Зам дээр хог хаясан дарга намаасаа хөөгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ОХУ-ын цахим ертөнцөд нэгэн бичлэг шуугиан тарьсан.

Үнэтэй сайхан жийп машин унасан тансаг эрхэм замын хажууд хог хаяад явсныг арын машины жолооч бичиж авсан байлаа.

Машины дугаараар хөөж үзэхэд хог хаясан этгээд нь "Единая Россия" намын Примор хязгаарын салбарын олон улсын харилцааны төвийн удирдагч Игорь Хрущев байж таарчээ.

Бичлэг нийтэд цацагдсанаас хойш Игорь Хрущев яагаад машины тосны саваа гаргаж хаяснаа тайлбарлаагүй нь ард түмний уурыг хүргэсэн юм.

"Единая Россия" намаас Игорь Хрущевийг албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй намаасаа хөөсөн байна.
 

Тус намаас “Манай нам Приморын хязгаарт “Цэвэр орон” төсөл хэрэгжүүлж байгаа энэ үед манай намын гишүүн, удирдах ажилтан уучилж болшгүй алдаа гаргалаа. Түүний "Единая Россия" намын гишүүнчлэлийг хүчингүй болгосон. Сонгуулийн хариуцлагатай жилд бид намын эгнээгээ цэвэрлэдэг уламжлалтай” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2021 оны 04 сарын 18

Манай дарга нар бүр хүчиндсэн хүүхнээ зам дээр хаяад явахад л цагдаа нар тэвхийтэл ёслоод өнгөрөөдөг үү.

0  |  0
Зочин(124.158.96.222) 2021 оны 04 сарын 17

Манайд хөөгдөх хүн захаас аваад байна,..харин үлдэх хүн гарах болов уу...

1  |  0
Иргэн(192.82.86.161) 2021 оны 04 сарын 17

Монголд бол сонгуулийн хариуцлагатай жилд авилгачин,хүчиндэгч,ард түмний баялгаас хулгайлагч зэрэг ичих нүүргүй цайчихсан луйварчидаа харин ч бат чангаар хамгаалж тэднийхээ хулгай луйврын баялаг арга барилд тулгуурлан ялдаг юм.Одоо МАН Сүг.Батболд гэгч луйварчингаа яаж амь тавин хамгаалж амгүй юм шиг дүмбийж,нүдгүй юм шиг мэлийж,чихгүй юм шиг сэгсэрч байгааг хар даа.

3  |  0
Top