Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1169 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 25.364 боллоо. Энэ хугацаанд 5 өвчтөн нас барж, Монголд коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 56 хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 3658 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 270 нь хүнд, 58 нь маш хүнд гэсэн оноштой байна.
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасны дагуу "Улаан бүс"-ийн түвшний дүрэм, журам өдгөө мөрдөгдөж байна.
Эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн хөл хорионы хугацааг 28 хоног байхаар анх санал оруулсан ч Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлжээ. Харин Улсын Онцгой комисс хатуу хөл хориог 7 хоног сунгах саналтай байгаа бөгөөд хөл хорионы хугацаа дуусах дөхөж буй тул хугацааг сунгах эсэхийг өнөөдөр (2021.04.21) болох Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт уламжлахаар болжээ.
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагуудын хувьд бол "Хөл хориог үргэлжлүүлэх нь зүйтэй" гэдэг байр сууриа тууштай хамгаалж байгаа ба "Яагаад хөл хориог сунгах шаардлагатай" талаар тооцоолол бүхий тодорхой тайлбар хийлээ.
Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнхsu 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Харин одоо дөрөв дэх удаагийн хөл хорио хэрэгжиж байна.
ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:
-Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарлах нь тархалтад гол нөлөө үзүүлдэг. Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим хүрч, том давалгаа үүсэх тооцооллыг тархвар зүйн судалгаа харуулж байна.
Хатуу хөл хориог 7 хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна.
Харин тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан. Хөл хориог цуцалсны дараа тархалт бага зэрэг өснө. Гэхдээ тэр өсөлт эргээд буурах дүр зурагтай байгаа тул хөл хориог сулруулахдаа анхаарах шаардлагатай.
Мөн энэхүү тооцооллын аргачлалаар "Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцин хийхгүй байвал өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ" гэсэн үзүүлэлт гарсан. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна.
ХӨСҮТ-өөс танилцуулсан халдварын тархвар зүйн ТООЦООЛОЛД анхаарал хандуулна уу!
Сэтгэгдэл ( 4 )
Хөл хориогоо сунгаа. Европын улс орнууд хөл хорио тогтоож байж энэ дайтай байгаа шүү. Манайхан нэг л их эрх чөлөө ярьсан үхэртэйгээ адилхан бэлчиж тэнэхийн донтой эргүү мал. Харин одоо хөл хориогоо одоо чанартай чангахан болгомоор байна. Хүүүхдүүд хөөцөлдөөд, томчууд сугадалцаж, хөтлөлцөөд гадуур тэнээд байх юм бол ямар үр дүн гарах вэ дээ. 14 хоног хаашаа ч гарахгүй агаар салхи гэж орилоод байхгүй тэвчээд өнгөрөөж өвчнийг хязгаарлаж чадвал зун хаашаа л бол хаашаа явж салхилж болно шүү дээ.
Хөл хорио сунгахаас өөр яалтай гэхдээ цонхоор харахад нөгөө л гудманд байдаг эрхмүүд энэ нь таны эрх ч гэлээ би өвчин авмааргүй байна та миний эрхийг зөрчөөд байна таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж мэдэх үү
СУНГАХГҮЙ ХАРИН ВАКЦИНАА ЯАРАВЧИЛ ХӨЛ ХОРИО НЭРТЭЙ ЖҮЖИГЛЭЛЭЭ ОДОО БОЛЬЁ
Sungaj bj darj avna.