Өнөөдөр сансрын Союз МС-17 хөлөг Казахстанд газардлаа.

Энэ хөлгөөр ОХУ-ын сансрын нисэгч Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, АНУ-ын сансрын нисэгч Кэтлин Рубинс нар хагас жилийн дараа эх дэлхийдээ эргэн ирлээ.

Одоо Олон улсын сансрын станцад долоон нисэгч үлдэн, ажиллаж байгаа юм.

Сансарт 184 хоног ажиллахдаа Рыжиков, Кудь-Сверчков нар тус бүр нэг, Рубинс хоёр удаа задгай сансарт гарсан байна.




Сэтгэгдэл ( 4 )