Вакцин хийлгэсэн эхийн сүү нярайг 6-8 сарын турш хамгаалдаг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн эхээс төрсөн хүүхэд эхийн сүүгээр дамжуулан 6-8 сарын хугацаанд халдварын эсрэг хамгаалалттай болдог гэж ОХУ-ын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.

Түүний хэлснээр, вакцин хийлгэсэн эхийн хүүхэд эхийнхээ сүүгээр дамжуулан эсрэг биеттэй болдог. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн эхийн сүү хүүхдэд дархлааны тогтолцоо нь бүрэн бүрэлдэж эхлэх хүртэл нярайг хамгаалдаг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулах асуудал хүүхдийг вакцинжуулахтай холбоотой асуудлын нэгэн адил хурцаар тавигдаж байна гэж Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, микро биологийн судалгааны үндэсний төвийн тэргүүн онцолсон байна.

Top