Ангараг гарагийн агаар мандлаас анх удаа хүчил төрөгч гаргаж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

АНУ-ын Сансар судлалын НАСА агентлагийн “Perseverancе” хөлөг онгоц Ангараг гарагийн агаар мандлаас анх удаа хүчин төрөгч гарган авч чадлаа гэж тус агентлаг мэдээлжээ.

Энэ сарын 20-нд болсон туршилтаар “Moxie” төхөөрөмжийг ашиглан хүчил төрөгч гаргаж авсан байна. Ийм төхөөрөмжүүд ирээдүйд сансрын нисэгчдийг амьсгалахад тохиромжтой агаараар хангах болно гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд мэдэгджээ.

“Perseverancе” хөлөг онгоц 2020 оны долоодугаар сард Дэлхийгээс хөөрч, энэ оны хоёрдугаар сард Улаан нүдэн гараг дээр амжилттай газардсан билээ. НАСА агентлагийн түүхэн дэх Ангараг гарагийн судлах зориулалттай тав дахь хөлөг онгоц тус гарагийн бүтэц, геологийг судлах зориулалттай долоон эрдэм шинжилгээний багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон. Хөлгийн үндсэн даалгавар нь Ангараг гарагийн хөрсний дээжийг цуглуулах явдал юм. Эдгээр дээжийг ирээдүйд Дэлхий рүү авчрахаар төлөвлөж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top