Хятад улс бүх төрлийн мутацтай коронавирусний эсрэг вакцин бүтээж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Хятадын мэргэжилтнүүд коронавирусний бүх төрлийн мутацад үр дүнтэй, хүнийг корнавирусний төрөл бүрийн омог, хувилбараас илүү хамгаалах чадвартай вакцин бүтээхээр ажиллаж байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны халдварт өвчинтэй тэмцэх тусгай комиссын тэргүүн Жун Наньшанийн хэлснээр, Хятад улсад өдгөө “Sinovac” болон “Sinopharm” эмийн үйлдвэрийн вакциныг хэрэглэж байна. Эдгээр вакцин нь “өмнөд африк” хувилбарын эсрэг үр дүн багатай гэж  эрдэмтэн Гуанжоу хотын Хятадын инженерийн шинжлэх ухааны хүрээлэнгийн бага хурал дээр үг хэлэхдээ онцолсон байна. Хятадын эрдэмтэд мутацад орсон вирусээс хамгаалах чадвартай бэлдмэл гаргаж авахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэж Жун Наньшан мэдэгджээ.

Түүний хэлснээр, одоогоор тус улсад 50, дэлхий дахинд 200 гаруй төрлийн вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Эдгээр вакцины алийг нь цаашид хөгжүүлэх, энэ тал дээр гаргаж буй хүчин чармайлтыг зөв чиглүүлж чадаж байна уу гэсэн чухал асуултын хариултыг эрдэмтэд ойрын үед шийдэх учиртай гэж Жун Наньшан онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top