шинэ Үндсэн хуулиараа Х.Баттулга Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан ид өрнөж байна. Улс төрийн хүрээнийхэн хийгээд хуулийн салбарыг хоёр хуваасан дээрх маргаанд зарим хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо. 

Өмнөх парламентын үед баталж, өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн шинэ Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж зааж өгсөн билээ. 


Хуульч Б.МЭРГЭН: Х.БАТТУЛГА ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ  



-Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэдгийг тодорхой зааж өгсөн. 

Харин Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн долоо дахь хэсгийг бүрэн хассан. Тэр нь "Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нэг удаа улиран сонгогдож болно" гэсэн заалт байсан. Энэ хоёр заалтыг уншаад үзэхэд л Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй гэдэг гаргалгаа нь харагдаж байгаа юм. 


Хуульч Б.ЦЭРЭНБАЛТАВ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХЭЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАЖ БОЛОХГҮЙ 



-Үндсэн хуулийн Цэц өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой асуудал бий. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлттэй холбогдсон асуудал ямар нэгэн Үндсэн хуулийн заалт зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдэг асуудлаар дүгнэлт гаргаж болно гэж бодож байна. Харин энэ хүн нэр дэвшиж болно, болохгүй гэж хувь хүний нэр хэлж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргахгүй байх гэж найдаж байна. Энэ маргаан Үндсэн хуулийн Цэц дээр хуулийн дагуу, хуулийн хүрээнд шийдэгдэх боломжтой. Нэгэнт маргаан үүссэн учир маргааныг нэг талд нь гаргахгүй бол болохгүй. 


Хуульч Ж.ЭРХЭМБААТАР: НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ, ЭРХГҮЙ ГЭДЭГ АСУУДАЛ ХЭДИЙНЭ ШИЙДЭГДСЭН 



-Одоогийн Ерөнхийлөгч маань Ерөнхийлөгч гэсэн статустайгаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуултай золгож байна. Нэгэнт Ерөнхийлөгч хүнийг дахин нэр дэвшүүлж, сонгох аваас улираан сонгож байна гэсэн илэрхийлэл юм. Гэтэл тэр заалт нь шинэ Үндсэн хуулиараа хүчингүй болчихсон. Үндсэн хуулийн заалт бол зөвшөөрөх агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн агуулгатай байдаг юм. Улираан нэр дэвшүүлж болно гэдэг заалтыг хүчингүй болгочихоор ямар үр дагавар үүсэх вэ, болохгүй л гэсэн үг биз дээ. 

Энд хэн нэгнийг улираан нэр дэвшүүлэх яриа ярих боломжгүй юм. Ерөнхийлөгч өөрт эрх мэдлийг төвлөрүүлэх зорилгоор янз бүрийн үйл явдал явуулж байгааг улстөрчид хэлж байна. Энэ байдал удаан олон жилээр яваад байж болохгүй. Дахин сонгогдох гээд янз бүрээр улс төр хийхийг хориглож, хязгаарлалт хийгээд өгсөн. 

Маргаан Үндсэн хуулийн Цэц дээр очсон байх шиг байна. Хоёр байр суурь яваад байна. Миний хувьд нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг асуудал бол аль хэдийнэ шийдэгдчихсэн. Нэгэнт шийдчихсэн зүйлийг сонгуулийн хууль дээр нөхөж, бичих шаардлага ч байхгүй гэсэн байр суурьтай байгаа.  


Үндэслэл НЭГ 

  • Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 30-р зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан байдаг.  Дээрх нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөхөөр хуульчилсан. Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн зүйл заалтаас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч болж байсан эрхмүүд дахин сонгогдох эрхгүй болж байгаа юм.

Үндэслэл ХОЁР

  • Үндсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулж, гарын үсэг зурж байж эцэслэн баталгааждаг. Хэрэв Ерөнхийлөгч үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй бол хориг тавих боломжтой. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу  2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж, эх хувиа хадгалж үлдсэн. Өөрөө хэлбэл, үндсэн хуулийн зүйл заалтыг Ерөнхийлөгч өөрөө хүлээн зөвшөөрч, нотлон баталгаажуулсан.

Үндэслэл ГУРАВ

  • Өнгөрсөн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн 31.7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг нэг удаа улируулан томилж болно” гэсэн заалт байсан. Уг заалт 2019.11.14-ны өдөр хүчингүй болсон. Ерөнхийлөгч улирч сонгогдох зүйл заалт хүчингүй болж, зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгогдоно гэсэн зүйл заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30.2 дахь зүйл заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн. Гэхдээ Үндсэн хуулийн цэц хуулийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр дүгнэлт гаргахаас бус нэг удаа сонгогдоно гэдгийг хоёр удаа сонгогдоно гэж өөрчилж, шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэгэнт батлагдчихсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.26) 2021 оны 04 сарын 16

Ene odoogiin erunhiilugchid hamaarahgvi.umnunvvd ch songogdph erhtei.

0  |  0
Zochin(202.126.89.26) 2021 оны 04 сарын 16

Yliran songogdoh.dahin songuulid ursulduh gedeg 2 uur oilgolt.

0  |  0
ганболд(202.9.46.226) 2021 оны 04 сарын 16

одоогийн нөхцөл байдлыг харахад сонгууль болохооргүй л харагдаад цөөхөн хүнтэй монгол оронд халдвар хавтгай тархлаа. ийм юм яриад байх цаг хугацаа мөн үү. хүн амыг цөөлж цэвэрлэх ажил эхлээүй биздээ. эрдэс баялаг ихтэй том газар нутагтай тусгаар улс монгол ухаанаар асуудалд хандаач гуйж байна. юун 100 жилийн ой юун ерөнхийлөгч вэ монгол шийдэл олооч ээ

0  |  0
зочин(49.0.142.33) 2021 оны 04 сарын 15

Ж.Э- улс төрчид хэлж байна ч гэх шиг энэ ч улс төрчдөөс хараат нөхөр байна шд.

0  |  0
Zochin(64.119.16.155) 2021 оны 04 сарын 15

Одоогийг еронхийлогч 4 жил бурэн эрхтэй ажиллахаар бусад нь 6-8 жил ажиллахаар зохицуулсан гэж ойлгож болох уу хэрвээ тийм бол арай муухай нугалаа биш уу

0  |  0
Зочин(192.82.89.195) 2021 оны 04 сарын 16

Ундсэн хуулийн шинэ заалтууд нь одоогийн Еренхийлэгчид бус, Харин 6 жилийн хугацаатай шинээр сонгогдсон Еренхийлэгчид Л хамаарагдана гэдгийг ухаант монголчууд нэг янзаар ойлгосоор байхад хуулчид нэртэй этгээдууд янз янзаар ярих юм. Монол Улс мэргэжлийн хуулчидгуй болжээ, Харин хуулчид нэртэй биеэ унэлсэн, луйварчидтай болжээ.

4  |  0
Зочин (192.82.87.87) 2021 оны 04 сарын 18

Энэ Ж.Эрхэмбаатар гэдэг залуу тун зөв яриад байна даа. \n

2  |  2
Zochin (66.181.185.221) 2021 оны 04 сарын 15

Өчигдрийг харсан Үндсэн хууль биш бол Баттулга ч бай хэн ч бай нэр дэвших нээлттэй бус уу

0  |  1
зочин(192.82.72.30) 2021 оны 04 сарын 15

Нүүр нь халтар ч толгой нь муугүй бололтой, үнэнийг л хэлсэн байна

1  |  2
Нүүрээ угаа(192.82.68.147) 2021 оны 04 сарын 15

Энэ нэг залуу нүүрээ угааж хирээ арилгаж сурчихаад ҮХ Ерөнхийлөгч энн тэр яриач гуйж бн ккккк

1  |  2
Z(202.9.46.97) 2021 оны 04 сарын 15

Хэдэн Манангийн гөлөг! Та нар мэддиймуу

3  |  1
Top