Сүүлийн долоо хоногийн дотор Энэтхэг улс шинэ төрлийн коронавирусний халдварын шинэ голомт болон хувирлаа.
Энэтхэг улс 24 цагт гарсан халдварын тохиолдлын тоогоор хоёр өдөр дараалан дэлхийн рекорд тогтоож байна. Өчигдөр тус улсад 332.7 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгчийн нэг энэ орон яагаад халдварыг тогтоон барьж дийлэхгүй байна вэ? Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
1-т, Засгийн газраас зарласан хөл хориог ард түмэн хатуу чанд сахиж мөрдөөгүй.
2-т, Яг энэ үед Энэтхэгт Кумбха Мела, Холи гэсэн хоёр том үндэсний баяр болж, гудамжинд хэдэн сая хүн баярлан цэнгэж байлаа.
3-т, Иргэдийг вакцинжуулах ажил маш удаашралтай явагдсан. Астра вакциныг үйлдвэрлэгч Энэтхэг орон өөрийн ард иргэдээ дархлаажуулахаас илүү гадаадад вакцин зарахыг илүүд үзсэн.
4-т, Цар тахал болоод байхад Засгийн газраас сонгуулийг хойшлуулаагүй тул сонгуулийн сурталчилгаа явагдаж, маш олон хүний бөөгнөрөл үүсгэжээ.
Энэ бүхний улмаас Энэтхэгт мутацид орсон коронавирус төдийгүй “давхар мутант” вирусний халдвар тархсан.
Эмнэлэгт ор, хүчилтөрөгчийн аппаратын хомсдол үүссэн. Өвчтөн хүлээж авахгүй болж, халдвартай хүмүүс хар зах дээрээс дамын үнээр эм худалдан авч байна.
Коронавирусээр нас барагсдыг оршуулж амжихгүй байгаа тул бөөнөөр нь шатаадаг болсон. Баруун Энэтхэгийн Гужарат мужид хүүр шатаах зуух нь завсарлагагүй ажилласны улмаас хайлсан байна.
Делид цогцсыг машины зогсоол дээр шатаадаг болжээ.
Энэтхэгт одоогийн байдлаар 16 сая халдвар бүртгэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 6 )