ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ВАКЦИНД ХАМРАГДАХ УЧРААС ОЛОН ЦАГ ДУГААРЛАСАН ИРГЭД БУХИМДАЖ БАЙЛАА
Улсын хэмжээнд энэ сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтын үйл ажиллагаа үргэлжлэн хийгдэж эхэлсэн. Хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой байсан иргэд хамгийн түрүүнд очиж уртаас урт дараалал үүсгэжээ. Дархлаажуулалтыг суурин 120 цэг, явуулын 20 цэгт хийж байгаа бөгөөд заасан хорооны иргэд хамрагдах эрхтэй. Дархлаажуулалтын цэгүүд өдөр бүр өглөөний 09:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байна. Энэ сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалтын ажилд улсын хэмжээнд нийт 838.569 иргэд хамрагдсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 685.300 хүн вакцинд хамрагджээ. Өглөөний найман цагт очиход 50 гаруй иргэд цугласан байлаа. Ихэнх нь ахмад настнууд байх аж.
Тэд зургаа, долоо цагаас хойш ийнхүү дугаарлан зогсоо. Дархлаажуулалтын цэг есөн цагт нээв. Зарим иргэд тухайн хорооны иргэн биш, түр амьдарч буй газартаа ойрчилж ирсэн байв. Гурван цаг хөлөө чилтэл хүлээсний эцэст харьяалалгүйн улмаас буцах болсондоо бухимдах хүмүүс ч их байв. Зүй нь бол вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харьяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар авах боломжтой юм. Гэвч холбоо харилцаа, цахим сүлжээг төдийлөн сайн ашиглаж мэдэхгүй өндөр настнуудад дээрх бэрхшээл тулгарч байлаа. Мөн эхний ээлжинд энэ сарын 25 хүртэл хоёрдугаар тунгаа хийхээр зорьж байгаа энэ үед иргэд нэгдүгээр тунгаа хийлгэе гээд бөөгнөрөл үүсгэж байв. Харин 27-ноос нэгдүгээр тунг тарьж эхлэх тул иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг анхааруулж байна. Эмч нар нэгэнт зориод ирсэн хүмүүст нэгдүгээр тунг нь хийгээд явуулж байлаа.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭНД ВАКЦИНЫ НЭР НЬ ЗӨРӨХ ЯВДАЛ ГАРЧ БАЙВ
Коронавируст халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалт хяналтанд ажиллаж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байгаа юм.
Вакцинжуулалтын цэгт ажиллаж буй эмч нар эелдэг найрсаг, түргэн шуурхай үйлчилж байлаа. Харин гадаа дугаарлаж буй иргэд зай барихгүй, нэг нэгнийхээ урдуур дайрах зэргээр хүндрэл үүсгэж байсан тул шаардлага тавьж буй ажилтан нэлээд бухимдалтай харагдав. Дотогш орохдоо нэг удаагийн улавч заавал өмсөх ёстой тул иргэд хувийн бэлтгэлээ хангаж ирэхийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Ормогц гараа ариутгаж, халуунаа хэмжүүлээд, даралт хэмжиж, эхний тун дээр ямар шинж тэмдэг илэрсэн талаар асуумж бөглөв. Даралт өндөр бол хийлгэхгүй хойшлуулах шаардлагатай аж. Вакцин тариулсан иргэд нэг зааланд 15-20 минут биеэ чагнаж сууна. Янз бүрийн шинж тэмдэг илрэхгүй бол арын хаалгаар гадагш гарна.
67 настай нэгэн эмэгтэй “Эгч нь эхний тун дээрээ даралт өсөөд, хэдэн толгй өдөр өвдөж хэвтсэн. Бас хамаг яс янгинаад, халуураад байсан. Хоёр дахь тун дээрээ яах бол гэж санаа зовоод л байна. Эмч хэрэв бие нь өвдвөл өвчин намдаах эм ууж болно гэсэн” гэж байлаа. Эмч нар вакцин хийлгэсний дараа гурван өдөр даарч хөрөх, хүйтэн юм уух, халуун ногоотой хоол идэх, кофе болон согтрууруулах төрлийн ундаа хэрэглэх, усанд орохыг хориглоно гэж хэлсэн. Хэдхэн цагийн дараа тариулсан газраа хөндүүрлэж эхэлсэн бөгөөд бага зэрэг халуурах, бие янгинах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч гурав дахь өдрөөс хэвийн болов.
Шадар сайд С.Амарсайхан “Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр хэд нийслэл хотын нийт иргэдэд нэгдүгээр тунг хийх зорилготой байна. Цаашлаад зургаадугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдсэн. Урин дулаан зуны цагт бүгд хөдөө гадаа явахыг хүснэ. Энэ үед вакцинд хамрагдсан эсэх дээр үндэслэж зорчуулах тул иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж байв. Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ буюу Vis.health.gov.mn вэб хуудаснаас регистр болон утасны дугаар, баталгаажуулах код хийгээд авах бөгөөд зарим иргэдийн вакцин зөрж байсан нь системийн алдаа байсныг мэргэжилтнүүд хэлэв. Жишээ нь, хятад вакцин хийлгэсэн хүнд энэтхэг вакцин хийсэн гэсэн бичиг гарч иргэдийг багагүй сандаргаад авсан. Энэ тухай холбогдох газар нь хэлмэгц хариуг нь засаад явуулж байлаа. Иргэдийг вакцин хийх үед ямар вакцин хийлгэснийг тодруулж байгаа тул андуурал гарах боломжгүй гэдгийг ч нэмж хэлэв.
ХОЁР ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН Ч ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ӨВЧИЛЖ БОЛНО
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900.000 тун Веросел вакцины гурав дахь татан авалт 300.000 тун өнгөрсөн бямба гарагт ирсэн. КОВАКС хөтөлбөр, хандивлагч доноруудын тусламжтайгаар 50.400 астразеника вакцин хүлээж авсан. Эдгээрийг ихэвчлэн хоёрдугаар тундаа ашиглана. Хамрагдалтын тоог нэмэгдүүлэхийн тулд дараагийн төлөвлөлтийг хийж ажиллаж байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдийг зайгаа барихыг уриалж байна. Халдварын эрсдэлтэй, шинж тэмдэггүй халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой нас баралтын тоо нэмэгдэж байгаа учраас иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Вакцин хоорондын зай синофармынх 21-56 хоног, астразеника мөн 56 хоног байгаа. Тиймээс яарч сандарч бөөгөнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.
Иргэдийн дунд вакцинд хамрагдаад 14 хоночихлоо, 21 хоног болчихлоо. Тийм учраас маскгүй явмаар байна гэсэн хүсэлтийг хэлээд байна. Энэ нь болохгүй. Яагаад гэвэл хоёрдугаар тунгаа авсан хүн ч гэсэн хөнгөн хэлбэрээр өвчлөх боломжтой. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн нь бусдад халдвар тараах өндөр эрсдэл байгаа учраас вакцинд хамрагдсан ч сэрэмж алдаж болохгүй” гэв. Дэлхийн хэмжээнд 180 улсад дархлаажуулалт хийгдэж байгаа бөгөөд 899.936.102 хүн вакцинд хамрагдаад байна. Энэтхэг улсад нас барагсдаа хадгалах, чандарлах байр сав олдохгүй ил шатааж маш их бэрхшээл тулгарч байна.
Монгол Улсад 86 хүн нас барсан. Цөөхөн хүн амтай улсын хувьд энэ бол өндөр тоо. Цар тахлаар нас барсан тохиолдол ар гэрийнхэн нь салах ёс ч гүйцэтгэж чадахгүй чандарлуулна. Ийм эмгэнэлт үйл явдал бидний дунд болсоор байгаа. Тиймээс вакцинд хамрагдаж буй иргэд дор бүрнээ дэглэмээ барьж, би түрүүлж ирсэн, чи сүүлд ирсэн хэмээн бие биенийхээ өмнүүр дайрч, зүй зохисгүй авирлахгүй байхыг хүсэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Эсрэг биет буюу дархлаа иаш муу тогтоож байххд Хятххд вакцинаа болимоор юм.. Монгол хүн Хятад рүн хоёрбн бтие шал өөр өар орчинд өсдөг. ОНОМ сангийн эрдэмтэн Онон лгоос өмнө 4 сая тун модерна зххиалахд авчиххаж болох байсан гэнэ.. Гэтэл Хятадаас рхмгийн иуж хямд вакциныг иргэддээ шахаж Хятадын дахлгавраар ажилладаг МАН нам ажилладаг юм бхйна.
ккк ”ойрчилж” гэж ямар монгол үг байна аа. Өөрийнхөө нутгийн аялгаар сэтгүүлч ингэж бичихгүй ээ. Бичиг үсэгт тайлагдаагүй ийм мэргэжилтэн бэлтгэдэг сургууль ичмээр юм аа.
sputnik hezee ve,ireh doloo honogt 1 saya 300 myangan tun gesen ireh yum u?
PCR шинжилгээ өгөх гээд цагаараа орох гэхээр л өмнө баахан цаггүй оркууд зогсчихоод очёрлооч гээл орилоод байдаг. Болж муу пизданууд. Вакцинжуулалт чинь тэр хамаа замбараагүй дайрдаг PCR чинь биш гэдгийг ойлгож ав.
Спутник вакцин ирсэн юм уу?