Сингапурын эрх баригчид нисэх онгоцны буудалд болон томоохон арга хэмжээний үеэр амьсгалаар коронавирус илрүүлэх оношилгооны шинэ аппаратуудыг ашиглахаар төлөвлөж байна гэж “The Straits Times” хэвлэлд мэдээлжээ.
“TracieX” төхөөрөмж эмнэлзүйн туршилтаар 95 хувийн нарийвчлалтай болох нь тогтоогдсон нь PCR шинжилгээний нарийвчлалтай дүйцэхүйц аж. Ингэхдээ шинжилгээний үнэ 20 ам.доллар болж байгаа нь ижил төрлийн шинжилгээнээс хямд өртөгтэйгөөс гадна хариу нь хоёр минутын дотор гардаг давуу талтай байна.
Оношилгооны төхөөрөмжийг туршилтын журмаар Сингапурын олон улсын “Чанги” нисэх онгоцны буудал болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд ашиглаж эхэлжээ.
Ирэх зургаадугаар сард энэхүү аппаратыг олноор үйлдвэрлэж эхлэх бөгөөд эхний ээлжид сард 200 мянган нэгж төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Цаашид энэ тоо хоёр саяд хүрэх юм. Төхөөрөмжийн бүтээгчдийн хэлснээр, хүн амьсгалаа гаргах тоолонд хүний эс дэх төрөл бүрийн био химийн урвалын дүнд бий болдог дэгдэмхий органик нэгдэл агаарт цацагдаж байдаг байна. Харин энэхүү төхөөрөмж амьсгалын химийн найрлага дахь өөрчлөлтийг илрүүлэх чадвартай гэнэ.
Сингапурын эрх баригчид өнгөрсөн оны сүүлээс эхлэн хурал чуулган, үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгож эхэлжээ. Ингэхдээ арга хэмжээний өмнө коронавирусний шинжилгээ өгөх болзол тавьдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нийтийн тээврээр сүрэглэн зорчиж байгаа хүмүүс бүгд халдвар авах бөгөөд хбл хориог зөрчиж зориогогүй дэмий тэнэсэн ахмад настнуудын ихэнх нь халдвар нь хүнлэрч хорвоог орхих эрсдэл их байна.