Намар, өвлийн сарыг цар тахал, халдварын тархалтаар амьсгалж өнгөрөөлөө.
Цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатайг мэргэжилтнүүд хэлж байгаа. Биднийг ийнхүү цар тахал тойрон эргэлдэж байхад Монгол Улсын иргэдийн амьжиргааны нэгэн эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар, малчдын амьдрал хүндэрлээ. Орон нутгаас мэдээлэл авахад малчид маань юун цар тахал, цагийн хатуутай цаг наргүй тэмцэж байгааг хэлж байна. Өвлийг хүндхэн давсан малчид хатуу тарчиг хавартаа бүр хүнд байдлыг даван туулах болдог.
Манай улс өөрөө мал аж ахуйн орон төдийгүй хүн амын амьдралын нэлээд хэсэг нь мал аж ахуйгаас хамаардаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 230 орчим мянган малчин өрх бий. Үүнд хамаарах хэдэн зуун мянган хүн байгаа гэж бодохоор хүн амынхаа амьжиргааг залгуулдаг мал аж ахуйд анхаарахгүй бол болохгүй. Зөвхөн цар тахал тойрон эргэлдээд байвал олон асуудал орхигдох болно.
Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай гээд нэлээд хэдэн аймагт цагийн байдал хүндэрсэн, бэлчээргүй болсон байдалтай байна. Нөгөө талаас зуншлага намаржаа сайн байж цас зудгүй өвлийг өнтэй давсан Дорноговь, Сүхбаатар аймгуудад цаг хүндэрсэн аймгуудаас оторчид олноор очиж өвөлжсөн тул бэлчээргүй болжээ. Олон малын хөлөөр талхагдсан бэлчээртэй хатуу хавар хаачихаа мэдэхгүй малчид олон боллоо.
Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн 74 сумаас малчид зарим аймгийн нутагт отроор яваа гэсэн тоо байгаа. Өвлийн цагт үргэлжилсэн их цасан шуурга, хүйтэн салхи тавьсан ч өвөлдөө мал тэгтлээ зутардаггүй. Харин зун, намар тарга тэвээрэг аваагүй, өвөл зутруухан орсон мал хавар туйлдана. Ер нь хавар бол малчдад хамгийн чанга улирал байдаг. Ийм л цаг үед нь харж хандахгүй бол асар их хохирол амсана. Бүрэн улсын төр ганцхан цар тахал хэмээх өвчин тойрч, бусдыг мартаад байж болохгүй.
Сэтгэгдэл ( 5 )
Манай орны малчид өвлийг өнтэй давсан. 2020 оны 12 дугаар сарын 20-ноос хойш 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэн хүйтэн буюу бүх нутгаар шөнөдөө -30 хэмээс дээш хүйтэн, зарим нутагт -50 хэм хүрч байсан үеийг давсан. Мөн энэ оны 3 дугаар сарын 14-ны өдрийн байгалийн онц аюултай цасан болон шороон шуургыг давсан, одоо юунд санаа зовох вэ дээ. өнөөгийн байдлаар 10.8 сая төл аваад байна. Сайхан хавар болж, сайхан зун болно. Хүмүүс гэртээ, байгаль дэлхий ус, ургамал дэлгэр сайхан зн болно оо. Санаа зовох хэрэггүй. Сайхан юм бодож, гэгээн бодолтой бай л даа.
Ер нь тэдний малыг хэн өсгөх ёстой юмбэ.Байгалаараа өөрсдөө өсөж үржиж байгаа мал шүүдээ.Ганцхан өвөлийн 3 сар хаврын 3 сард нь хужир,өвс хадлан, хүчит тэжээлээ дулаан өвөлжөөгөө базаагаад авчихвал юунд санаа зовох юм бэ.Ажилгүй архидсан өвөл хавар болонгуут улсаар өвс тэжээл тусламж авах зорилготой бүүр сурчихсан мужхөй хүмүүс бол МАЛЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД
Малчид маш зальтай дандаа халамж тусламж авах зальиал эхлэж хэлнэ.Бүүр өв залгамжилсан заль төрөөс маш их тусламж авна түүндээ таарсан хэлэх үг баашлах худлаа хэлэх бол жинхэнэ мэргэшсэн хүмүүс шүүдээ.Тийм сүрхий юм бол архидаж морь мотоциклтой дахавганж явахаар ХАДЛАНГАА САЙН ХАДАЖ ХУРААГААД ХАШАА ХОРООГОО ДУЛААЛААД,ХҮЧИТ ТЭЖЭЭЛЭЭ БАЙЗААХГҮЙГҮЙ.ААРЦ ТАРАГТАЙГАА ТААНА ХӨМҮҮЛЭЭ ХОЛИОД,ҮХЭР,АДУУНЫ ЭЛЭГ, МАЛЫН ЗАСААТАЙГАА ХАТААЖ БАЙГААД НҮДЭЭД НУГА талын өвс урнамалтайгаа холиод малын аманд хийхээр болгож хүчит тэжээлээ бэлдэх хэрэгтэй.Аль эсвэл хүчит тэжээл,нэмэгдэл тэжээлүүдээ сайн нөөцлөх хэрэ
Харж хандана гэж яг юу гэсэн үг вэ? Орчин цагт мал аж ахуй бол бизнесийн нэг төрөл бөгөөд малчин бол энэ бизнесийг эрхлэгч мэрэгжлийн хүн юм. Нэг ёсны ЖДҮ чин гэсэн үг.Бизнесээ хэрхэн яаж авч явах нь тэр хүний асуудал. Хавар цаг монголд жил бүр давтагддаг улирал. Хаваргүй оронд хавар болж байгаа юм биш. Энэ эорсдэлийг малчид тооцсон байх ёстой. Тэгэж чадахгүй бол дампуурна.
Цас хайлаад сайхан хавар болж байгаа юм байна. Өвс ногоо сайхан ургана даа.